Улсаа тоносон дээрэмчдийн эсрэг тэмцдэггүй оюутнууд ус цацсан нэгнээ сургуулиас нь хөөлгөхийн тулд 15000-УУЛАА ТЭМЦЭЖ БАЙНА...

МУИС-ийн оюутан Б.Ариунзаяа өнгөрсөн долоо хоногт нийгмийн гол дүр байлаа. Түүний талаар амтай болгон дуугарав. Улсаа тонон дээрэмдсэн гишүүд, улс орны валютын нөөцийн шавхагдал... энэ тэр бол анхаарах сэдэв биш бололтой. Энд өмөөрөл байхгүй, зүгээр л монголчуудын, Монголын залуу үеийн хандлага, эрдэмтэн багш нарын эмгэнэлтэй дүр зураг, нийгмийг буруу тийш нь залж чадаж байгаа хүчний байгууллагын нүүр царай, энэ хэвээрээ бол үнэн шударга нийгмийн тухай яриад ч хэрэггүй юм.
Нийгмийн хамгийн мэдрэмжтэй масс бол аль ч улс оронд оюутнууд байдаг юм. Нийгмийн шинжтэй хувьсал өөрчлөлт бүрийн түрүүнд оюутнууд явдаг болохоор тэдэн рүү их анхаардаг. Энэ бол дэлхийн практик. Монгол Улсын эрх ашиг зөрчигдсөн өчнөөн буруу үйл явдал болж байна. Тэгвэл тэр бүгдэд ёстой ямар ч цочоогүй Монголын 100 мянга гаруй оюутан бий. Тэгсэн сая нэгнийхээ мууг үзэх үйлдэл дээр ямар айхавтар нэгдэж, хэдэн арван мянгаараа гарын үсэг зурна вэ. Бүр тэмцэж босох шинжтэй байна шүү.
Монголын оюутнууд ийм өчүүхэн байгаагүй юм. 1989 оны жагсаал цуглаан, ерэн оны ардчилсан хувьсгал Монголын оюутнуудын нуруун дээр хийгдсэнийг түүх гэрчилнэ. Сүүлд М.Энхсайханы Засгийн газрын үеийн сургалтын төлбөр, байрын үнийн дийлдэшгүй хөөрөгдлийн эсрэг Монголын оюутнууд бас их цочиж боссон. Тэр бол 1997 оны намар байлаа. Тэрхүү оюутны жагсаал тэмцлийн түүчээнд өнөөдөр Төрийн ордонд, Засгийн газар, Гадаадын элчин, томоохон компаниудын гол хүмүүс болчихсон байгаа нөхдүүд голлох үүрэгтэй оюутнууд байсныг санах хүн цөөн болжээ. Өнөөдрийн Ерөнхий сайд, Их хурлын гишүүдээс цөөнгүй нь “Би нээрэн 1997 онд оюутны жагсаалыг зохион байгуулж байсан юм шүү” гэж хэлнэ. Үүнийг дурдсаны учир нь тэрнээс хойших 25 жилд Монголын оюутнуудын нийгмийн хариуцлага, мэдрэмж, идэвхтэй байх шинж чанар алга болсон. Зөвхөн амин хувийн эрх ашигтай, хэн нэгнээ доош нь хийх бүлэглэл дээр нэгдвэл нэгддэг, эс бөгөөс сошиал орчинд нэгнээ зүхэхээс өөр юмгүй масс болсон нь өнөөдрийн Б.Ариунзаяа дээр тод харагдлаа.
МУИС-ийн хуулийн төгсөх ангийн оюутан Б.Ариунзаяа кофе шопт сууж байхдаа үеийнхнээсээ доромжилсон хандлага авсны хариуг нь бид харлаа, жигшлээ. Тийм үйлдэл хийхэд бэлэн хэдэн мянган охид хөвгүүд энэ олон их дээд сургууль дээр хөшилдөж байна. Б.Ариунзаяаг зүхэж суугаа арван хүн тутмын наймынх нь эрх дураараа охид нь цагаа тулбал Б.Ариунзаяагаас ч дор үйлдэл хийхэд бэлэн гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зүхэж коммент бичихийнхээ өмнө миний охиныг кофе шопт хэн нэгэн бүлэг охид харц, хандлагаар өдөж, улмаар өмнө маань сөхөрч суу гэвэл охин маань тэсч, тэвчиж чадах болов уу гэж бодох ёстой. Миний хувьд лав их зантай, эрх шар охиноо өөрийг нь доромжилсон хэнийг ч өршөөхгүй гэдгийг гадарлаж байна. Та нар ч эргэлзэх хэрэггүйд ээ, үүлэн сүүдэр тусчих вий гэтэл эрхлүүлдэг охин үр чинь энэ дэлхий дээр бүгд миний өмнө сөгдөх ёстой гэсэн шүү юм бодож яваа шүү. Яагаад гэвэл яг тэгж өсгөж байгаа учраас. Гэхдээ доромжлол хандлагыг тэсээд гарах тэвчээр хатуужил суулгаж чадсан бол танд талархъя. Өнгөрөөх зүйлийг өнгөрөөж, тэвчих газраа тэвчиж чадна гэдэг бол хүний маш том чанар. Бүр гайхамшигтай чанар ч байж магадгүй.
