“Бултах” хуулийн төсөлд гурван үндсэн зарчим зөрчигдөж байна

УИХ дахь АН-ын зөвлөл өчигдөр мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэж байна.
-COVID-19 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛД ГУРВАН ҮНДСЭН ЗАРЧИМ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА-
Ишлэл 1. Төсвийн тухай хууль болон Үндсэн Хуулийн зөрчил, төсвийн зарим нэгэн зохицуулалтыг хийх нь шууд Үндсэн хуулийн зөрчлийг үүсгэж байгаад анхааруулга өгөх нь зүйтэй. Эрх баригчид “Зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгч болно” гэх агуулга бүхий зүйл ярьж байгаа нь хуулийг зөрчиж, цар тахлын үед дураараа аашлах боломжийг олгож байгаатай агаар нэг байна.
Ишлэл 2. Төслийн долоодугаар зүйлийн 1.2 нь Үндсэн Хуулийн болон төсвийн заалтыг зөрчиж байна.Үндсэн Хуулийн 25.1-д “УИХ төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ”. Онцгой бүрэн эрх гэдэг нь хэнд ч дамжуулж болохгүй зөвхөн УИХ өөрөө шийдвэрлэх бүрэн эрх. Нэгдүгээрт, Хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай заалт. Долоодугаар зүйлд, Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засгийн нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв түүний гүйцэтгэлийн тайланг батлах гэдэг онцгой бүрэн эрх юм. Үүнд зохицуулалт хийх, зөрчих эрх хэнд ч байхгүй.
-ХУУЛЬ ХҮЧЭЭР БАТЛАГДВАЛ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАРГААН БОЛНО-
Ишлэл 3. Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх тухай заалтын 42.1-д төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын төсвийн зохицуулалтыг зөвхөн тухайн жилийн төсөвт тодотгол хийж, шийдвэрлэнэ гэсэн заалт байсаар байтал зохицуулалт энэ хуульд хамаагүй мэтээр тайлбар хийж байгаа нь шууд хуулийн зөрчил болж байна. Энэ хууль хүчээр батлагдах юм бол Үндсэн Хуулийн цэцийн маргаан болно. Иймд хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй гэдгийг эрх баригчдад онцгой анхааруулмаар байна.
Ишлэл 4. “COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хуулийн төсөл”-д эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай зүйл, заалт маш бага тусгагдсан. Энэ хууль коронавирусын үеийн хөл хориог далимдуулан хэрхэн ял шийтгэл оноох вэ гэж хэт нэг тал руу хэлбийсэн хууль боллоо гэж бодож байна. Тиймээс манайх цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд 2020 оны төсөвт нэн яаралтай тодотгол хийх “КОРОНОВИРУСЫН ГАМШИГ БОЛОН ТҮҮНЭЭС ҮҮДЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ ОНЦГОЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” таван багц 38 арга хэмжээ бүхий өргөн барьсан хуулийн төслөөс 8-9 зүйл заалтыг хуулийн төсөлд оруулах нь зүйтэй гэж үзэж байна.
-АНХНААСАА НИЙГЭМ ХООРОНДЫН ЗӨРЧИЛ РҮҮ ТҮЛХЭХ ХУУЛЬ БОЛСОН-
Ишлэл 5. Иргэдийн амьжиргаа доголдсон энэ үед хэт өндөр торгууль ногдуулж, хэн нэгэнд ял шийтгэл оноох нь буруу. Зөрчлийн тухай хуульд 200.000, 300.000, 500.000 зэрэг өндөр үнэтэй торгуулийн заалт оруулж ирсэн нь өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед хэн ч төлөх, дагаж мөрдөх боломжгүй заалтууд. Уг хууль анхнаасаа мөрдөх боломжгүй, нийгэм хоорондын зөрчил рүү түлхэх хууль болсон.
-ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД САНУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ГЭДЭГ ОЙЛГОЛТ ОГТ БАЙХГҮЙ-
Ишлэл 6. Зарим нэг онцгой нөхцөлтэй хуулийн заалтуудыг тусгаж өгөх ёстой. Жишээ нь, Иргэд, төрийн захиргаа бие биенээ ойлголцдог зүйл заалтуудыг оруулах хэрэгтэй.
Зөрчлийн тухай хуульд сануулах арга хэмжээ гэдэг ойлголт огт байхгүй. Хамгийн түрүүнд иргэддээ сануулаад түүний дараа үе шаттай арга хэмжээ авах нь зүйтэй болохоос биш 5000 мянган төгрөгөө олж чадахгүй байгаа иргэдийг 50.000, 100.000, 500.000 мянган төгрөгөөр торгоно гэдэг дарангуйлсан, айлгасан шинжтэй хуулийг УИХ хэзээ ч гаргаж болохгүй.
