УИХ: Товлосон хугацаанаасаа хоёр цаг хоцорсон ч бас хуралдаж чадсангүй

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт хоёр өдөр хойшилсны эцэст 12.40 цагт эхэллээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар Улсын Их Хурлын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт тусгасан ч өнөөдрийг хүртэл хуралдаагүй.
Ингээд өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлосон байсан ч хоёр цаг гаруй хүлээсний эцэст сая нэг эхлэх нь гэтэл бас л "таг" болж орхив.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа асуулт асуух гишүүдийн нэрсийг авахаар болсон ч нэрс нь орсонгүй. Ингээд л АН, МАН, эрх баригч , сөрөг хүчнээрээ хуваагдаад нэгэндээ үг хаяж эхэлсэн юм.
“Эрх баригчид ирцээ бүрдүүл. Та нарыг зунжин хүлээлээ. 10 цагт эхлэх ёстой чуулган чинь 12 цаг өнгөрч байхад эхэлж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж бухимдлаа.
Техник хэрэгслээ нягталж, шалгаад үдээс хойш хуралдах саналыг ч зарим гишүүн гаргасан бол УИХ-ын дарга нь энэхүү явдлыг “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзэж байгаагаа ч хэлээд авлаа. Ингээд чуулганыг түр завсарлууллаа.
Хонх нь дугарахаар дамар нь таг гэгчийн үлгэр манай УИХ-д нүүрэлсэн гэхэд хилсдэхгүй нь. Ирц нь бүрдэхээр техник нь ажиллахгүй, техник нь ажиллаж байхад ирц нь бүрдэхгүй. Ямар сайндаа л нээлттэй нэг микрафон дээр “цаанаасаа л болохгүй гээд байна” гэх үг хүртэл дуулдаад амжлаа.
Сэтгэгдэл
zochin [185.39.141.103] 2019-08-28 17:41:49
65 yanhan chin oroltsohgvi medehgvi chadahgvi . nvh svb hervvl margaan 10 har nvgelion zamaar negent orjee .... ........ al boov hvchin or devsgernii dusal shingen shinjlvvleh . alavchakaa umussun shaldan shaasan ... mori buh uul uurhai hahuul derrem allaga undruus shidej ustgah . jdv . 60 yer bum nvvrs hulgailj zarsan . nvvrschid zuuh shagagch . zuuhniii sprali tavigch . . bov gudragch bohi vleen hural taslan boitogloh .. 2 urui bairand orj umnu goviig hytaduudad zaran nvvrschid dagan bayssan yanhan . gazariin panz chin . hotgor shanagnii hulgaich . asem tonogsod . asem hothonii ezed .... tenderchid kontseschid . shonhor borluulagch .. hytadiin guilagchinguudiig vizgvi bolgon vtreendee tavsan shulam ... . sogtuu emee ner . shulga dagznii hatuural .... buhiin tochig shi.jlvvlehch avraga . .. pisdaaa duusahgvi nee
zochin [64.119.21.216] 2019-08-28 10:10:01
UIKH mini eersdee tar INGEJ ZABAARCH ZARIM NI IRJ UNTAAD L ZARIM NI IREKHGYI TENEJ BAIKHAAR ODOO TAR , TARAAYA
Монгол хүн [202.126.88.185] 2019-08-28 08:59:55
Ээ хөөрхий. Та нар наад өөрчлөлтөө баталж чадахгүй бол 20 онд бүгдээрээ санасны гарз болно шүү Ёстой май шүү.
УИХ-ын дарга гэнэн хонгор байх аа. [202.131.228.118] 2019-08-28 08:08:55
Зун дуусаад УИХ-ын гишүүд Их хурлынхаа ажлыг бодох сүйхээгүй явж байгаа. Гадаад явж амарчихсан нь гадаадаас ирж амжаагүй. Хөдөө амарч байгаа нь зуны сүүлийн өдрүүдийг рашаан, сувилалдаа амарч өнгөрөөх, олдсон айргаа хөдөөний хэдэн засаг дарга, тойрон хүрээлэгчидтэйгээ ууж ирэх оны сонгуулийнхаа хорыг зад найруулж дуусаагүй байгаа. УИХ-ын дарга гэнэн юм уу, хаашаа юм бэ? Үхсэн элэнцийн чинь Үндсэн хууль вэ? Наадхаас чинь чухал хийх зүйл үүгээр зөндөө байна.
Зочин [66.181.161.48] 2019-08-28 07:43:03
Терийн алба завхарсны илрэл. Одоо бvр УИХ-ын тамгын газарт нь тулж байж эд нар ойлгохнуу vгvй юу. Тэр техникийн хэлтсийн дарга нь хvнд зодуулаад ажилдаа ирээгvй гсн, аргагvй шдэ балай архичин гар байдым чинь. Говь-Алтайд сонгуульд явсан гээд шагналд нь хэлтсийн дарга болсон нэг муу чадваргvй цvнхчин
иргэн [192.82.66.152] 2019-08-28 07:34:33
Муу санаатууд яван хатна гэдэг л энэ дээ.Байнга төрийн 3-н өндолөгүүд тараана сэлэмдэнэ хална хорино гэж ярихаар ажил нь гэсэн тийм л байдлаар эхлэж дуусаж байна дөө.Хүний бодол үг хүчтэй гэдэг энэ дээ.УИХ-н 42 нөхөр шударга үнэнг хэлдэг гишүүдээ байнга муугаар дуудахаар яаж ажил нь бүтэх юм.Өөрсдийнх нь үг үйлдэл нь өөрсдөд нь тусаж байгаа нь энэ дээ.Ерөнхийлөгч ЕСайд нь энэ танхимд орж ирэхээрээ бэлэг дэмбэрэлтэй үг хэлнэ гэж байхгүй.байнга л сэлэмдэнэ тараана гэсэн үгнээс өөр үг хэлэхгүй.Ерөнхийлөгч,ЕСайд нартайгаа эхлээд хариуцлага яриад дараа нь УИХ өөрсдөө тарах нь зөвдөө.
Зочин [66.181.185.116] 2019-08-28 07:10:29
Энэ УИХ-д ТАРАХ л улдлээ дээ , эмчилгээгуй ...