МИАТ-ын онгоц 2 ч удаа сарын зайтай хөөрсний дараа техникийн алдаа зааж, олон хүний амь насаар дэнчин тавьж буй хариуцлагыг хав дараад өнгөрөх үү!

Олон улсын авиакомпаниуд алдаа гаргавал зорчигчдод нөхөн төлбөр олгож, тэдний сэтгэл санааны хохирол болон алдагдсан цаг хугацааны төлбөрийг төлдөг. Гэтэл МИАТ компани алдагдалтай ажиллаж, дээр нь үндэсний гэж иргэд, төр засгаараа хайрлуулах тусам хариуцлага алдаж, нэг ёсондоо удирдлагуудынх нь чих нь хэт хатуурсан уу нэг сарын зайтай 2 ч удаа онгоцонд нь техникийн алдаа гарлаа. Баримтаас харахад, МИАТ ТӨХК сүүлийн 2 сард 2 ч удаа эрсдэлтэй нислэгүүд үйлдэж, хүний амь насаар дэнчин тавьж байна. Энэ хав дараад өнгөрдөг асуудал огт биш.
Өөрөөр хэлбэл, 07.11-ний өдөр Улаанбаатар- Бээжин чиглэлийн ОМ-223 дугаартай 18.00 цагт Улаанбаатараас хөөрч, 20.10 цагт Бээжинд буух байсан нислэг агаарт хөөрөөд 10 минут болсны дараа онгоцны техникийн алдааны улмаас буцаж Улаанбаатар хотод газардсан байдаг.
Тухайн үед гадаадын цааш өөр улс руу нисэх зорчигчид ихээхэн бухимдаж, онгоцоо шалгаад нисдэггүй юм уу, дахин Монголын онгоцоор нисэхгүй гэж бухимдаж байсан аж. Гэтэл юу ч болоогүй юм шиг онгоцондоо суу гээд өөр онгоцонд 1 цаг 30 минутын дараа суулгахдаа, МИАТ-ынхан зорчигчдоос хүлцэл өчдөггүй, бараг л болох ёстой юм болсон юм шиг бүдүүлэг авирладаг болжээ.
Ер нь МИАТ-ын үйлчилгээ улам бүдүүлэг болоод байгааг МИАТ-аар нисдэг хүн бүр хэлдэг. Харин бусад авиакомпаниуд тэр дундаа Эйр чайна, Кореан Эйрлайн компаниуд үйлчилгээ ямар түвшинд байж, үйлчлүүлэгч бүрийг хэрхэн хүндэтгэн харьцдагийг онгоцоор тогтмол нисдэг иргэд бүгд мэднэ. Гэтэл техникийн асуудлаар хөөрөөд буудаг, талхан дунд хавчуулсан хиам огурцы өгөөд Кореан Эйрлайнсын онгоц шиг үнэ авдаг МИАТ-ын үйлчилгээг эрс өөрчлөхгүй бол энэ чигээрээ байвал энэ улсын нэр хүнд, жуулчдыг татах Засгийн газрын бодлогод нь сөргөөр нөлөөлөх биз.
МИАТ-ын үйлчилгээ, харилцааны асуудал бүүр гуравдахь асуудал гээд орхиё. Харин тэд 2025.08.04-ний өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц А/Системд алдаа гарсны улмаас түлшээ агаарт багасган, Осакад шуурхай газардах болсон. Мөн л техникийн саатал алдаа гээд өнгөрдөг болж. Цаашид сарын зайтай гарч буй гэнэтийн буултууд осол болон хувирах вий дээ.
Хүний амь насыг тээж яваа хариуцлагатай үйлдэлд хариуцлагагүй хандаж буй МИАТ-ын энэ алдаануудыг ярих цаг болсон байна. Зорчигчдын зүгээс гомдол гаргадаг ч тэдний үгийг сонсоод л өнгөрдөг, арга хэмжээ авдаггүй, тэмдэглэл ч хөтөлдөггүй энэ хэнэггүй байдалд хэн хариуцлага хүлээх бэ. Гадны улс орнуудад энэ байдлыг компанийн удирдлагатай ярих хэмжээний асуудал.
Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн өмчит компаниудын өндөр цалинтай дарга нарын асуудлыг хөндсөн. Тэгвэл өндөр цалин хангамжтай МИАТ-ын удирдлагуудын хариуцлагын асуудал, нэг сарын зайтай 2 удаа гарсан онгоцны гэнэтийн доголдлыг сөхөх цаг нэгэнт болсон байна. Энэ талаар бид эргэн мэдээллэнэ.
