Иргэн В.Ганзориг: Шинэ НИСЭХ БУУДЛЫН хил, гаалийн байцаагчдийн хандлага, ааш авир, үйлчилгээ "НОГООН" НОЙЛ

Aдмин / Нүүр

Иргэн В.Ганзориг өөрийн цахим хуудаснаа шинэ онгоцны буудлын талаарх сэтгэгдлээ ийн бичжээ.

Тэрбээр "Улс орнууд эхнээсээ хилээ нээж, айл амьтан алба, амины ажлаар гадаад руу аялаж эхэлж байна. Энэ хэрээр гадаадын олон мянган жуулчин Монголыг маань зорихоор бэлтгэлээ базааж буй бизээ. Карантинаас хойш хилийн дээс алхаагүй, шинэ онгоцны буудлаар үйлчлүүлж үзээгүй байсан би сэтгэл хангалуун, өндөр хүлээлттэй байсан ч шинэ онгоцны буудал, хил, гаалийн үйлчилгээний талаар хэлэхгүй бичихгүй байж үнэхээр болсонгүй. Хоёр жил гараны өмнө онгоцноос буулгаад хир даг болсон новшийн автобусанд суулгаад сөнөсөн амралтанд карантинд оруулснаас хойш өөрчлөгдсөн юм юу ч алга. Яагаад бид алдаанаасаа суралцаж, ахиж дэвшин хөгжихийг хүсдэггүй юм бэ?

Гадагшаа нисэхээр шинэ онгоцны буудлыг зорих үед танд хамгийн эхлээд унаа уншны асуудал тулгарна. Жолоочтой, найз нөхөд, гэр бүлийн хүмүүс нь хүргээд өгдөг хүмүүст энэ асуудал биш. Гэвч шөнө дунд, үүрээр нисэх ёстой унаатай хүн, танил байхгүй хүмүүс такси барихаас өөр аргагүй. Захын таксины жолоочоос асуувал ёстой амандаа орсон тоогоо хэлнэ дээ.

Интэрнэтээс хайж байтал харин UBUS гэдэг байгууллага нисэх буудал руу үйлчилгээ үзүүлдэг болохыг мэдээд, чанар гүйцэтгэлийг нь үзмээр санагдаад үйлчлүүлж үзэв. Сэтгэл ханамж 100%. Цагаа барьдаг, хариуцлагатай, машин нь цэвэрхэн, жолооч нь уриалгахан сайхан харилцаатай хамт олон байна. Чиглэл дагуу нь таараад суухад нэг хүний 30 мянган төгрөгөөр онгоцны буудал хүргүүлнэ. Буцах нислэгээ дөхүүлээд утсаар, вайбараар мөн захиалгаа өгөөд онгоцны буудал дээрээс тосуулах боломжтой юм билээ. Энэ газар бараг надаас болж Вайбер нээсэн байх шүү кккк.

За шинэ онгоцны буудлын зохион байгуулалт, зай талбай нь хүлээлтэнд хүрээгүй. Нөгөө хүнтэй харилцахгүй пасспорт, хурууны хээгээ уншуулаад, камерт царайгаа харуулаад шууд хил гардаг цахим гарц одоо хүртэл хийгдээгүй байна. Энэ онгоцны буудал нээгдээд бараг нэг жил гаруй болж байгаа атлаа яагаад ийм чухал зүйлсээ одоог хүртэл суурилуулаагүй буй нь гайхалтай. Харин ч хүн амьтны урсгал багатай энэ үед чухам зав зайтай баймаар юм. КОВИД, цар тахал гэж байгаа энэ үед чухам л хүнтэй харьцахгүйгээр цахим гарцаар зорчигчид гардаг байх нь эрүүл ахуй, аюулгүй байдлын үүднээс хамгийн чухал ач холбогдолтой баймаар юм???!!!

Нэмээд транзит лаунжууд одоо хүртэл нээгдээгүй. Priority pass болон бусад үйлчилгээг авах боломжтой зорчигчид хил гарсан л юм ямар ч ийм үйлчилгээний танхимаар үйлчлүүлэх боломжгүй. VIP лаунжид нь check in хийхээс өмнө орж болох хэдий ч энэ талаарх мэдээлэл ил юу ч байхгүй. Тавилгагүй, тохижуулж амжаагүй хоосон байшин шиг л байна лээ дээ. Явахдаа энэ мэтийг нь анзаараад толгой сэгсрээд өнгөрсөн хэдий ч буцаад Монголдоо буугаад жинхэнэ шоконд оров.

