Дуучин Ука болчимгүй үйлдэл гаргасныхаа төлөө уучлал хүсчээ

Д.Тулга / Нүүр

hfgsgf

Энэ сарын 16-ны өдөр “Хуур” хөгжмийн фестиваль болно. Зохион байгуулагчдын зүгээс фейсбүүк хуудсаараа лайв хийн шоунд оролцох уран бүтээлчдээс үзэгчдэд ямар уран бүтээл хүргэх, шоуны онцлогийн талаар ярилцаж буй. Өчигдрийн дугаарт дуучин Д.Уламбаяр буюу Ука, “Voice” шоуны ялагч Ц.Энгүүн болон реппер Цэцээ нар оролцсон юм.

Энэ үеэр дуучин Ука бүдүүлэг зан гаргаж, Цэцээг хүндэтгээгүй гэсэн шүүмжлэлийг үзэгчдээс сонсоод байгаа аж. Фенүүд нь түүний энэ үйлдэлд урам хугарсан гэдгээ цахим хуудаснаа илэрхийлсэн юм. Учир нь ярилцлагын үеэр Цэцээг хөтлөгчийн асуултад хариулан ярьж байхад, дуучин Ука зэрэгцэн лайв хийх, Ц.Энгүүнтэй чанга ярих зэргээр бүдүүлэг үйлдэл гаргажээ.

Цэцээ тэссэнгүй, Укад хандан “Би ярьчих уу, түр чимээгүй байж болох уу” хэмээхэд Ука “Бид хоёр гараад байж байя” хэмээн Ц.Энгүүний хамт студийг орхин гарсан байна. Ука удалгүй суудалдаа эргэн суусан ч Цэцээ бухимдсандаа студийг орхиж гарчээ.

Зохисгүй авир гаргасан Ука энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Тоомжиргүй байдал гаргасандаа үзэгчдээсээ уучлалт хүсэж байна. Дараа нь бичлэгээ үзээд өөрөөсөө их ичлээ. Хөгжилтэй байна гэж бодсон ч Цэцээ хүндээр хүлээж авсан. Дараа нь Цэцээтэй утсаар яриад эвгүй байдалд оруулсандаа уучлалт хүссэн. Сөрөг комментуудыг унших их хэцүү байна. Ийм үед битгий муухай үгээр доромжлооч” хэмээжээ.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.