Улсын харцага Н.Золбоо 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэжээ

Д.Тулга / Спорт

ZolbooБаянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо харцага цолны хишиг түгээх сайн үйлсийн аян зохион байгуулжээ.

Тэрбээр Баянхонгор сумын есөн багийн хүүхдүүдээс энэ жил нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг судалж, тэднээс нэн шаардлагатай 90 хүүхдэд цүнх, дэвтэр ном, дүрэмт хувцас гээд хичээлийн иж бүрэн хэрэгсэл бэлэглэжээ.

Энэхүү үйл ажиллагааг Баянхонгор аймгийн “Баянхонгор хөгжил” сантай хамтран зохион байгуулсан бөгөөд тус сан харцага Н.Золбоог амжилт гаргах бүх нөхцөл боломжоор хангадаг аж.

Б.БУРМАА

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.