Хамгийн эхний зүйл хил, гаалийн байцаагчдийн хандлага, ааш авир, үйлчилгээний чанар. Ногоон нойл. Нэг хүн дээр бараг хэдэн минут зарцуулж байж тамга дарж хилээр оруулж байна аа. Гадны иргэдтэй харьцах гэж элгийн юм болж байна лээ. Англиар ярьдаг хүн миний хоёр талын гарц дээр лав байгаагүй. Дохио зангаагаар хуруугаа уншуул, малгайгаа ав энэ тэр гээд байх юм. Ёстой ичмээр. Ядаж гол хэрэглэдэг 10 өгүүлбэрээ англиар тангад ном шиг цээжилж болдоггүй юм уу? Үнэхээр 1 сая жуулчин энэ тэр авах гээд байгаа бол хил дээрээсээ эхлээд байцаагч болгон WELCOME TO MONGOLIA гэж хэлэх ёстой шүү дээ. Монголчууддаа ч гэсэн ЭХ ОРОНДОО ТАВТАЙ МОРИЛ гээд ганцхан өгүүлбэр хэлчихэд тухайн хүнд ямар гоё санагдана гээч. Яагаад ийм үгэн дээрээ хэл ам нь татаж, ингэж харьцах ёстой гэдэг ойлголт огт байдаггүй юм бол? Даргын бөгс биш татвар төлөгчдийн хөдөлмөрийг долоож сурмаар байна аа төрийн албаныхааан... Олон мундаг, сайн хүмүүс төрийн албанд байгааг мэдэж байна. Яагаад бусаддаа нөлөөлж, энэ балиар соёл, хандлагыг өөрчилж чаддаггүй, худлаа өөрсдөө дангаараа цэмцэгнээд бэртэгчин царайлаад яваад байдаг юм бэ? Ийм реформ хийхэд хувийн хэвшил, олон нийт, медиагаас ямар дэмжлэх хэрэгтэй байна вэ? Заавал бичээрэй!

Урд, хажуугийн хоёр залуу төрийн албыхан, бас ногоон билүү цэнхэр пасспорттой бололтой. Дахиж гадагшаа явах юм уу, пасспортыг чинь хураах ёстой гээд л байцаагч хажуу залууд хэлж байна. Мэдэхгүй ээ, яв гэвэл тэгээд явна ш дээ гэсэн манай байцаагч пасспортуудыг нь хурааж авах ёстой журам гарсан ш дээ гээд хажуугийн байцаагчдаа хэлж байна. Тэгсэн нөгөөх нь өө өчигдрөөс хойш хураахгүй оруулаад байгаа ш дээ, одоо өнгөрсөн ухааны юм яриад нөгөө залууд лав пасспортыг нь өгөөд оруулах шиг болсон. Энэ бол жинхэнэ Double Standard! Ингэж хууль сахиулж, журам мөрдүүлэхгүй ээ, ингэж ажил хийхгүй ээ залуус аа. Өөрсдөөсөө ичих хэрэгтэй ш дээ. Ямар журам хэзээ гарсан, яаж мөрдүүлэх талаар ямар ч ойлголтгүй ажлаа хийнэ гэж юу байсан юм бэээ?

Гол асуудал ачаагаа авах дээр эхлэв. Хүмүүсийн ачаа гарч ирж байсан ч нилээд ачаа гарч ирсэнгүй. Гадны иргэд нүд нь бүлтэгнээд бүх ачаа ингээд гараад дуусч байгаа юм уу, миний ачаа гарч ирсэнгүй гээд сандраад яваад байхад тэрэнд нь тайлбар хэлэх нэг ч хүн байсангүй. Миний ачаа гарч ирээгүй учраас гайхаад асуухад “Зүгээр л хүлээж бай” гэдэг хариулж авав. Яагаад хүлээх ёстой юм, учрыг нь хэлээч гэхэд шалгах ёстой ачаануудыг аваад үлдсэн, одоо удахгүй гаргана гэв. ОК гээд байж байтал нөгөө ачаанууд конвэйрээр гараад эхэллээ. Тууз татаад тэр гарч ирж байгаа ачаа руу хүн оруулахгүй гээд үзсэн ч олон чемодан, хайрцаг гарч ирэх үед тэдгээрийгээ авч тавьж амжихгүй шууд утсаар яриад конвэйроо зогсоох юм. Үнэн зэрлэг. За тэгээд улсууд эхнээсээ ачаа саваа шалгуулах ёстой бол шалгуулъя аа гэхэд хаана, хэн шалгах нь ойлгомжгүй нэлээд хэсэг болов. Эцэст нь нэг буланд цуглуулж ачаа задлах болов.

