АНУ Украинд наймдугаар сарын 8-ны дотор энхтайвны хэлэлцээр хийхийг уриалжээ

Aдмин / Нүүр

НҮБ-ын Хүн амын сангийн орлогч дарга Жон Келли долдугаар сарын 31-ний пүрэв гарагт ОХУ-ын санаачилгаар болсон Украины асуудлаарх НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцохдоо АНУ Украинд наймдугаар сарын 8-ны дотор энхтайвны хэлэлцээр хийхийг уриалсан талаар мэдэгдсэн байна.

Келли "ОХУ ба Украин гал зогсоох, бат бөх энхтайван тогтоох талаар тохиролцох ёстой. Одоо энэ хэлэлцээрийг хийх цаг нь болсон. Ерөнхийлөгч Трамп энэ асуудлыг наймдугаар сарын 8-ны дотор шийдэх хэрэгтэйг тодорхой илэрхийлсэн. АНУ энхтайван байдал тогтоохын тулд нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байна" гэж хэлсэн байна. Түүний хэлсэн үгийг НҮБ-ын вэбсайтад нийтэлжээ.

ОХУ Баруунаас хамтран ажиллахыг хүсч байна

ОХУ-ын НҮБ-д суугаа орлогч төлөөлөгч Дмитрий Полянский НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг зохион байгуулж, Баруун орны үйл ажиллагаа нь "Шударга, эсвэл шууд дипломат шийдвэрт саад учруулж байна" гэж анхааруулсан байна. Түүний хэлсэн үгийг мөн НҮБ-ын вэбсайтад нийтэлжээ.

Полянский "Украины хямрал нь илүү өргөн хүрээний хямралуудын үр дүн бөгөөд энэ нь барууны орнуудын олон жил хийсэн оролдлогын үр дүн юм. Тэд Оросын аюулгүй байдлын сонирхлыг үл тоож, асуудлыг улам хурцатгаж байна. ОХУ Украины асуудалд дипломат шийдэл хайж байгаа бөгөөд баруун орнуудаас "саад хийхийн оронд хамтран ажиллахыг хүсч байна" гэжээ.

Хятад ОХУ-тай худалдаа хийхийг шүүмжилснийг няцаав

Хятад улсын НҮБ-д суугаа орлогч төлөөлөгч Гэн Шуан Хятадын ОХУ-тай хийж буй эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх шүүмжлэлийг няцаасан байна. Тэрбээр "Хятадын хууль ёсны эрх ашгийг хохироохгүй байх ёстой. Үүнээс гадна АНУ өөрөө ОХУ-тай эдийн засгийн болон худалдааны хахэлмтын ажиллагаа хийсээр байна. Хэрэв АНУ өөрсдөө ийм үйлдэл хийж байхад бусад улсад энэ боломжийг яагаад олгохгүй гэж?" хэмээн хэлсэн аж.

Украин энэ хуралдааныг "ёс зүйгүй" гэж нэрлэв

Украины НҮБ дахь түр орлогч төлөөлөгч Кристина Гайовишина ОХУ-ын зохион байгуулсан энэ хуралдааныг "циникийн, ёс зүйн хувьд хүлээн зөвшөөрөшгүй" гэж нэрлэсэн байна. Тэрбээр "Москва дэлхийн хоёрдугаар дайнтай харьцуулахуйц хамгийн том дайн эхлүүлсэн бөгөөд одоо "өөрийгөө хохирогч болгохыг оролдож байна.

Энэхүү дайн нь "орос хэлтэй хүмүүсийг хамгаалахын тулд биш, харин империалист амбицуудаа хэрэгжүүлэхийн тулд явуулж байна. Энэ бол Кремлийн авторитар дэглэм амьд үлдэх тулалдаан" хэлжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.