Сэтгэгдэл
Иргэн [202.126.88.71] 2025-08-13 14:14:39
Ямар нэгэн саатал гаргадаггүй авиакомпани гэж энэ дэлхий дээр алга өайна. МИАТ нэг роёр удаа технткийн саатхл гаргаж тэгээд юу гэж…. Болдоггүы юм болчихоо юу? КОВИД ын үед Монголчуудыг хэн эх оронд нь авчирч байлаа. Мартсан уу??? Монголчууд бид Үндэснийхээ юмыг дэмжиж сурмаар байна. Гадны юмыг шүтэж. , гадаад рүн харахаараа шарваганадаг энэ балир зангаа татвал таарнс.
zocnin [203.23.199.221] 2025-08-13 08:13:12
/uy gesen ug be abaar garaagui ni az boljee . shalgalt snalgalt shalgalt xiix nen daruy xurdalzgaa nexer erenxii said aa
Иргэн [202.126.90.61] 2025-08-12 21:30:19
Сэулиэс УБ нисэхэд УБ Сэулийн нислэгийн маршрут онгоцны дэлгэцээр нь гараад л, үйлчлэгч нар нь онгоцны хойно шаваад хов яриад байгаа юм. Сайн сэтгэгдэл төрөөгүй. Миатыг ялангуяа техникийн аюулгүй байдал талаас нь байнга хянаж байх ёстой, олон онгоцтой ш дээ
Зочин [67.171.160.15] 2025-08-12 18:02:30
өглөө энд орой тэнд ☠️
Зочин [202.179.25.191] 2025-08-12 17:36:34
Эргэн тойрны Хятад Япон Срлоэгос Орос аан бас эират Турзийн компанитай харьцуулахад хамгийн муу нь МИАТ
Зочин [66.181.187.248] 2025-08-12 16:32:58
Гадаадын иргэд бол шал өөр юм ярьж, хариуцлага нэхнэ, харин Монголчууд бид болохоор дарлагдаад сурчихсан ... амьд ирсэн нь их юм гэж чимээгүй дотроо баярлаад л өнгөрнө.
Зулаа [202.9.41.36] 2025-08-12 10:39:09
Хуучин техникт эвдрэл гэмтэл гарч эрсдэлтэй нөхцөл үүсэх бол байж магадгүй! Харин зорчигчдоос уучлал гуйх чадвартай байх ёстой! Харин Монголд бол юун сүртэй юм л гэх байх даа!
Irgen [59.153.114.94] 2025-08-12 15:45:55
Bitgii iim genen baildaa Manaihaas huuchin ongotsnuud nisleg uildej baigaa Hamgiin chuhal asuudliig urgelj uridchilj olj shiidverleh ystoi alba tend chin baigaa. Ok geed nogoon gerel ughuur ni nygtaldag alba bas baigaa tegeed bhad aldaa dutagdlaa agaart medne gej ymar geechiin aimshig bolhiig oilgoj bnuu?
Зочин [202.9.46.53] 2025-08-12 10:33:17
Маш чухал үйлчилгээнии байгууллагыг удирдаж байгаа нөхөд аливаа үүссэн нөхцөл байдлыг зөвөөр тайлбарлаж зорчигчид болон тэднииг хүлээж сэтгэлээ чилээсэн ар гэриинхэн болон найз нөхдөөс уучлал гуйх ёстой.
ЭрдэнэОчир [202.126.90.236] 2025-08-12 10:06:21
Худлаа ярихаа боль МИАТ соёлтой сайхан үйлчилдэг чадварлаг баг шүү зөндөө л үйлчилүүлсэн сэтгэл ханамжтай байсан шүү
Зочин [202.126.89.151] 2025-08-12 05:52:30
Ялаж байхад манай улс арав хорин жил нисчихсэн хуучин сэгнүүдийг нь шинэ онгоцны үнээр Монголд оруулж ирээд алчих гээд байна
Зочин [202.126.89.151] 2025-08-12 05:49:23
Энэ олон аваар ослууд МИАТ даа ч байгаа юм бишээ BOENG ийн үйлдьэрлэсэн онгоцнууд вэлхий даяар осолдож сүйрч хэвэн арваараа сүйрч байгаашүү лээ
Зочин [66.181.191.127] 2025-08-12 01:15:24
Еэ бурхан минь, тэр Токиогоос суусан нислэг ёстой там байсан, битүүмж алдагдсан гээд гэнэт дээрээс хүчилтөрөгчийн маскнууд унаж ирээд зорчигчид бүгд тэрийг нь зүүгээстэй, олон цаг бүтэж үхэнгээ алдсан, түлшээ үрж байна гээд Осака дээгүүр хичнээн удаан нааш цааш ялаа шиг ниссэн гээч, бид нар үхтлээ айсан, цагаа тодорхой хэлж чадахгүй, нэг нэг цагаар хойшлуулсаар байгаад орой 7.15д УБт буух байсан онгод маргааш өглөөний 5.45д л газардсан. Тэгээд хүний урманд уучлаарай ч гээгүй гэж тэр нислэгээр ирсэн гадаадын дипломат хүн хэлсэн. Би тоссон.
