Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн талаар

Aдмин / Хууль

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ныг хүртэл ажлын 14 хоног хянан хэлэлцээд:

- Нийслэлийн Прокурорын газраас: Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, С.Чинбат, Б.Ганзориг нарт холбогдуулан зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элссэн гэх,

Кожинов Марк Александрович нарт холбогдуулан хууль бусаар ашигт малтмал олборлох гэх хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

- Шүүгдэгч Р.Баатархүүг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 8 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Үнэнбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 6 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Х.Бат-Эрдэнийг хууль бусаар ашигт малтмал олборлох, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 4 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Б.Ганзоригийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Г.Эрдэнэ-Очирыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч С.Чинбатыг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

- Шүүгдэгч Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарыг хахууль өгөх, авах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Кожинов М.А, Гуськов И.В, Ц.Мягмарсүрэн, Г.Одхүү, Г.Баянмөнх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

- Шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар, Дэ.Пүрэвдорж, Ж.Мөнхзориг, Ж.Өнөржаргал нарт торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

- Н.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Г.Нямдорж, Г.Пүрэвганди, Ч.Батсансар, Ч.Уранчимэг, П.Галцог, Ц.Ганболд, Ч.Галбадрах, Д.Цогбадрах, Ш.Санчир, Д.Хэрлэнчимэг, Н.Энхмандах нарын нэр бүхий 13 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн, хууль бусаар ашигт малтмал олборлосон, хахууль авсан гэх гэмт хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.

Шүүгдэгч Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, Б.Ганзориг, Г.Эрдэнэ-Очир, С.Чинбат нараас хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн хохиролд тооцож нийт 5.308.517.248 төгрөг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгож,

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож шүүгдэгч Ц.Мягмарсүрэнгээс 6.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, Г.Ганзоригоос 3.000.000 төгрөг, Б.Сүхбаатараас 5.800.000 төгрөг, Дэ.Пүрэвдоржоос 8.300.000 төгрөг, Ж.Мөнхзоригоос 30.000.000 төгрөг, Ж.Өнөржаргалаас 30.000.000 төгрөг, Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас тус бүр 5.344.533.333 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Баянгол ,Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл

мэдээлэгч [64.119.31.74] 2022-10-03 02:04:42

ЭХ-иар гэм буруутай ял авах этгээдүүд нь улс төрийн нөлөөгөөр ялаас чөлөөлөгдөж гэм буруугүй нь тогтоогдсон этгээдүүдийг ял тулгасан хэлмэгдүүлэлт

Иргэн [103.229.120.146] 2021-12-05 12:33:37

Та бүхэн шүүгч , прокурор гэхээр мэдлэгтэй нэг нь ордог гэж бодоою . Дандаа нэг нэгийг таньдаг зуучлах хүнтэй , ,орох замыг нь суудалсан хүмүүс ордог бн .

Зочин [103.80.210.183] 2021-12-06 06:48:01

тийм ээ шүүгчидийн хүүхдүүд бүгд шүүгч болсон. ургийн хэлхээ нь нэг хэргийг олон буцаах тусам авах мөнгө төгөрг нь өсөөд илам л илүү ашиг олдог.

Зочин [66.181.160.28] 2021-12-05 06:03:10

Нөгөө их Хонгилын шүүгчид чинь яасан бэ? Сураг чимээгүй болчих юм.Нөгөө Батсуурь тэргүүтэй аваргууд ажилласаар байгаа юу? Нөгөө баримтаар нотлогдсон зурагтаар гаргаад байсан прокурор,шүүгчид тэднийг холбодог Авилгалын зохицуулдаг үнэ ханш тогтоодог өмгөөлөгч гээд нэр устайн гарч байснаа яасан ийсэн нь мэдэгдэхгүй алга болов уу,яав? Ерөөсөө ийм олны анхааралд орсон хэргийг хугацаа алдалгүй шийдэж иргэдэд мэдээлж байх нь бусдад нь сэрэмж,сануулга болох биш үү?

Ховдын хүү [66.181.189.228] 2021-12-04 09:29:10

Үнэнбатыг мэднэ ээ. Цагдаад хэсгийн төлөөлөгч байсан. Харин ч удаан хугацаанд их идлээ. Ховдын прокурор байхдаа спирт хууль бусаар оруулж байсан ш дээ. Тэр цагаас хойш 25 жил хууль бусаар хулгай хийж, төрийн алба хашиж амьдарсан.

иргэд [103.212.116.73] 2021-12-04 02:42:45

Хогын новшнуудын хэргийг ингэж шуурхай шудрага шийдэх нь олон талын ач холбогдолтой

Иргэн [192.82.88.159] 2021-12-03 17:40:29

Хүн хэтэрхий шунах дэмий.

Haha [192.82.82.124] 2021-12-03 12:12:28

Ширнэнбандийн Адъшаа санаа нь амарсан байх өө. Улс төр, албан тушаалын хүрээлэлээ гэж. Шүүх, прокурор зүгээр улс төрийн наадгай болждээ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.