Гэхдээ хариуг нь барьдаг хүн болгож өсгөсөн байлаа ч бид шаналах хэрэггүй. Яагаад гэвэл бидний үр хүүхэд, ач зээ нар нэн шинэ үеийнхэн. Бүтэн жарандаа дайн байлдаан, өлсгөлөн гуйранчлал, үгүйрэл хоосрол, өлсөх цангах, өвдөж зовох, доромжлол дээрэнгүйлэл үзээгүй ард түмний хойч үе, үр сад учраас тэд тийм байх эрхтэй. Дийлэнх нь тийм л үрс өнөөдөр энэ хотод мянга мянгаараа хөшилдөж байна шүү дээ. “Энэ ямар увайгүй охин бэ” гээд зүхэж суугаа эцэг эхчүүд ээ, та нарын “Миний хүүхэд арай ч ингэхгүй ээ” гэж өөрийгөө тайтгаруулах чинь зөв. Гэхдээ энэ нь зөвхөн та өөрийгөө хуурсан тайтгарал гэдгийг ойлго. Тэрнээс өнөөдрийн амьдралын бодит үнэн бол хэний маань ч хүүхэд ууж байгаа кофегоо доромжлолын өөдөөс юу ч бодохгүй цацна. Энэ үнэнтэй ил биш ч гэсэн дотроо эвлэр. Дээр нь нэмж хэлэхэд, ямар ч хэрэг тарьсан эрх охиноо та хэнээс ч, юунаас ч өмөөрөх нь 200 дахин үнэн. Ийм л учраас хүний үр хүүхдийн талаар битгий дуугар. Хэн чинь хүүхдээ хүмүүжүүлж чадаж байгаа юм. Хүмүүжил төлөвшлийг цаг хугацаа харуулахаас биш өөр юу ч батлахгүй. Хаана юу хийж явааг нь мэдэхгүй өдөр олон шүү дээ...
Энд үр хүүхдээ хамгаалах нэг л асуудал бий. Эрх дураараа өссөн шинэ үеийнхнийг ашиглах амархан цаг үе ирчихэж. Үр хүүхдийг чинь ашиглаж байгаа тэр хэсэг бүлгийнхний эсрэг харин тэмц, эцэг эхчүүд ээ. Нэгхэн өдрийн өмнө нь та бид эмэгтэй хүүхдийг захирч зандарч, утсыг нь цохиж байгаа цагдаагийн дэслэгчийг харааж, зүхэж байгаагүй бил үү. Тэгсэн яагаад маргааш нь өмөөрч байсан өнөө охиноо хэдэн мянгаараа зүхэж сууна вэ. Монголчууд бид ийм өчүүхэн болчихсон байна. Кофе асгаж байгаа тэр бичлэг надад лав олдохгүй. Танд лав кафены эзэн өгөхгүй. Хохирогч охин тийм бичлэг хийж нийтийн сүлжээнд тавиагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгээд тэр бичлэгийг хэн гэгч нь гэрлийн хурдаар олж, хүчтэйгээр нийгмийн сүлжээнд цацаж, оюутнууд хэдэн мянгаараа, гэнэн тэнэг монголчууд хэдэн зуун мянгаараа “Ариунзаяа, аавтайгаа хамт пүү, паа” болов. Бүр аавтай нь хамт шүү.
Энэ бүгдийн учрыг одоо хэлээд өгье. Түүний аав өмгөөлөгч Г.Батбаяр бол тухайн үеийн ЭЦГ-ын дарга, удирдлагуудын зүгээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, С нэртэй охиныг сайдынхаа эсрэг өдөөн турхирч байгаа утасны нууц бичлэгийг Монголын нийгэмд анх цацсан хүн юм. Санах хүмүүс нь санаж байгаа биз. Ингэж Монголын хүчний байгууллагын тодорхой, нэр нөлөө бүхий удирдлагуудын хорхойтой араанд зуугдсан өмгөөлөгч Г.Батбаярын охин юм аа, наад Ариунзаяа чинь. Шаардлагатай гэвэл Г.Батбаярын задалсан тэрхүү цагдаагийн хурандаа нарын ярианы нууц бичлэгийг сошиалд гаргаж тавьж болно. Өнөөдөр тэрхүү хурандаа нарын зарим нь Монголын онцгой үүрэгтэй агентлагийн даргын албыг хүртэл хашиж яваа. Хөөрхий муу Г.Батбаяр тухайн үедээ хэт амбицтай, ичих эмээх багатай явсан үе нь учраас өмгөөлөх эрхээ тэгсхийгээд хасуулсан даа. Түүний өмгөөллийн эрхийг хассан тухайд цөөнгүй хүмүүс шударга үнэний төлөө түүнийг Өмгөөлөгчдийн холбооноос хассан гэж бодож яваа. Үнэндээ хүчний байгууллагын урт, далд, хар гарын үйлчлэл хэрэгжсэн явдал юм. Ийм нарийн схемийг, бүр системийг Монголын улс төрийн дор хаяж 20 жилийн түүхийг мэдэх, хэн нь хэн бэ гэдгийг багцаалах хэдхэн сэтгүүлч, тэгээд хууль хүчнийхэн л гадарлана. Ингэж л хүчний байгууллагынхантай нүүр тулсан, хорхойтой араанд нь зуугдсан аав, охин хоёрын хувь заяа нийгэмд нүд үзүүрлэгдэн байна даа.