Хайрцагтай ачаатай хүмүүс очоод ачаагаа шалгуулах гэтэл ачаа задлах хайч, хутга юу ч байхгүй хаха. Тэнд бараг 10 гаруй байцаагч нар байсан ч ямар ч бэлтгэлгүй, ямар ажил хийж байгаагаа ч ойлгохгүй шахуу зүгээр, бүр зүв зүгээр зогсоод байсан нь гайхалтай. Арай гэж нэг юм цаасны хутга шиг олсон уу яасан хайрцгуудаа задлаад үзэж эхлэв. Гэтэл хүний задалсан ачааг эргэж боох уяа, скоч бас юу ч байхгүй. Ачаагаа задлуулсан гадны иргэд буцаагаад энийгээ яаж баглах вэ гэсэн зүгээр л зайл л даа гэж харцаараа хариулж байна лээ.

Хамгийн том гамшиг нь нөгөө хамаг ачаагаа ухуулж төнхүүлж, задлуулж шалгуулсэн олон иргэнийг яг хаалгаар гарахад нь бүх ачаагаа заавал рентген машин дээр зөөж тавьж гаргана гэж янаглах юм. Олон ачаатай, нялх хүүхэдтэй, олон цаг ниссэн, цагийн зөрүүд ород ядарч байгаа, олуулаа биш ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд тэгэхэд бол чарласан даа яах аргагүй.

Тийм л байсан юм бол яах гэж тэдний ачааг задалж шалгасан юм. Шалгаад орж болно оо, асуудал алга гээд хэлсэн байхад яагаад таван алхмын цаанаа байгаа хүмүүс нь зорчигчдыг ингэж доромжилж, зовоож байгааг огт ойлгоогүй. Хүмүүс бухимдаад уурлаад эхэлмэгц шалгасан хүмүүсээ шалгасан гээд наашаа хэл л дээ гэж нэг юм хоорондоо харилцаж эхэлж байсан. Бас арай л байгаа юм даа. Бүр голдоо ортол гомдмоор...

Ингэж ажил хийхгүй ээ залуус аа. Бухимдаад шаардлага тавиад, ажлаа хий л дээ та нар, зүгээр зогсоод байна ш дээ хүмүүс бухимдаад байхад гэхэд “Зодчихоорой та намайг” гээд хээв нэг хэлээд хүмүүстэй хэрүүл хийгээд зогсож буй гаалийн байцаагч үнэн сэжгийн харагдсан даа. Тэгснээ баc та нарыг Солонгос болон бусад улсад үүнээс илүү зовоож, хамаг ачааг чинь төнхдөг л биз дээ гэж хариулаад ачаа ухаад зогсон байсан тэр залуу хаашаа юм тэр улсын иргэдээс өшөөгөө авч буй яргачин мэт санагдсан даа. Тэнд ажиллаж байсан байцаагч нарын энгэрийн тэмдэг, нэр ус юу ч байхгүй. Байсан бол 1111 рүү ярьж гомдол гаргах санаатай байв. Нэрийг нь хэд асууж байж хэлсэн ч уурандаа тэрийг нь сонсоод л тэрүүхэн тэндээ мартаж орхижээ.

Гадны улсад бол хориотой, торгуультай ачаа бараатай эсэх талаар мэдүүлэг бөглүүлээд, түүнийг үнэн зөв бөглөсөн иргэд нь шууд гараад, шалгуулах ёстой нь шалгуулаад, худал мэдүүлэг бөглөсөн цөөн хүмүүс нь үсэрч унатлаа торгуулаад, өндөр хариуцлага хүлээгээд дуусдаг. Яагаад ийм системд бид шилжиж болдоггүй юм бол?