Ишлэл 7. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухайд хэд хэдэн заалт бидний анхаарлыг татаж байна. УИХ-ын дарга хурал зохион байгуулагч болохоос биш шийдвэр гаргах түвшний хүн биш. УИХ-ын даргын эрх, хэмжээ Үндсэн Хуулийн зөрчилтэй олон заалтуудыг оруулж ирсэн. УИХ-ын Тамгын газарт өөрийнх нь мэдлээс хэтэрсэн зарим нэг эрхийг олгохыг оролдсон.
Ишлэл 8. Эрх үүргийн зөрчил, хариуцлага нэрийн дор гишүүдийн бүрэн эрхэд халдсан заалтууд орж ирж байгаа. УИХ бол хамгийн дархлаатай, том байгууллага байх ёстой. Яагаад гэвэл энэ бол Монгол Улсын сонгогчдын төлөөллийн байгууллага. Гэтэл сонгогчийн саналгүйгээр засах, хасах, нэмэх эрх УИХ-д байхгүй. Хэрэв УИХ-д иймэрхүү төрлийн заалт оруулах юм бол Үндсэн Хуулийн заалттай зөрчилдөх болно гэдгийг зайлшгүй анхаарч, энэ төслүүдийг бага дээр нь засаж, залруулж явах ёстой.
Ишлэл 9. УИХ-ын гишүүнийг татах хоёр үндэслэл байж болно.
Нэгдүгээрт, Гэмт үйлдэл хийж байгааг нь газар дээр нь нотлох баримттайгаар тогтоосон тохиолдолд,
Хоёрдугаарт, Сонгогчдын санал. Хэрэв тухайн хүний ёс зүй, алдаа нь сонгогчдын итгэлийг хүлээж чадахаа байжээ гэж үзэж байгаа бол сонгогчдын саналаар УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахаас биш 76 гишүүн нийлчихээд нэгийгээ татах, гишүүнийхээ бүрэн эрхэд халдах бололцоог хуулиар олгож болохгүй.
-УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗАСАЖ, ЗАЛРУУЛАХ МАШ ОЛОН ЗҮЙЛ БАЙНА-
Ишлэл 10. Шинэ хууль боловсруулж, хэлэлцэхэд гишүүд зөв, буруу олон зүйлийг ярьдаг. Энэ бол ардчиллын хэм хэмжээ юм. Гишүүн өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг хэлсний төлөө түүний үг хэлэх эрхийг хаан боогдуулах, яриулахгүй байх, үүнийг нь зөрчил мэтээр үзэж УИХ-аар авч хэлэлцдэг зүйл байж болохгүй. Энэ мэтчилэн УИХ-ын тухай хуульд засаж залруулах маш олон зүйл байна.
Сэтгэгдэл
Иты [202.126.89.195] 2020-04-28 05:25:02
Засмал дүнзэн байшинд ороод засарна гэж гонжийн жог .... гэдэг. Энэ гэмт этгээд засарсан царайлаад нэмэргүй.
Зочин [103.212.118.230] 2020-04-28 04:53:26
Энэ халзан луйварчинг сайд байхдаа их хэмжээний юм идэж уусан гээд АТГ шалгаад байсан юу болсон бэ? Иймэрхүү юмнуудыг тэр 1 худаг руу нь явуул. Одоо нэг их шударга хүн болж гэнэ.
demjgch [202.9.46.202] 2020-04-28 02:33:39
DEBSHVVLSEN sanaag demjij baina ard tvmenardchilalaa hamgaalah tsag boljee
Зочин [59.153.115.17] 2020-04-28 02:17:01
Зөю санаа байнаа гэхдээ одоогийн гишүүд чадваргүй ихэнх нь төсвийн хөрөнгө завшигчид шүүдээ ждүчин концессчид тэндэрчид дахин бүү сонгуульд үзэгд
Зочин [202.126.88.178] 2020-04-28 01:46:44
MAN ugaasaa chadahgui shdee, mongoliig MAN OROS 2 -l doosh tataj bgaa
зочин [66.181.183.26] 2020-04-28 01:40:35
нямбаатар гэгч ждүчин хулгайч зөрчлийн хуули хийсэн.энэ хулгайчийг зайлуулах ёстой.тэр хуулиа энэ их хурал хүчингүй болгож чадахгүй бол,дараагийн их хурал шууд хүчингүй болгох ёстой.энэ хуули амидралд нийцэхгүй хүний эрхийн хааж боосон дарангуйлж бгаа утга маш их агуулагдаж бна.зөрчлийн хуулийг цагдаа хүчнийхэн бороохой болгочихсон ард олныг айлгана сүрдүүлж бид ямар нийгэмд амидарч бгаагаа мэдэхээ байлаа.энэ талаар зөв дуугарчээ эрдэнэбат
ЗОЧИН [202.126.89.86] 2020-04-28 01:20:30
ЧИ БИТГИЙ ХУЦ ОДОО Л НЭГ ИХ УХААРЧ ГЭНЭ СОНГУУЛЬ ДӨХӨХӨӨР ИНГЭЖ ХУЦАЛДАЖ ЭХЭЛДЭГ ЮМ