Eyreg [103.212.162.191] 2025-08-12 08:57:11
Ongots tulsh ihtei uyd shuud buuj boldoggu ymaa. Tehnik alich ulsad evderdeg yaraltai buuh , butsah uy gardag. Hunii ami l chuhal bolohoos.. esen mend bj bn shd de. Muulad bdag gants company chini covid in uyd yalaa ? Hurdan martaj muulah ymaa.
Эгэл [14.1.81.172] 2025-08-11 22:40:04
Үйлчлүүлэгчдээ хүндэтгэдэггүй бол МИАТ хариуцсан удирдах албан тушаалтнаа солих хэрэгтэй Бас манай зорчигчид бүдүүлэг байж болохгүй: бусдын биэд хамаагүй хүрдэг, зарим нь диван дээрээ байгаа мэт ичгүүргүй аашилдаг ,зарим гөлөмцүүгээрээ бахархдаг гээд л .
Зочин [202.126.89.67] 2025-08-11 22:38:55
Үхэлдэл хүүр больёо гэвэл МИАТ онгоцонд суу ум маани бадами хум!!!
Зочин [84.196.8.247] 2025-08-12 01:02:11
Ямар муу амтай, энергигүй юм ярьдаг хүн бээ...энэ ярьсан муу зүйл чинь өөрт тань ирдэг байгаа шүү!!! Үгийн хүч гэж юм байдаг ..үгээ бодож хэлж,бичиж байх хэрэгтэй!
Судлаач иргэн [202.9.47.54] 2025-08-11 21:33:39
Хямд гээд МИАТ аар нисэх нь сонголт бишлдээ..хариуцлагатай байхыг шаардах нв түмэн зөв шүү..анхны Boing онгоцоо засах гээд дороос нь төмрөөр тулаад орхиод гэдэсийг нь цоолоод хаясан компанид би бол итгэж чаддаггүй...
Зочин [202.9.47.88] 2025-08-11 20:33:12
Монголд буудаг бүх авиа компаниуд гадны болон өөрсдийн улсын зорчигчдоо илүүд үздэг, Монголчуудыг илт доромж хандаж ялгаварладаг байхад, үндэсний гэх ганц авиа компаниа нүд үзүүрлэж байдаг манайхан шиг тэнэг улс дэлхийд хаа ч байхгүй, ядаж байхад далайд гарцгүй улс байж, үндэсний агаарын тээвэрлэгчээ ад шоо үздэг, үгүй мөн тэнэг улсууд юм даа.
Зочин [66.181.161.82] 2025-08-13 08:04:23
Миат дэндүү шүү дээ ..өөгшүүлж нуувал аймшигт сүйрэл рүү түлхэнэ гэсэн үг шүү хариуцлага хэрэгтэй үйлчлүүлэгчтэй байж мөнгө олох бх шүү дээ заавал.миатыг сонгох албагүй болчих хэцүү бий шүү олон схн авиа компани монголд ирдэг шүү....
Кочин [45.117.35.9] 2025-08-12 04:16:40
ГЭХДЭЭ Л АГААРААР НИСЧ ЯВААД АМИА АЛДВАЛ АЛЬ Ч УЛСЫН ИРГЭН БАЙСАН ХАМААГҮЙ ЮМ БИЗ ДЭЭ. ЭНД ХАРИУЦЛАГАГҮЙ ЯРИАД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ,
Зочин [66.181.181.212] 2025-08-11 22:52:07
МИАТ ын ямрыг мэдэхгүй хүн байхгүй.арай л байлаг шүү.өгч байгаа хоол унд, үйлчлэгч нар нь гэсэн хувцасны гол болсон хэдэн эрэгтэй эмэгтэй ялгаагүй хэдэн баагий нар хаанаас авчраад ажиллуулж байгаан бүү мэд.үйлчилгээний соёл энэ тэр бусад улсынхаас үнэхээр хол зөрүүтэй дээ. За энэ талаар ч бүр ярихаа болъё Гадна дотны хэдэн зуун хүний амь тээж хариуцаж яваа гэдгээ МИАТ мэдэх нь.хамгаас чухал Хүний амь нас та нарын халаасалж байгаа хэдэн халтар зоостой харьцуулахын аргагүй шүү.