Нэг зорчигч нохойтойгоо ирсэн байв. Гэтэл нохойны пасспортыг нь авсан атлаа би аваагүй гэж гүрийгээд. Нөгөө гадны зорчигч яг чи авсан ш дээ гээд. Удалгүй нөгөө байцаагч шүүгээгээ ухаж шалгахаар явав. Очоод жижиг түлхүүрээ хийгээд шүүгээгээ онгойлгож чаддаггүй эээээ. Түлхүүр нь гацаад, ямбий шүүгээтэйгээ бас хэдэн минут хөлсөө гартал ноцолдох шиг болсон. Тэндээсээ нөгөө аваагүй гээд гүрийгээд байсан бичгээ гаргаж өгөв. Гадны иргэдийг бол хэл усгүйг нь далимдуулаад зүгээр л тамладаг юм байна. Арай л арчаагүй юм даа. Арай гэж нохойны бичгийг авсан гадаад иргэн кофе уухаар нисэх дотор явж байхад нохой энд байх ёсгүй гэж хөөгөөд ёооооё.

Учраа олохгүй хэдэн гадны жуулчид арай гэж нисэхээс гараад унаа, такси асуугаад байдаггүй ээ. Албан ёсны таксины захиалга өгөх цэг байдаг гэхээр нь лавлаж өгөх санаатай очтол удахгүй хотоос машин ирж байгаа, хагас цаг болно л гэнэ. Онгоц буухыг мэдсээр байж яагаад урьдчилж бэлдэж болдоггүй юм бол? Хамгийн инээдтэй нь тэр албан ёсны таксины цэг дээр сууж байсан ресепшн, цаана нь сууж байсан нисэх буудлын үйлчилгээний ажилтан залуус миний приус байгаа шүү, үнээ тохироод одоо шууд яваад өгье гээд үндсэн ажлаа таслаад шууд таксинд явахад бэлэн гэдгээ хэлж байх юм. Гадны ямар ч улсад нисэх буудал дээр албан бус унаа, жолооч нар байдаг л даа. Гэхдээ нисэх буудлын үйлчилгээний ажилчид албан цэг дээр нь ингэж эрээ цээргүй загнаж байсантай би таарч байгаагүй. Үнэхээр өлөн...

Шинэ онгоцны буудлын үйлчилгээ, манай гаалийнхны байгаа байдал, хандлага, харилцаа бол "Яах гэж Монголд ирсэн юм, хохь чинь одоо" гээд бүр эртний өс санаад хэн нэгнээс хариугаа авч буй мэт л байна даа. Ацных нь сая жуулчин авах энэ тэр вээ...Үнэхээр арчаагүй юм, яах ёстой юм бол оо?

Нөгөө япон менежмент энэ тэр гэсэн хаана байна? Аргаа бараад тэнд явж байсан үйлчилгээний ажилтан бүсгүйд нөхцөл байдлыг хэлж, засах ёстойг нь ойлгуулах гэж хичээсэн. Юу ч дуугарахгүй байж байгаад хэлсэн ганц юм нь "Гаалийн асуудал бидэнд хамаагүй ш д" гэдэг өгүүлбэр байсан.

Хил, гааль дээр ганц нэгхэн шинэ, эерэг, зөв залуусыг оруулаад нэмэргүй биз дээ. Үйлчилгээний ажилчдыг нь тэр чигт нь сольж байж л өөрчлөлт гарах юм байна гэж харлаа. Нисэх, гаалийн тэр арчаагүй ажилчид CU Mongolia, GS25mn дэлгүүрт ажилладаг залуусаас ичих хэрэгтэй, бас тэднээс суралцах ёстой байна аа. Ингэж ажил хийсэн царай гаргаж, худлаа цалин авахаасаа залуу хүмүүс ичээд үхчих хэрэгтэй ш дээ.

Уг нь хэдхэн хоногийн дараагаас олон зуун жуулчид гаднаас авч ирэх яриа хэлэлцээр дээр оролцож, сэтгэл өндөр, итгэл үнэмшил, сайхан тэмүүлэлтэй ирсэн би Монголдоо буугаад үнэхээр гутарлаа. Одоо гадныханд эсрэгээрээ "Заа ирваа минь дэлхийн олон сайхан улсууд байхад очиж очиж Монголд л ирж тэнэгтэв ээ" л гэж хэлмээр байна.

