ШУА-ийн ерөнхийлөгч Монгол улсаас Австри улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Aдмин / Технологи

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон М.Цэнгэгийг хүлээн авч уулзлаа. Тэд хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцаж ШУА-ийн ерөнхийлөгч Бүгд Найрамдах Австри улсын ШУА, Монгол улсын ШУА хоорондын хамтын ажиллагааны талаар элчин сайдад мэдээлэл өглөө.

Тодруулбал, хоёр орны шинжлэх ухааны академи хооронд 2000 онд эрдэмтэн солилцооны асуудлаар гэрээг үзэглэж хамтын ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар Австрийн их дээд сургуулиудын холбоо буюу UNINET Европ, Ази Номхон далайн орнуудын холбооны байгууллага /UNINET-EPU/ нь өөрийн гишүүн байгууллагынхаа судлаачдыг докторын болон докторын дараах хөтөлбөрт тэтгэлэг олгодог байгууллага юм. Уг тэтгэлэгт манай ШУА-ийн судлаачид хамрагдаж 2004 оноос хойш урт болон богино хугацааны сургалтанд жил бүр дунджаар 5 судлаач суралцдаг байна.

Мөн Австрийн Шинжлэх ухааны академийн дэргэд дуу бичлэгийг өндөр түвшинд сэргээдэг студи байдаг бөгөөд тухайн студид ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж буй үлгэр тууль, ардын дуу, уртын дуу гэх мэт үнэт ховор зүйлсийг сэргээх тухай өмнө нь ярилцаж байсан. Харамсалтай нь тухайн үед санхүүжилтын асуудал шийдэгдээгүйн улмаас энэ ажил орхигдсон. Төр засгаас шинжлэх ухааны салбарыг дэмжиж байгаа энэ цаг үед дээрх ажлыг судалж, ховор үнэт зүйлүүдийг сэргээж авбал Монгол улсад их хэрэгтэй ажил болно. Эдгээр асуудлууд дээр анхаарч ажиллахыг Элчин сайдаас ШУА-ийн ерөнхийлөгч хүслээ.

Элчин сайд М.Цэнгэгийн хувьд дээрх асуудлуудаас гадна Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний олон улсын төв байгууллагаас Монгол улсад байршуулсан хяналтын станциудын тухай мэдээллийг сонирхож энэ талын үйл ажиллагааг улам бүр бэхжүүлж, хоёр орны хамтын ажиллагааг бүхий л талаар хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Сонирхуулахад, Монгол улс 1997 онд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд нэгдэн орсон байдаг. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний олон улсын байгууллагын төв нь Австри улсын Венна хотод байдаг. Тус байгууллагаас дэлхийн олон улс оронд хяналтын станц байршуулдаг бөгөөд манай улсад байршуулсан станцийн үйл ажиллагааг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэн хангаж ажилладаг юм.


Сэтгэгдэл

иргэн [192.82.92.114] 2021-11-01 11:09:37

Би жирийн иргэний хувьд энэ ШУА ийг ажлыг дүгнэвэл муу тавина. Өнөөдөр монгол улс хилээ хаагдахад эдийн засгийг дэмжих дотоодын нэг ч үйлдвэр, технологи алга. Бүх салбарыг хар. Юу хийгээд ямар шинэ технологи хаана нэвтрүүлсэн юм бүү мэд. Байгалийн шинжлэлийн суурь судалгаа нь ямар шатанд байна бүү мэд.

монгол [59.153.112.189] 2021-10-29 14:09:05

манай эрдэмтэд ээ гэж цаг нөхцөөсөн гарууд л байдаг бололтой юмаа

Зочин [192.82.69.127] 2021-10-29 01:46:46

Өөрсдийн хүний нөөцийг өсгөх чухал байна аа

Судалгааг элчин биш эрдэмтэд шийднэ [202.126.89.144] 2021-10-28 21:49:26

Элчин сайд хамтарсан судалгаанд ямар ч падлийгүй, эрдэмтэд өөрсдөө хүсэл сонирхлоороо бие биенээ олоод хамтарсан төсөл бичээд энд тэндээс санхүүжилт босгоод явдаг л учиртай, харин тэр үүсгэл санаачлагыг нь төр засаг дэмжих болохоос ШУА-ийн өмнөөс Элчин сайд ажиллана гэж юу байхав дээ

MARSHIL.L.D.ERDENEBAT.MN.KOM. [64.119.17.24] 2021-10-28 21:31:18

ABCTER.ULC.ODOOXONDOO.BAIGUULAGDAAGYI.BAIGAA.SHY.DE.UJIR.N.MORGAN.FREEMAN.DYGERIN.ERDENEBAT.N.ABCTER.ULCIN.ERONXILOGJ.XARIN.OPOCIN.XOLBOONI.ERONXILOGJ.BALIDEMIR..PUTIN.ABCTER.ULCIN.ORDOND.BOLCON.XYLEEN.ABALTIN.BIJLEGYYDEE..DAXIN.CAITAR.YEEREI.CHIINGIC.XAAN.MORG.BREMA.MARSHILCMUC.DYGERIN.ERDENEBATIN.XADAM.AAB.BATDELGERIN.AX.DYYC.N.ZEBEENEEGEEC.BUCAD.N.NYYR.ZARAI.OORJILCON.GADAAD.TAGNUULIN.AJILJID.BAICAN.BAINA.BYRENTOGC.BYRENTOGTOX.XOER.N..1942.ONI.GERMANI.XULGAAJ.NOGOO.N.POLSHIN.XULGAAJ.TOM.AX.N..OPOC..ULCAD.GUILAJIN.JIPEND.XOL.NYZGEN.CAMUURAI.BUDLIANI.EZEDYYD.BAIJEE.NEG.YGEER.XELBEL.CHINGIC.XAAN.MARSHIL.LUBCAN.DYGERIN.ERDENEBATIG.DOROITUULJ.XORONGIG.N.NILJ.YREN.TARAN.XIJ.ARXIDAJ.ZARJ.BORLUULJOMJ.XORONGIG.N.DUUCGBAR.XIDEG.AIULTAI.SHASRUUD.BAIJEE.MASH.IX.XORONGO.ZUGLUULJ.JADDAG.XYNIG.XEZEE.MONGTEI.BOLNO.TER.YED.L.OJIJ.ARXIDAJ.XAMAG.EDIN.ZACGIN.BAAZ.CUURIG.GADAADIN.ZACGIN.GAZART.NAIR.TABIAD.DAXIN.MONGGYI.BOLGOOD.BAIJEE.

Зочин [150.129.142.38] 2021-10-28 18:40:09

Нээрээ их ажил хийж байна шүү.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.