Зочин [202.9.47.35] 2025-08-11 22:11:35
Яг үнэн
Тийз бичигч [66.181.161.194] 2025-08-11 20:10:40
Салбарт нь ажилладаг хүний хувьд бүх авиа компаниудад тохиолддог асуудал, korean air-г энд дурдах нь утгагүй асуудал. Адил өртгөөр гэх нь бүр худал. МИАТ шиг хямдхан нислэг үйлддэг бүрэн үйлчилгээтэй авиа компань дэлхийд цөөхөн шүү. Худал мэдээллээр хүмүүсийг турхирах хэт нэг талыг барьсан мэдээлэл хийх нь нөгөө талд нь ажиллаж байгаа санагдаж байна. Air China-н үйлчилгээг ярих юмгүй. Монгол зорчигчдыг хайхардаггүй газар шүү
Зочин [202.9.47.35] 2025-08-11 22:13:34
Яг үнэн. Тийм шүү. Талханд хаьчуулсан хиам огурцийхэн өгдөг нь Air China шүү
энгийн ажилтнууд [66.181.178.137] 2025-08-11 21:29:07
Чи . Тамир тунгалаг ч билүү мөнхтамир захирлын баруун гар нь л байштээ. Чамайг хүмүүс ажил хийдэггүй дээрээс энь баляар залхуу байж. Стюардeсс хүүхнүүд рүү нүд бэлчээгээ л явжээдэг гэж компанийн ажилтнууд ярьцгааж байнлээ
Зочин [66.181.183.50] 2025-08-11 20:02:09
ТӨХКомпани, маш өндөр цалин өвдаг дарга нар
Зочин [202.126.90.65] 2025-08-11 19:37:20
Дээрээсээ доошоо Төр тэр чигээрээ ялзарч оркжижээ
Нэргүй [202.126.90.118] 2025-08-11 19:00:08
60н тэрбумын м.энхболдын онгоцуу
Зочин [202.55.188.106] 2025-08-11 18:43:24
Олон хүний амь нас хариуцсан газар ийм хариуцлагагүй байж мэдээж болохгүй. Хариуцлага яагаад тооцохгүй байгаа юм бол???? Мэргэжлийн бус намын томилгоо ийм хортой. Манайхан мундаг аюулаас сэргийлж буулт хийж чадсан …. гэсэн мунхаг ойлголтоо одоо болих хэрэгтэй. Айж байна МИАТ
Эмчийн ээж [103.57.94.34] 2025-08-11 18:09:04
Болж бүтэж байгаа юм эднийд байна уу.
Зочин [103.229.122.118] 2025-08-11 17:02:25
АН-ынхан МИАТ-ыг үнэгүй хувьчилж авах гээд МИАТ-ыг муулж байна.
Дэл [202.55.188.119] 2025-08-11 16:17:30
Нам дамжсан юмнууд удирдлагын түвшинд очихоор яааж илүү юм олж долоохоо бодно ажил бол сонин биш
зочин [103.57.95.164] 2025-08-11 16:02:15
Ганц МИАТ гэлтгүй УБ -т нислэг хийж байгаа гадаадын компаниуд, ялангуяа Туркишайр, Айрчайна зорчигчдод үйлчлэх бус зорчигчдыг дарамтлах, ялгаварлах, үл ойшоох шинжтэй болсон шүү. Насанд хүрээгүй хүүхэдтэй яваа хүнийг хоорондоо хол, тус тусад нь суудалд суулгана, онгоцны стюардесс нь "надад хамаагүй, би хариуцахгүй" гэсэн үгээр зорчигчтой харилцана. Ийм үйлчилгээ өөр улс оронд тохиолдож байгаагүй. Энэ мэт нь МИАТ - тай, олон улсын нислэг хариуцах Зам тээврийн яамтай холбоотой. Монгол зорчигчдын ааш зантай ч холбоотой байж болзошгүй ээ.
