СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Коронавирусийн халдвараар Долоо хоногт 82 иргэн НАС БАРЛАА

Aдмин / Эрүүл мэнд

Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдвараар нийт 1001 иргэн нас бараад байна. Өнгөрсөн хоногт гэхэд халдвар авч, эмчлүүлж байсан найман хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тэгвэл долоо хоногийн хугацаанд халдвар авсан 82 иргэн нас бараад байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт 15, бямба гарагт 14, ням гарагт 15, даваа гарагт 10, мягмар гарагт 10, лхагва гарагт 10 хүн нас барсан бол өнгөрсөн хоногт найман хүн гээд нийт 82 иргэн халдвараар нас барлаа.

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 3234 тохиолдол шинээр батлагджээ. Үүний 1785 тохиолдол нь Улаанбаатар хотод, 1449 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан 21-ээс дээш насны архаг хууч өвчтэй найман хүн нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 1001 боллоо.

Тэгвэл өнгөрсөн хоногт 4767 хүн эдгэрсэн бол маш хүнд гэсэн оноштой 327 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2021-09-20 17:17:27

ene zasag bidnii telee hiidegee hiiseer irlee?ene yhel bidend bnaa!bid eersdeen hicheeh heregtei!byy tor ryy zasagryy tylh?....ta bid zambaraatai hyn hoorondiin zaigaan barij ,maskaa zyyj,vakchinaa hiilgesen byzar muu byhenees seremjilj yab!!!

Зочин [202.9.40.81] 2021-09-17 12:55:27

Үхвэл хохь чинь амьд гарвал зол чинь гээд биднийгээ хаясан ш дээ энэ төр засаг.

ЗОЧИН [124.158.77.41] 2021-09-17 11:14:35

ЭНЭ БАГА ТОО БИШ МАНАЙХ ТЭРБУУМ ХҮНТЭЙ ОРОН БИШ ШҮҮ . УОК ИЙМ ҮЕД АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ХӨЛ ХОРИО Ч ТАВИХ ГЭЭД ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ ЭСВЭЛ ҮХЭХ ӨВДӨХ НЬ ХАМААГҮЙ ГЭЭД БҮҮР АЖИЛААЧ ХИЙХГҮЙ БАЙХ САНААТАЙ ЮУ . ҮНЭН ДЭЭ ТА НАР АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЯ БАЙГАА ШҮҮ.

Зочин [202.9.46.167] 2021-09-17 09:21:36

Хүн төрөлхтөн коронавирусээр өвчилж үхэж үрэгдээсэй.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.