"Заа сүртэй шд, энэ чинь Монгол, битгий шалчигнаад бай" гэж өөрсдийгөө байнга доошоо хийж, муу муухай хандлага, буруу үйлтэйгээ эвлэрээд дассан, үүнийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, засахыг хүсэхгүй бол ямар ч гоё зорилго тавиад нэмэргүй ажээ... “Алтан шаахай өмсөвч алцан майг нь арилахгүй” гэдэг үг юутай үнэн бэ? Хичнээн гоё байшин савтай болсон ч дотоод орчин, үйлчилгээний стандарт, хурд, чанар доошлоод байхаар чинь яаж урагшаа алхах билээ...

Хэдүүлээ хамтдаа энд тэндээс нь ярьж бичиж, шахаж шаардаж байгаад нисэх онгоцны буудлынхаа бүх үйлчилгээг сайхан болгож, одоо болж бүтэхгүй байгаа бүх зүйлийг шат болгонд нь засаж сайжруулъя тэгэх үү? Эс бөгөөс нэг их удахгүй энэ газар Төрийн ордны араас ард иргэдийн хараалыг хамгийн их барсан новшийн газар болоод мөнхрөх гэж байна.

Энэ постыг энэ асуудлыг шийдэх, мэддэг, чаддаг бүх хүнд нь хүртэл түгээж өгөөрэй! Эс бөгөөс Засгийн газар, Аялал жуулчлалын яам, Соёлын яам, Гадаад харилцааны яамны зүгээс гадаадад хийж байгаа буй чухал ажлуудын бүх алуур яг энэ онгоцны буудал дээр бодитоор хийгдэж байна даа.

Үүнийгээ засаж янзалж, хариуцлага тооцож чадахгүй байвал тууз очиж хайчлахаас өөр шидгүй хэдэн гарууд тэгээд тэр чигээрээ дуус дуус наахуу! хэмээжээ.

Эх сурвалж Tentsver.mn


Сэтгэгдэл

Gan [66.181.187.246] 2022-06-21 12:17:51

Нисэхийн гаалын байгууллагад ажиллаж байгаа байцаагч нарыг 1 жил ажилллуулаад солиж байх хэрэгтэй олон жил болоод догширсон нөхөд их байна шүү

зочин [121.127.155.241] 2022-05-21 16:26:35

ёстой үнэнийг бичжээ

оюун [117.111.13.211] 2022-05-21 09:37:34

сайхан хэлтэй гадаад дотооддоо сургууль төгссөн зөндөө залуучууд байхад арийн хаалганыхаа хүмүүсийг чихээд нөгөөдүүл нь намайг хэн юу гэхийн гэсэн бодолтой ажлаа мэдэхгүй их зантай хүмүүс л байдаг биз

Zochin [192.82.77.22] 2022-05-19 15:36:25

Sain bn,Xaiutsan said darga nar n anxaarax baigaa,111 medeeliin tob ruu yavuulaarai,DAAN ch dee.

Зочин [202.21.110.219] 2022-05-18 20:18:56

Үнэлгээний байцаагч нь үнэлгээгээ хийгээд татвараа зөндөө их илүү төлчихөөд байхад Нисэхийн хяналтын байцаагч нь үнэ бага байна гээд явуулахгүй юм. Яах ёстой юм болоо. Тэр үнэлгээний байцаагч ажлаа буруу хийсэн гэсэг үгүү

zochin [203.117.70.254] 2022-05-18 19:04:25

Oyunhorol dajgui ajillaj baigaashdee! Yu ch chadahgui haltaasan yumnuud baingiin humuus muulj orkoor ni duudaj taashaalaa awdag yumuu haashaii yumbee??

BATPUREV [202.126.89.106] 2022-05-18 19:03:46

Frankfurt, Antalya, Stanbul geed 3 ongots Zereg shaham buusan. 3 oor nislegiin achaanuud 3 line deer holildood garj irj baisan. Boon holion bantan

ЗОЧИН [202.9.47.43] 2022-05-18 11:59:21

ГААЛИЙН АСРАЛТАД АРГА ХЭМЖЭЭ АВДАГ ТӨР ЗАСАГ МУ-Д БАЙХГҮЙ...