Жаахан хэрсүү байцгаа монголчууд аа. Энэ үгийг мөн ч олон удаа бичиж байна. Өнөөдөр таны гар утаснаасаа харж байгаа хувь хүнтэй холбоотой мэдээлэл бүхэн зорилтот, зорилготой, нийгмийн сэтгэл зүйгээр тоглосон, өчүүхэн муу эрх ашгууд байдаг юм. Тэдний эрх ашгийн золиос, гол дүр нь болоход та ч, таны үр хүүхэд ч бэлэн байгаа тийм цөвүүн цаг үе. Та бидний төсөөлөхөд ч бэрх технологиуд гар утсаар чинь дамжин ирж байна, ирэхээр бэлтгэгдэж байна. Шулуухан хэлэхэд, тэр бүх муу технологийн учрыг олно гэвэл танд бэрх. Түүнээс сэргийлэх, өөрийгөө авч гарах арга бол бий. Юунд ч дагаж далдганах хэрэггүй. Явж явж өөрийгөө, өөрийнхөө үр хүүхдийн эсрэг үйлдэл болно. Бүр эцэстээ өөрийн гэсэн үнэт зүйлгүй ч болж мэднэ.
Эцэст нь хэлэхэд, аливаа улс орны, нийгмийн оюун санааны оргил нь Их дээд сургууль, эрдэмтэн багш нар, судлаачид, судалгааны хүрээлэнгүүд байдаг. МУИС-ийн багш, академич, хуулийн салбарын хүндэт хүн С.Нарангэрэл гуай Б.Ариунзаяагийн талаар ярихдаа “Энэ хүүхдийг сургуулиас хасах асуудалд Үндсэн хууль ямар ч хамаагүй” гэж ард түмний нүдэн дээр хэллээ. Хэлэх үг олдсонгүй. Хуульчдаас асууя, “Үндсэн хуульд хамаарахгүй иргэн гэж байдаг юм уу” гэж. Энэ асуултад “Нарангэрэл багшийн зөв, Үндсэн хуульд хамаатахгүй иргэн хүн Монголд байна. Тэдний нэг нь Ариунзаяа” гэж байгаа хүн бий бол тэднийг “Монголоос зайл” гэж хэлье. Шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, хэрэг бүртгэл ч гүйцэд хийгдээгүй, хүчний хэдэн хурандаагийн өс хонзонгийн золиос тэр оюутан охинд өнөөдөр хамгийн ойр, өмгөөлж хамгаалах хүмүүс бол найз нөхөд, сургуулийнх нь багш нар байсан байх. Гэвч түүний дотны хэдэн найз нь байдаг групптээ “Гутарч гундахгүй яваа шүү” гэдгээ илэрхийлэн хэдэн секундын бичлэг хийж оруулсан нь задрав. Найзууд нь нийгэмд цацаж хорлов. Бүтэн таван жил хууль эрх зүйн хичээл заасан багш нар нь түүнийг сургуулиас хөөж нийгэмд шившиглэв. Тэр охинд одоо хэн үлдэв, хурандаа нарын овоо хараанд муугаа үзэж яваа аав нь, төрүүлсэн эх хоёр нь л үлдсэн, монголчууд аа.
Гашуун үнэнийг хэлье, ийм хувь тавилан хэнийг, хэзээ ч хүлээж байхыг хэн ч мэдэхгүй. Б.Ариунзаяаг зүхэн шившиглэхэд хувь нэмрээ оруулж байгаа охин үртэй хүн бүрийг бурхан ивээг...
Б.Нямаа
Сэтгэгдэл
БУРУУ ЦОЛМОН [192.82.73.206] 2022-03-14 12:44:26
ЖАГСААЛ ЦУГЛААН МӨНГӨӨР ХИЙДЭГ БУРУУГ ӨМГӨӨЛӨЖ МӨНГӨ ОЛДОГ НОХОЙН ГӨЛӨГҮҮД МОНГОЛООР МИНЬ ДҮҮРЧЭЭ ЭНЭ ГӨЛҮҮД БӨХС ДОЛООН ГҮҮЖ ХУЦАЛДАГ ХОШГОРДОГ ЗАРИМ НЬ МОНГОЛООР МИНЬ ТОГЛОЖ ӨӨРИЙГӨӨН МОНГОЛХҮҮ ГЭЖ НЭРИЙДЭХ БОЛЖЭЭ МӨН ЭНЭ ХУЛГАЙЧ НАР ТАЛЦАГ ТЭМЦЭЖ ЭДҮҮР БУЛААЛАН АРСАЛДАН ХУЦАЛДАЖ БАЙНА
Зочин [70.93.178.224] 2022-03-12 00:01:47
Эдэн төг өгчвөл хэнийг ч юуг ч харлуулаад хэн ч биш болнгох талаар сайн мэрэгшсэн нөхөр бна мэрэгжлээ зарим сэтгүүлчид буруу ашиглах юмаа
Alban haagch [202.21.96.150] 2022-03-11 11:05:02
Оюутнууд буруу үзэгдэлд хатуу байх нь зөв хандлага. Мэдэхгүй зүйлдээ дуугүй байгаа нь оюутны буруу биш. Энэ үйл явдал энэ зэрлэг охины амьдралд зөв нөлөө л үзүүлнэ, түүнд эргэж хүн болох боломж байгаа. Энэ охин бол эцгийн буруу нөлөөний хохирогч. Би эцэгтэй нь нүүр тулан уулзаж байсан хүний хувьд энэ охиныг өрөвдөж байна. Тэр шийтгүүлж байж хүн болно, түүнд ирээдүй байгаа.
ХЭДЭЭР БИЧИХ ҮҮ. НЯМАА [202.179.24.43] 2022-03-11 07:03:23
ХЭДЭЭР БИЧИХ ҮҮ . ЭНИЙГ . НЯМАА
Зочин [43.228.131.159] 2022-03-11 06:44:20
Neg muu buleen kofe ..tsaashaa. Jujigchin Aldarmaa huniig barag l shalzalj alaa biz de. Tegehed yu ch bologui yum shig l jig jug geed l ungursundug. Uchir ni tuunii aav ni yun umguulugch ene ter...Sonin l yum da te.