Зочин [66.181.184.26] 2025-08-11 18:50:35
МИАТ компани Төрийн өмчийн хороонд харяалагддаг томилолт тэндээс хийдэг Яам томилогоонд оролцдоггүй ш дээ төрийн байгууллагуудынхаа талаар жаахан мэдлэгтэй болцгоо
Монгол [103.57.95.24] 2025-08-11 15:23:32
МИАТ гүйцэтгэх захирлыг сольж оронд нь ажлаа гүйцэтгэдэг хүн тавих цаг нь болжээ
Зочин [66.181.187.61] 2025-08-12 14:44:57
Солиоч ээ Дур дураараа солиорох юм Өөрсдөө очоод ажлыг нь хийгээд үз дээ
Зочин [103.11.195.2] 2025-08-11 14:28:49
2024 оны 2 сарын Хонг Конг Улаанбаатарын нислэг үнэн гамшиг байсан шүү. Онгоц өндрөө алдаад аргагүйн эрхэнд Бээжинд газардаад тэнд өчнөөн цаг саатаж саатаж зорчигдоо Солонгосоос ирж буй өөр онгоц руу шилжүүлэн суулгаж байж ирэх ёстой цагаасаа бүхэл бүтэн 12 цагын дараа Улаанбаатарт буусан. Өндрөө алдах үед онгоцны битүүмж алдагдан олон зорчигчдын чих тэсрэх шахам өвдсөн дөө. МИАТ албан ёсоор уучлал гуйгаагүй. Мэдээ гараагүй.
баагий [66.181.180.217] 2025-08-11 14:16:09
оркууд бүх салбарт дүүсэн шүү????
Зочин [66.181.187.61] 2025-08-12 14:45:37
Чи хэн юм бол
Зочин [66.181.180.217] 2025-08-11 14:14:56
одоо бүгд оркууд болсон???
Зочин [202.126.89.134] 2025-08-11 14:04:06
UNEHEER AIMAAR HUMUUS UMAA.
Зочин [85.208.73.133] 2025-08-11 14:00:04
Дэд захирал нь гэж эцэг эхгүй өссөн хүн болгоныг үзэн ядаж явдаг Гантулга гээд этгээд байгаа. ажилчидаа дарамталж кайп авдаг гэсэн. олон шинэ ажилчин авахдаа мөнгө их авсан гээд байгаа.
Зочин [185.213.20.234] 2025-08-11 14:06:38
gantulga gej deerelhuu hun baidag gej jiriin ajilchid ni ih yaridag
Зочин [85.208.73.133] 2025-08-11 14:03:39
yamarch chadvargui deed humuustee dolignuur, dood heddee ongiroo uudvgui yum baidag
Зочин [66.181.180.160] 2025-08-11 13:01:54
8- р сарын 4 ны өдрийн нислэг арай гэхэд арай хариуцлагагүй байсан. 19 цагт бууна гэж цагаа өгсөн байтлаа 18 цагт Осокад буучихлаа гэж мэдээлэл ирсний дагуу миатаас асууж сураглаж байж Осокад буусан хүмүүсдээ мэдээлэл өгсөн. Экипаж асуудоыг таг нуугаад мэдээлээгүй л байсан. Монголоос онгоц 18 цагт гаргалаа гэж мэдээлсэн боловч 18;30’ гэхэд нисээгүй бас 8- р сарын 5 ны 03:50 бууна гэж мэдээлсэн боловч онгоц үүрээр бараг буусан. Ирж очиж тосч байгаа бүх хүмүүст асар их дарамт бухимдал айдас!!! Ямарч уучлалт байхгүй.. хэтэрхий бүтүүлэг хариуцлаггүй тэгээд бүх асуудлыг нуугаастай! Хэзээ тэд энэ байдлуудаасаа гарах юм. Дэндүү хариуцлагагүй нөхөн төлбөр төлөх ёстой ш тэ бусад улс оронд бол!!!!
Зочин [66.181.191.127] 2025-08-12 01:18:55
Харин тийн яг үнэн, тийм юм болсоон, дээр бичсэнийг унш.
Gg [49.96.239.144] 2025-08-11 12:51:51
Uguide miat bol hamgiin sainan shu
Зочин [202.126.88.173] 2025-08-11 12:50:36
miatiin zahiraliig boliulaachee hogiin batsaan
Зочин [49.96.239.144] 2025-08-11 12:52:26
Chmd l hpgiin ym bgz atscn urdha hii