zochin [203.117.70.254] 2022-05-18 19:05:41

chaddiim bol chi arga hemjee awchaach chi barkuee kk

зочин [202.131.245.69] 2022-05-18 10:55:40

Монголд тэр тусмаа УБ-т ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг хамруулж "соёлын довтолгоо" гэсэн ажиллагаа зохиомоор юм шиг. Яг дээхэн үе шиг. дэндүү бохир заваан бүдүүлэг, харьцааны соёлгүй болсон шүү. сэхээтэн ангилалд багтах багш, эмч, төрийн болон хувийн хэвшлийн удирдах, гүйцэтгэх түвшний албан тушаалтан юуны түрүүн үлгэрлэх хэрэгтэй. Үйлчилгээний газрын дэг журам, харьцааны соёлыг эрс сайжруулмаар. Ганц үлгэр жишээ болж байгаа Емарт хүртэл уруудах шинжтэй. тэндэхийн шинэ ажилтнууд хүнд үйлчилж байхдаа утсаар ярих, бараа асуухаар мэдэхгүй гэж пээдийдэг эсвэл дүлий царайлаад явдаг болсон байна лээ. Бусад худалдаа үйлчилгээ түүнээс доор ш дээ.

зочин [202.131.243.186] 2022-05-18 08:48:31

Авилгач Сү Батболдын авгайн ахынх нь хүү Асралт гэж авилгачин байхад гаалийн хүнд суртал арилна гэж байхгүй

Yu ve!? [103.85.36.176] 2022-05-18 08:25:00

Ene hunii FB page -ees ter chugeer huulj site-daa tavitsan ch baih shig! Bas biloogui eh survalj n bas neg Tentsver.mn ch geh shig. Unen mergejliin bus, mia yumaa.

Зочин [66.181.181.109] 2022-05-18 00:06:16

Хуучнаасаа ч жижиг, ачааны 2 хон конвертой, дээр нь ажилчдынх нь "үйлчилгээ" нь яг ижил. Тэр жил, олон жилийн дараа эх орондоо ирээд, ачаагаа авах гээд зогсож байсан чинь тэнд байсан 1 ажилтан ( бодвол дарга нь юм байлгүй) нөгөөдөө " П даа минь хурдан хөдөл л дөө. Чадахгүй бол цаана чинь ажиллах хүн б. на шүү. Зайлаарай чи" гээд л хашгирч загнахаар нь хошин шог энэ тэр тоглоод, кино зураг энэ тэр аваад байгаа юм болов уу гэж бодсон чинь нээрээ жинхэнээсээ байсан, ичиж үхмээр. Хэл ус, үйлчилгээний соёл, инээмсэглэх г. м ор мэдэхгүй, ууртай, айлгасан, дарамталсан тийм л дүр зураг хил гааль, буудал дээр нь. Хэзээ ч өөрчлөгдөхгүй ээ. Сөнөчихсөн газар шүү! Хэлэх муу үг олдохгүй юм.

зочин [122.201.31.208] 2022-05-17 23:51:45

Энэ шинэ гээд байгаа нисэх буудлаар үйлчлүүлсэн, гэхдээ шинэ гэж ойлгогдоогүй яг л Буянт-Ухаатай адил санагдсан. Стандарт шаардлага хангасан ариун цэврийн өрөө, эрүүл хоол хүнс, харилцааны наад захын соёл байхгүй Монгол улсад гадаадынхан ирэх үү?

Зочин [202.9.46.89] 2022-05-17 23:43:19

Оюунхорол гэж нэг лаларын хар чавганц аас ийм л юм гарна үнэн муухай амьтаншдээ

оогий [192.82.82.92] 2022-05-18 15:26:17

яааг үнэн

Зочин [192.82.72.30] 2022-05-17 23:36:21

Бүр сэтгэлээр уначихлаа. Буянт Ухаагаас жижиг буудлыг сүр бадруулан байж тэр хол газар бариулах хэрэг байсан юмуу тэгээд ? Буянт Ухаа буудалд гайгүй л байсан шүү дээ.Дандаа юу ч мэдэхгүй, харилцааны наад захын соёлгүй шахааны ноход очсон байхоо. Дээрээс нь удирдлага гэж хэн гээч байгаа юм.Бүгдийг нэн даруй засч залруулах,эсвэл бүгдийг нь солих хэрэгтэй газар болж дээ.

Зочин [202.55.188.45] 2022-05-17 21:25:41

Ийм байж 400 сая жуулчин авна гэдэг гүэ мөн иргэдээ даапаалж ханадаггүй оюунэрдэнэ шүү.