Зочин [202.55.188.92] 2022-03-10 14:30:42
Эцэг нь хээр алаг бол хуу нь шийр алаг гэгчээр эцэг охин 2 яг таарсан таар шуудайнууд байлээ. Эцэг нь тэр охиноо емеереед егсен ярилцлагыг ээ, хуулийн хун гэх ямар ч шинжгуй гудамжны баагы шиг санагдсан. Тэр хуухний бичлэгийг узэхэд гэмшиж байгаа байдал юу ч харагдахгуй, харин ч хэлж ярьж байгаа нь хэн ч намайг яаж ч чадахгуй гэсэн хумуусийг дорд узсэн маш дээрэнгуй пээдгэр байдалтай байлээ. 40-еед хэрэг зерчил гаргасан байхаар шинжийн танхай хуухэн байна лээ. Хуулийн сургуулийн тегсех курсын оюутан байсан гэхэд арай дэндуу хумуужилгуй, ухамсаргуй, тэнэг, аягуй бол psychopath байх ендер магадлалтай хуухэн байлээ. Тохирсон газарт нь аваачиж тавих хэрэгтэй!!!
Дэлхийгээс зайл [203.91.118.53] 2022-03-10 05:23:30
Medee.mn-ий Б.Нямаа мэтийн нөхдүүд хэдэн халтар төгрөгөөр юу ч гэж бичээд нэмэргүй болсон гэдгийг ойлгуулж өгөөч. Оу май гоод
Ev khamt [202.126.88.177] 2022-03-10 08:21:12
Manai Mongoliin oyutan zaluuchuud uls orniikhoo ireeduin sain saikhnii tuluu yuu ch khiij chadakhgui.! Denduu zalkhuu archaagui ! Denduu sul doroi..! Zuvkhen munge kharsan yumnuud ...!
Ev khamt [202.126.88.177] 2022-03-10 08:17:20
.Manai oyutan zaluuchuud oligtoi Temtsel khiikhgui bna.! Uls ornii ireeduin tuluu sanaa tavikhgui.!shudarga bus uildleliin esreg temtsekhgui . Zuvkhen Unuu margaashaar setgegdeg bolj.! Ekh ornoo sain saikhan khugjel devshiliig buteegch odoogiin Oyutan zaluuchuud..! Tegekhed tiim ch sain bish bna.! Erkhee ch uurgee ch bas sain medekhgui bna..!
Гай л байна. [203.91.118.53] 2022-03-10 05:20:45
Улсаа тоносон эрх мэдэлтэнүүдийг сөрж тэмцэх боломжийг Зөрчлийн хууль мэтээр хаасан. Харин Ус асгасан нөхөртэй тэмцэж ялж амжилт олж байгаа нь ирээдүй цэвэршихийн дохио боллоо. Идэж уудаг хулгайчууд үхэж дууссан цагт Их хөгжлийг авч ирэх ирээдүй хойчийг бойжуулж байна гэж харлаа
Зочин [66.181.181.192] 2022-03-10 05:32:47
ёстой үнэн шүү, өөрсдийгөө өмөөрөөд ах дүү саднаараа янз янзын юм бичээд л байх шиг! хууль хэрэгжүүүлэх хүмүүс ийм завхарсан бантан хийж байх ч шиг улам л Монголын хууль шүүхийнхэнд итгэл алдарч б.а даа
Оюутан! [202.126.88.160] 2022-03-10 02:13:22
Хүнийг яаж ч болно, алах зодох нь миний эрх гэж бодож байгаа хүн ирээдүйд улсаа худалдана. Ёс суртахуун яг эндээс багаас эхлэнэ!
Creed [66.181.161.6] 2022-03-10 01:45:46
Heden tsaas avch bichsin boldoo
Зочин [66.181.186.198] 2022-03-09 19:56:53
Үүний цаана оюутнуудын дунд тэр охины байр суурь ямар байсан бэ гэдэг асуулт гарч байх шиг байна. Тэр олон оюутанд нийтлэг байр суурьиай болох нэг зүйлийнг уг охни бий болгожээ гж санагдана.
Timka [90.247.81.235] 2022-03-09 18:04:27
Энийг бичсэн Баагий ус цацдаг охиний талийн хүн бололтой!
Зочин [71.239.230.79] 2022-03-09 15:42:17
Оюутнууд ёс суртахууны доройтлын эсрэг нэгдэж байгаа нь маш зөв,залуу үеэрээ бахархаж байна,эхлээд хүн байцгаая
Зочин [202.9.40.167] 2022-03-09 15:20:37
Ардчилсан намын сайт хуульчийнхаа охиныг өмөөрөх нь зүйн хэрэг шд.
