Үндэсний спортын холбоод хамтран Засгийн газарт хүсэлт хүргүүлжээ

Aдмин / Хууль

Монголын үндэсний бөхийн холбоо, Монголын морин спорт, уяачдын холбоо, Монголын үндэсний харваачдын холбоо хамтран дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, “Хьёндэ элеватор таур”-т болсон тус хуралд ММСУХ-ны тэргүүн, Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, МҮХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Нямбаяр, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Цагаандалай нар оролцсон юм.

Тус хурлын зорилго нь Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос Үндэсний их баяр наадмыг нийслэлд цахимаар зохион байгуулж, аймаг, сумын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд орон нутгийн наадмыг нэгэн зэрэг хийх хүсэлтээ хүргүүлснээ сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Мөн тэд Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг дээрх шийдвэрээ эргэн харж, өөрчилж, баяр наадмаа тодорхой хугацаанд хойшлуулж ч болох талаас нь харахыг хүсч байв.

ММСУХ-нд одоогоор 17 аймаг, 167 сумын уяачдын холбоо “Засгийн газарт уг шийдвэрээ эргэн харж, аймаг, сумын баяр наадмыг нэгэн зэрэг зохион байгуулахыг зөвшөөрнө үү” гэсэн хүсэлтээ албан бичгээ ирүүлжээ.

Тэгвэл МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав ч мөн ялгаагүй бүх аймаг, сумын наадмыг нэгэн зэрэг хийх зөвшөөрлийг хүсч байлаа. Тэрбээр “Зөвхөн нийслэлд биш орон нутгийн ард иргэдээ бодож сайхан наадам хийлгэхийг хүсч байна. Тэд маань өдөр бүр бидэнд хандаж, аймаг, сумандаа наадахыг хүсч байна” гэсэн юм.

Мөн МҮХХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Нямбаяр “Шийдвэр гаргагч хүмүүс маань улсын баяр наадмаа аймаг, сумынхтайгаа нэгэн зэрэг хийлгэх эсвэл улсын баяр наадмаа тодорхой хугацаанд түр хойшлуулж, ирэх долоодугаар сарын сүүлчээр хамтад нь хийлгэхийг зөвшөөрнө үү” хэмээлээ.

Үүнээс гадна тэд “Зөвхөн Улсын баяр наадмыг зохион байгуулвал бүх уяач, бөх, харваачид хотод цугларна. Тэгвэл харин ч хавь илүү бөөгнөрөл үүсч, цар тахлын нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ” гэж байв.


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.45] 2021-06-18 10:27:45

Энэ хэдэд хэдэн төгрөг олж л байвал хүн өвдөх үхэх энтр ямарч хамаагүй гэдгээ харуулж бн даа.

Zochin [202.126.89.184] 2021-06-18 08:38:12

Unheer teneg humuus yumaa

Зочин [66.181.161.15] 2021-06-18 08:31:09

Цагаандалай гэдэг этгээд үндэсний спортот хайртай дүр эсгэж олон жил улсын хөрөнгө идэж,жүжиглэлээ.Одоо болноо аливаа юм хэмжээ хязгаартай.Хэрвээ энэ нөхөр нас намба,төрөөс олгосон хайр хишгийг хүндэтгэдэг нүхтэйсэн бол цар тахалд эзлэгдчихсэн нөхцэл байдлыг ойлгож,наадам хийхгүй талаас нь ярьж,уриалж байх ёстой.Даанч тийм ёс суртахуун байхгүй л дээ.Мөнгө цагаан,нүд улаан гэгч болсон ийм нөхдөд гавьяа шагнал өгсөн байхад буцаагаад авчихаж болно доо.

Зочин [202.55.188.93] 2021-06-18 07:47:16

Uls dayraa covid19 tusax ym bn l da zarim xvmvvsiin erx ashgaas bolj

Зочин [103.80.210.183] 2021-06-18 06:45:15

энэ малуудыг шоронд илгээ.

Zochin [202.126.88.185] 2021-06-18 07:52:07

Harin ch naadmaas tatgalzahiig yrialaach. Buh mori bsitygai bvh shatnii bolovsroliin baigyyllagyyd 2 jil vvd haalgaa barij bgaag medej bna yy. Uursdiinhuu erh ashgiig bvv bod

Zochin [202.131.231.86] 2021-06-18 05:49:17

Наадам хийх байтугай бөхчүүд ухамсараараа энэ жил барилдахгүй гэж уриалах хэрэгтэй шүү дээ Энэ өвчиний өмнө хүн бүр сөхөрч байхад

Зочин [66.181.161.60] 2021-06-18 06:49:57

Тэгмээр бгн махан толгой усан гүзээнүүд


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.