"Союз восток" хийн хоолойн төслийг эцэслэсэн тухай Протоколд талууд гарын үсэг зурна

Aдмин / Хууль

ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төслийн хамтын ажиллагааны дараагийн шатны асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой өнөөдөр цахимаар холбогдож ярилцлаа.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахим уулзалт хийж, "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн үргэлжлэл болж тавигдах “Союз Восток” төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай Протоколд гарын үсэг зурахаар хэлэлцэн тохиров.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хоёр талд хүлээлгэн өгсөн "Сибирийн хүч-2" хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах талаар хоёр тал хэлэлцлээ.

"Союз восток” байгалийн хийн хоолойн төслийн хэтийн төлөвийн талаар ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай улсад ирж ярилцлага, сурвалжилга хийх бөгөөд энэ үеэр "Газпром” НХН-ийн төлөөллүүд мөн ирж ажиллах болсон тухай В.А.Маркелов дарга дуулгасан юм.


Сэтгэгдэл

зочин [202.179.8.210] 2022-01-22 18:12:12

Монголын ирээдүйн төлөө сайн ажиллаж байна.Амжилт хүсье Шадар сайдаа:

Зочин [202.9.46.251] 2022-01-22 10:32:02

Монголын хойно өмнө өөр улс орон байсан ч монгол ядуу гуйлгачингаараа байх нь ойлгомжтой.

Зочин [192.82.72.165] 2022-01-22 02:59:54

Ах дүүгээрээ нийлж нам дамнасан хогнуудыг зайлуулах хэрэгтэй

Зочин [192.82.68.10] 2022-01-22 02:39:27

монголоор дайруулсан хоолойг хятадууд хүрээн зөвшөөрөөгүй л байгаа биз дээ, юмыг яаж мэдэх вэ, нэг боломжит хувилбар гэдэг утгаар нь л ТЭЗҮ хийсэн, одоо хайгуул, зураг төслийн ажил ч хийгдэх л байх, харин барих асуудал нь хятадууд зөвшөөрөхгүй бол худлаа л болно доо

MGL [70.108.26.69] 2022-01-22 02:39:21

Dotor ni zagtansan erliiz dutudorj tergvvntengvvd hytadruuga tvlheh geed bh uma bid chin oros ah ruga hazaij bval amind tustai san

Зочин [192.82.67.28] 2022-01-21 23:54:53

Сайхан мөрөөдөж, популизм хийж байх шивдээ. Малнуудаар улсаа удирдуулж байх шивдээ МАН

Зочин [202.126.89.218] 2022-01-21 22:46:09

Монгол улсыг мөнхийн хоёр их хөрштэй нь харьцах уур амьсгалыг хүйтрүүлж хөндийрүүлэх бүр цаашлаад дайсагнуулах америкийн төрийн бодлогыг олон жил амжилттай хэрэгжүүлж байгаа урвагч алуурчин хулгайч элбэгдоржийн бүлэгийн хорт явууллагаар хийн хоолойн төсөл саатсаар өдийг хүрлээ. Эдүгээ ч бас энэ том төслийн ажлыг тасалдуулах хорлонт үйлээ тасралтгүй цөхрөлтгүй хийсээр .Ёвропод хийн хоолойн шугамтавих ажлыг америкчууд эсэргүүцэж орос улсыг шантаажилсаар . .элбэгдорж батүүл нар хэний бодлогыг хэрэгжүүлэхээр улин хуцаж байгааг ойлгож ухаарцгаа хоосон цэцэрхэгчид минээ

Зочин [103.229.121.83] 2022-01-21 21:26:22

Mash zuv ! Milleryn zurag bish bna daa

Зочин [103.57.92.179] 2022-01-21 21:00:06

Яахаа Орост барьцаалагдагийн бэ? Маш зөв төсөл .Амжилт хүсье

Зочин [49.186.63.118] 2022-01-21 20:51:56

Mongoloor toiruul, odo nefteer haraat ireduid gazaar haraat boloh n. Gants usan stants barij chadahgui tusgaar uls gj bdg yumu

иргэн [62.55.205.86] 2022-01-21 20:15:50

Энэ одоо бас яадаг төсөл вэ?

ЗОЧИН [103.212.117.119] 2022-01-21 19:22:32

ОРОСУУДАД САЙН ДУРААРАА БАРЬЦААЛАГДАХЫГ ЯАСАН ИХ ХҮСДЭГ МАЛНУУД ВЭ. ОРОСЫН ЗҮГЭЭС ТЭНЭГ МАНГАСЫГ ТӨРД СУУЖ БАЙГАА ДЭЭР НЬ НЭЭНТЭГЭЭ БАТАЛГААЖУУЛЖ АВАХ ГЭЭД БАЙНА. МОНГОЛД ЯМАРЧ ХЭРЭГ БАЙХГҮЙ.

Зочин [202.9.46.251] 2022-01-21 18:26:37

Дэмий байхөө. Хятад улс бол найдваргүй орон хий авахгүй гэж хэлж мэдэх улс шүү.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.