Zahialgaar demii yum bichihee boli, ooroo ch itgehgui bj [64.119.19.97] 2022-03-09 14:56:41
Oyutnuud baitigai arai ahmad n ch temtsehgui bna, chi ooroo temtsee yu?! Unshsan ch ugui, garchgaas n todorhoi, aavinh n mungunuus hurtej, argaa barsan yum bichihee bolimoor yum
Зочин [202.21.100.78] 2022-03-10 03:27:12
үнэхээр хэлэх муу үг олдохгүй байна,тархины тураалтай оюутан гэгдэх хүн хогоор дүүрч
Tsolmon [176.214.201.239] 2022-03-09 13:17:29
Хамгийн гол нь уучилалт гуйх гэмээ ухаарах ямар ч хүсэлгүй бүгдийг доромжилж басамжилж байгаана Энэ хүн бол яав ч эрүүл сэтэгхүйтэй хүн биш ийм хүн нийгэмд гараад ямарваа нэгэн штйдвэрлэх төвшинд ажиллах юм бол хүн хүн хохироох нь энэ хүнд хэвийн зүйл болно Хүүхдээ эмчиүүлээ сэтгэл зүйн маш хурц эмгэгтэй нь ажиглагдаж байна
Зочин [202.21.100.78] 2022-03-10 03:29:13
энэ охин яахав холбогдох байгууллага нь шийдчихнэ,гэхдээ шүүхээр гэм бурууг нь тогтоогоогүй байхад ингэж хүнийг ялгаварлан гадуурхаж хэрхэвч болохгүй,яасан хүний мууд дуртай юм,эх орныхоо төлөө санаа зовоод жагсаач малнуудаа
Зочин [192.82.69.80] 2022-03-09 12:42:33
Ugaasaa l ner muutai humuustei zub haritsdaggui deerelhuu baisan bolood l humuus zebuutsej umuuruhgui bna l daa.oligtoi hun shig yabsan bol oyutnuud abch uldeh gej temtseh l bailaa.ih deerelhuu zebuun ohin bj l gej bodoj bna.huniig saihan setgelwer harj baij l hairluulna.ene ohin hairluulah erhgui baij dee.aab ingej humuujuulj dee.udamaa gej.
Зочин [64.119.19.241] 2022-03-09 13:58:28
Зочин [66.181.176.217] 2022-03-09 12:38:42
Дээдсийн бусармаг үйлдлүүдийг оюутан залуу үе минь байтугай насанд хүрэгчид ч сайн ойлгохгүй байгаа тул тэдэнд буруу өгөх ямар ч үндэслэл байхгүй.Харин тэд ёс зүйгүй хууль ч төрвөл маш их халтай гэдгийг мэдэж эсэргүүцлээ илэрхийлсэн нь авууштай. Ийм зэргийн шийтгэл сайн дохио мөн. Тэгээд ч түүний хэн болохыг мэддэг учраас байх ...
Зочин [66.181.177.185] 2022-03-09 12:37:39
Teneg zahialgiin bicheech Chinii huuhdiin deerees haluun coffee asgasan bol yah ve?zugeer uu tee
Zochin [66.181.161.52] 2022-03-09 11:26:20
Zaluusiin zuvshdee udam damjsan avilgach nariig ih surguulias gadna ih ulsaasaa huuh heregtei zuvhun l naad huhhniihee yrij aygalaj baigaag ni l haraldaa iim hun yaj shuuhiin ajiltan bolchoogui yum yostoi burhan l harj uzejdee
Зочин [64.119.21.32] 2022-03-09 10:49:15
Нарангэрэл ер нь монголын хууль юм уу? Авилгалчидтай тэмцэж чаддаггүй байж БӨӨРӨНД ХУТГА БӨЛДӨГӨНД ЖАД ГЭГЧ БОЛОВ БОЛОЛТОЙ
Зочин [64.119.21.32] 2022-03-09 10:46:36
ОЮУНЛАГ ОЮУТАН БИШ ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ ОЮУТАН УХААНТАЙ ХОХМОЙ ТОЛГОЙНУУД БОЛСООН БҮГД УТСАНД ДО НТООД УХААНАА АЛДААД ЮУ ХИЙЖ БАЙГААГАА Ч МЭДЭХЭЭ БАЙСАН ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ ТЭНЭГҮҮД БОЛ ОДООНЫ ОЮУТАН НЭРТЭЙ ТЭНЭГҮҮДИЙН БӨӨГНӨРӨЛ
Зочин [66.181.160.75] 2022-03-09 13:15:10
ЯГ ТИЙМ
Зочин [103.57.92.27] 2022-03-09 10:10:21
СҮҮ ӨРГӨСӨН ГЭЖ ШААГААЧ
Зочин [124.158.77.61] 2022-03-09 09:00:02
Энийг бичсэн хөлсний новшийг бурхан ивээг
Зочин [124.158.77.61] 2022-03-09 08:58:52
Тэр хүүхэн хүртэх ёстойгоо л хүртсэн. Захиалгаар тийм байдалд оруулсан гэж шаагаад бгаа бол хохь чинь л гэж хэлэе. Дандаа хүн дээрэлхэж явдаг хүмүүс нэг удаа дээрэлхүүлчээд боож үхэх гээд бгаан бн гэсэн ойлголт л авлаа
Зочин [66.181.188.145] 2022-03-09 08:08:08
Wtf iim hacin um bicihesee icheechee yugaa bicheed bgaa mal ve
Зочин [202.55.191.194] 2022-03-09 07:04:16
шалзлам халуун коффее цацсан г и ч и й г л хөөлгөө биздээ
Зочин [66.181.189.203] 2022-03-09 06:59:26
За за УС-Цацсан ...болгочиховоо доо..аргагүй л захиалгаар бичнэ. Бүр гарчиглана гэдэг энэ үү
F [59.153.115.111] 2022-03-09 06:31:05
Holsnii bicheech
Зочин [202.126.88.211] 2022-03-09 05:23:56
Өмнөх үеийн ахмадууд, залуу үеийхэн сайн тэмцсэндээ одоо луйварчид нь эх барьж байгаа гэж ойлголоо. Ххэ Юу ч гэсэн нас чацуу ямар оюуны түвшинд байгаа вэ гэдгээ бодож тэр охинг ойлгоогүй л байхдаа. Энэ мэдээнд хэнийг буруутгаад байгааг ойлгосонгүй. Мэдээ мэдээллэх суваг уу эсвэо хэн нэгэн хувь хүний үзэл бодлоо харьцуулах боломжгүй жишээ гарган хэрэггүй хэлцүүлэг гарган хэрүүл гаргах газар уу?
Uka [202.179.21.224] 2022-03-09 05:20:10
Өөрийн чинь хүүхдийн толгой дээр асгасан бол чи энэ хүнийг өмөөрөх байсан уу?. Оюутан гэхээр шудрага бус зүйлийн эсрэг үгээ хэлэх эрхгүй юм уу? Энэ асуудал оюутны хүрээнд гарсан учраас л оюутнууд оролцож байна. Эднийг үгээ хэлсэний төлөө ингэж бичиж байвал чи нэг бол ухамсар муутай долигнуур, эсвэл хахууль авсан гэж бодож байна. Буруу зүйлийг буруу гэх нь ардчидсан нийгэм биш үү.
ЗОЧИН [59.153.115.223] 2022-03-09 05:14:09
ИЙМ ТЭНЭГ НИЙТЛЭЛ БИЧИГЧ ӨӨРӨӨСӨӨ ИЧ.ХЭДЭН ТӨГРӨГ АВААД БИЧЭЭ ЮҮ.
Зочин [202.179.26.91] 2022-03-09 05:36:33
Батбаяр мөнгө өгөө биз
Зочин [59.153.114.219] 2022-03-09 05:12:42
Хойч үе маань ийм л болсон байна , одоо яалтай билээ ? Бидний хүмүүжүүлсэн хүмүүжил, ялангуяа нөлөөлсөн үлгэр жишээний үр дүн биш үү ?
Зочин [202.179.25.40] 2022-03-09 06:32:57
hahaha ene luivarchin hulgaichid chn ta nariin uy baih shuu , oorsdiigoo l hicheedee ? baliar otond idegdsen luivart hulgaichiddaa ezlegdsen uls buteechihdeed hoich uy maani iim bolson bn ntr bitgii shaa
Зочин [202.126.89.81] 2022-03-09 04:50:11
Нэг нь нөгөөгийнхөө толгой дээр кофе асгавал бүх хүн, ялангуяа тэнэгүүд ч ойлгоно. Өнөөдөр багш оюутанууд бүгд фэйс ухсан тэнэгүүд болсон. Улс төрчид, авилгачдын эсрэг тэмцэх ухаан хүрэхгүй, зориг ч байхгүй. Оюун санааных нь оргил нь кофены асуудал. Монголоид гэдэг нэршил худлаа юм биш. Толь бичигт байсан нь дээр
зочин [64.119.18.252] 2022-03-09 04:38:52
Хуульчид тийм шударга юм уу. Энэ олон луйврын хэргийг хуульчид л будлиантуулж байгаа биз дээ. Ямар олон хуульчдын булхай илэрч зарим нь амиа хорлож зарим нь хил дамжин зугтаж зарим нь шоронгийн хаалга татаж шившигээ тарьж байна. Та нар худлаа гэж хэлж чадахуу? Бас шүүгчид нь худлаа шүүчихдэг. Түүнийг дээд шүүх нь устгаад хаячихдаг. Дээд, доод шүүхийн аль нь худлаа шүүгээд байна. Хахууль аваад л дээд хүчингүй болгочихоод байна уу. Үүнийхээ учрыг олчихоод донгос.
Иргэн [150.129.141.122] 2022-03-09 04:28:57
Танхай балмад ёс зүйгүй тэнэг хүүхэний асуудлаа ярьцгаа, юун хурандаа болоод явчваа, энэ танхай хүүхэнд хамаа ч байхгүй
зочин [150.129.141.141] 2022-03-09 04:27:44
Энэ сайт чинь АН н сайт биз дээ. Тэр аав нь гэх батбаяр чинь ан н хуулийн зөвлөх гэсэн шүү. батбаяр гэгч хүн энэ сэтгүүлчид маш их мөнгө төлж дээ
Зочин [202.179.26.91] 2022-03-09 05:37:39
Мэдээж
Зочин [202.21.109.57] 2022-03-09 04:19:53
Ариунзаяа гэдэг оюутан мэдлэггүй,их зантай хэзээ ч гэмшихгүй ийм хүний бардам сагсуу үйлдэлийг өмөөрч болохгүй.Энэ эмэгтэй олон хүн доромжилсон болохоор нэг нь ядаад ил гаргасан биз.Энэхүний ард бас л нөгөө том толгойт Нямдорж гуай байдаг биз.Ийм л бардам зантай ,хуулийг уландаа гишгэсэн танил талаараа бүхнийг шийддэг хуульч их болбол жирийн ард олон улсын хуульд хандахаас өөр аргагүй болно.
Зочин [172.58.141.185] 2022-03-09 04:03:32
Ихэнхи нь хөдөөний ОРКууд шт..
Зочин [122.201.31.65] 2022-03-09 03:48:43
Залуу хүний ёс зүйн асуудал юм чинь тэмцэхэд яагаад болдгүй юм. Зөв шүү.
Зочин [202.126.89.178] 2022-03-09 10:23:21
Таны зөв ийм хүн хуулийн сургууль төгсвөл яанаа
Зочин [64.119.18.26] 2022-03-09 03:32:20
Bie zasaad geree zas geree zasaad bie zas gedeg bhaa. Ter deer baigaa humuusiig oyutnuud yamar chadlaaraa bulaig ni medej buulgah yum! Chadliinhaa hureend zasaj yawaa ni haragdahgui bnuu? Cham shig mungu awaad bulaig ni nuugaad baigaa humuusees l bolj oyutnuud ch geltgui mongol ulsiin ergen bur turuu zasaj chadahgui bga yum
Тиии [202.131.248.206] 2022-03-09 03:28:32
Чи тийм овоо юм бол тэр бичлэгээ ил гаргаад тавьчих!!!Ариун заяа чинь Сургуульдаа нэр хүндтэй байсан бол энэ олон мянгуулаа хөөхийг дэмжихгүй хамгаалах байсан байлгүй! Хөлсний бичээчээ!
зочин [202.126.89.91] 2022-03-09 04:09:50
Ариунзаяа гэж энэ оюутан охиныг ингэтэлээ нийгэм даяараа үзэн ядаад яахавдээ юм үзээгүй зан гаргах юмдаа манай монголчууд цаад охидууд нь ч гэсэн асар их буруутай юм бн халуун кофе цацсан юм бол түлчихсэн нь хаана бн баримтаар, хэнд ч тохиолдох жижиг юмыг ингэж хүлээж авч сургуулиас нь хүртэл хөөхөд хүргэдэг нь ямар учиртай юм бол бодууштай юмдаа хүмүүсээ
зочин [202.21.104.238] 2022-03-09 03:24:32
hench zohion baiguulsan ydj hoish vydee muu ym hiiwel hariugaa zaawal butsaaj toldog gd oilguulaad ogch bga ymda
зочин [202.21.104.238] 2022-03-09 03:22:46
Ariunzayag omooroh aystai busad oyutnuudiin zgr eldweer helj muulj bga ni setgvvlch shig bish archaagvi negen shig bna iim bolhoor zaluu hvmvvst sain saihnii toloo temtseh vlger jishee itgel bhgvi bga ym
Zochin [192.82.78.54] 2022-03-09 03:14:46
Ugui ene margaldsan ohiduud bugd l buruutai shu zohion baiguulsan ch bj magadgui um bna iim nasan deer hen ch bolchimgui uildel gargana Ouytnuud niigem ediin zasgiin chigleliin ouyutnuudaa ta nar tiim yos surtahuun shudraga yosiig uguileed bgaa bol ene luivarchin tsagaan zahtai deeremchidtei temtseech tedniig huleen zuvshuuruhgui gedgee haruulaach
зочин [202.126.89.91] 2022-03-09 04:12:48
Яг үнэн маш зөв бичиж бн дэмжиж бн
өө заа [192.82.74.31] 2022-03-09 02:58:19
Нямаа чамд Батбаяр юу өгсөн юм оюутнуудын зөв барын зулзагыг бага дээрнь дар гэж үг байдаг биз дээ хэрвээ сургуулийг нь төгсгөвөл 1 авилгын дон бөгсний донтой хууль гарах байсан
Зочин [122.201.23.75] 2022-03-09 02:41:55
хаха ер нь бол дээр байгаа луйвчидаа эхлээд шийдье тэр болтол бие биеэн дээрээ кофегоо асгаад явж байяа гэж байгаа юмуу даа. сэтгүүлч нар жижиг ч гэлтгүй асуудлыг бодитойгоор харж эрүүлээр сэтгэж баймаар байнаа.
Зочин [202.131.254.206] 2022-03-09 02:24:09
Мэдрэл муутай Нямаа байна.
Зочин [202.21.108.253] 2022-03-09 02:21:34
БАТБАЯРЫН ЗАХИАЛГААР бичсэн нь ойлгомжтой бна шүү
Зочин [203.91.115.54] 2022-03-09 02:20:02
Ус цацсан гэнэ үү хуцдаг вэ тэр чинь халуун клфе толгой дээр нь асгхчихсан юм шүү. Танай сайт батбаяраас хэдэн төг аваа вэ ичиж үхмэр ийм юм бичиж нийтлэж бдаг новш
зочин [202.126.89.91] 2022-03-09 04:16:42
Түлэгдсэн баримт бгаа юмуу гаргаж тавь чи тэгтэлээ юунд үзэн ядаав хувийн өс хонзон атаархал уу
Зочин [66.181.161.51] 2022-03-09 02:17:14
AH gej eruutdn mulguu Ebi shig huneer udirduulahaar iim l bn shtee ,baliar zavaan hudalch huurmagin deed.uneng hudl.hudlig unen bolgoj garshsn hun hognuud./30jil zuv yvsn bol gomdmoor/
зочин [202.126.90.92] 2022-03-09 02:15:25
Ой гутлаа хойч ирээдүйгээ ийм хүмүүжилтэй болохыг дэмжээд байгаа юм уу. Өөрөө хүүхдээ хүмүүжүүл ийм юмыг дэмжвэл хүүхдүүд чинь шоронгийн хулгайч л болно доо. болтугай
. [202.9.46.229] 2022-03-09 02:12:33
Унших гэсэн биш баахан загнууллаа даа
ЗОЧИН [202.126.90.92] 2022-03-09 02:12:31
БАТБАЯР АРИУНЗАЯА 2 Ч ДЭЭ ОЛИГТОЙ ХҮН ЯАВЧ БИШ ИЙМ ХЭРЦГИЙ ХҮМҮҮЖИЛГҮЙ ЁС СУРТХУУНГҮЙ ХҮНИЙГ ӨМӨӨРӨХ НЬ ЭНЭ СЭТГҮҮЛЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БОДЦОН НӨХӨР ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ Л БОЛЖЭЭ ГЭЖ ШУУД ХАРАГДАЖ БАЙНА
ЗОЧИН [202.126.90.92] 2022-03-09 02:09:25
ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ БИЧИГЧ ӨӨРӨӨ АВИЛГАЧИДТАЙ ЯАЖ ТЭМЦЭСЭН ТАЙЛАНГАА ТАВЬ ТЭГЭЭД ХҮЧРЭЭГҮЙ БОЛ НИЙТЭД МЭДЭЭЛЖ ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ АВ ЗҮГЭЭР ТУРХИРЧ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХЭДЭН ХҮҮХДИЙГ ТУРХИРХАА БОЛЬ
Zochin [202.21.98.178] 2022-03-09 01:45:00
"one rotten apple will spoil the rest of the barrel" муудсан алимыг гаргаж хаяхгүй бол бусдыгаа муутгадаг гэдэг үг бас бий.
Зочин [203.91.116.42] 2022-03-09 01:42:31
Танай сайтыг цаашид уншмааргүй болчихлоо Ямар сэтгүүлч гэхээрээ ийм ёс зүйг мэдэрдэггүй мэддэггүй байна аа. Чи ч бас оюутан байхдаа Ариунзаяа байжээ гэж дүгнэв
zochin [202.21.98.178] 2022-03-09 01:38:52
шүүх цагдаа прокурор АТГ нь дийлэхгүй ажлыг муусайн оюутанууд яаж барах вэ дээ. энэ сэтгүүлч оюутануудыг турхирч хэдэн хүүхдийн цусаар гараа угаах гэсийн бх даа.
Зочин [202.126.90.74] 2022-03-09 01:22:43
ene medeeg bicheh hurtel chin hundelj yawdag bailaa shu tanai site iig haha yamar gulug shig yum bichee ve ene nyamaa zail2
Зочин [202.126.90.102] 2022-03-09 01:15:00
Сургуулиаас хөөсөн хууль нь үндсэн хуулийн хүний эрхийг хязгаарлаагүй гэдэг нь тодорхой байна билээ. Сургуулиаа гутаагаад байгаа хүнийг чинь одоо яаалтайбдээ
уул нь [202.126.88.213] 2022-03-09 01:09:37
Нямаа гэдэг хүн жагсаж байна гэж сонсоогүй шүү.
Зочин [202.55.188.97] 2022-03-09 01:05:42
Ийм үйл явдал болсон нь тун харамсалтай. Ийм хүнийг хуулийн мэргэжилтэн болгож хэрхэвч болохгүй.
Зочин [202.126.88.227] 2022-03-09 01:04:05
Хуульч хүн дураараа аашилдаг гэдэг буруу хортой зөрчилтэй ПРАКТИК батбаяраас л гаралтай гэж ойлгогдож байна. За тэгээд шүүхээс аринузаяаг буруугүй гэж тогтоогоогүй байхад нарангэрэл хэрэгт холбогдсон гэдэг үндэслэлээр хөөсөн нь өөрөө үндсэн хуулийн хүний эрхийг гэж энэ нийтлэл хэлэх гэж оролдсон юм байна. Тийм байж болно, Гол асуудал нь ХУУЛЬЧ хүн ямар байх ёстой билээ? Яагаап ийм шаардлага байдаг билээ? Яагаад гэвэл шудрага ёс зөвхөн хууль дээр тогтдог учраас тэр. Ирээдүйн хууль хэрэгжүүлэгч өнөөдөр хэрэг зөрчил гаргаж байгаа нь буруу юм. Юутай ч шүүх тогтооогоод үзэг буруугүй гэвэл сургуульдаа орчихийн байгааз бодуул
Ариунзаяа хуульч байх ёсгүй. [202.126.88.227] 2022-03-09 00:56:10
Үндэслэлийн хувьд : ирээдүйн хуульч болох хүн ХУУЛЬ ЗӨРЧИГЧ байж болохгүй гэдэг утгаар нарангэрэл холбогдох хуулийг хэрэглсэн болхоос үндсэн хуульд заасан эрхийг нь хязгаарлаагүй тэр бол тайлбар байсаныг мушгиж бичсэн байна. Нийгэмийн байр сууриаар авч үзвэл оюутны улстөрийн оролцоо дутагдалтай гэдэг нь үнэн гэхдээ улстөр лүү дайрахгүй байж ариунзаяа руу дайрсан гэдэг асуудал бол өөрөө шантааж байгааг нь хэлэх хэрэгтэй. Чамд нэг зүйл хэлэе: ХУУЛЬ МЭДДЭГГҮЙ ёс зүйгүй хүнийг хуульч болгох нь согтуу хүнд жолоо бариулахтай адил. Үндсэн хууль хүний эрхийг нураадаг юм. Хэрэг зөрчилтэй хүнийг хуульч болгож үндсэн хуулийн иргэнийхээ эрхийг золионд гаргахаа ч болихуудаа.
K [66.181.184.151] 2022-03-09 00:44:40
Hediig avtsiimbee ymar sain hutsdiimbee hhaha
Haha [202.9.41.150] 2022-03-09 00:37:58
Yamar archaagui site ve iim yum niiteljil bdg oorsdiih n onhini tolgoi dr coffee asgasan bol shorond n hattal n bichih bsn bh. Medeelliin tentsverteibbaidal Gj algaa
Зочин [203.17.23.221] 2022-03-09 00:23:50
Энэ ч цагдаагийн зохион байгуулсан ажил шүү дээ
Jej [174.251.64.125] 2022-03-09 00:21:20
Odor bur l shahuu oyytnuud neg negenluugee tsai tsatsalj bdag shd