MARSHIL.L.D.ERDENEBAT. [66.181.178.83] 2022-05-17 19:11:48

Mongol.ylcin.zagin.zyyg.xyrdlyyldag.n.ix.byryy.ta.byxen.anxaaraxgyi.bol.irgeni.agaarin.teebtin.ongozyyd.grafik.dabxardaj.ongoz.cyordeg.oglooni.9.zagaac.oroin.19.xyrtlex.xygzaag.5.zagt.bagtaaj.baigaag.xatyy.anxaar.

Иргэн [122.201.22.171] 2022-05-17 17:46:15

Нисэхийн гаалийнхан гэж хамраа сөхсөн яравгар юмнууд, зүгээр л байгаарай даа, хэнийг гийгүүлж бна гэж бодоо вэ, ажлаа л хийж бгаа биз дээ, амьдралаа л залгуулж бгаа биз дээ, хүнээс илүү юу хийсиын, хэн ч хийх ажил. Хүнээ байсан юмнууд улс орны нэр битгий гутаагаад байгаарай. Даруу бай, зөв бай, зөөлөн бай, хүн шиг хүн бай...

Буурай орны нисэх буудлын тавилан. [103.57.93.169] 2022-05-17 16:36:06

Би 2001 онд Шри Ланкийн Коломбо-д нэг очсон юм. Тэднийд ихэнх гадаад онгоц нь шөнө дунд очдог юм байнлээ. Онгоц орой 20 цагийн үед Сингапур, Малайзи, Индонезиэс хөөрч шөнө дунд л ШриЛанкад бууж, 1-2 цаг болчихоод цаашаагаа Европруу хөөрчихдөг. Европт өглөө 9-10 цагийн үед бууна. Буцахдаа ч гэсэн бас тиймэрхүү цагийн хуваариар нисдэг. МОНГОЛ ч гэсэн энэ буурай орны жишгээр шөнө дунд л ихэнх гадны онгоцны буулт, хөөрөлт нь болнодоо. Япон, Солонгосоос орой нисээд, шөнө УБ-т буучихаад, тэгээд маргааш өглөөгүүр Европт очино. ХЭЦҮҮ Л ЮМ.

Зочин [103.80.210.183] 2022-05-17 14:58:08

Чингих хаан гэдэг нэрээ татаж аваач ээ. чингис тэмүүжин хасар бөртэ гээд нэрүүдийг авч явж чадахгүй хүмүүсийг цаазалдаг бол.

Ахмад НАСТАН [192.82.69.19] 2022-05-17 13:54:47

Монголын ЗАЛУУС МИНЬ УЛС ОРНОО СОЁЛЖИХОД ЭНЭ МЭТ МОНГОЛОО ГЭСЭН ХҮМҮҮСИЙГ БҮХ ШАТАНД ДЭМЖИЖ ТУСЛААЧ!!! ХАРСАН Ч ХАРААГҮЙ ЮМ ШИГ ЯАВААД БАЙВАЛ МОНГОЛ УЛС МӨХӨХ НЬ БАЙНА ШҮҮ ЗАЛУУС МИНЬ ТА БҮХЭН Л ЧАДНА ТҮҮНЭЭС УЛС ТӨРЧИД ХЭЗЭЭ Ч !!!

Зочин [59.153.114.161] 2022-05-17 13:20:53

Үүнийг сараачсан хулгайч ингэхэд Монголоо юугаар гийгүүүлсэн дурак вэ. Хол хорионы үеэр тэнэж яваад л ирсэн бололтой, тэр үеэр чиний суусан тэр автобусанд чиний л шивэр, хир үнэртсэн байх. Нэг их сургаж гэнэ. Чам шиг эх орноо хараахаас өөр нэмэргүй тэнэгүүд гай л болж байна. Үйлчилгээнд доголдол байж болно, анхаарсаар л ирсэн. Харин чи юутай ч хир, шиврээ хариуц. Дараа нь дарвалз. Хүнд үеийг туулах гэж хичнээн хүн эрсдэлтэй нөхцөлд нойр хоолгүй ажилласныг чи мэдэхгүй. Чи гай, дараа л болсон байх. Нэрээ бичээд нүүрээ харуулаад хэлэх юм байьал хэлж бичиж бай.

зочин [192.82.82.92] 2022-05-18 15:28:51

ЧИ ЧИНЬ ХАРИН ЭНД БИЧИГДСЭН ХҮМҮҮСИЙН ӨРӨӨСӨН ДУГУЙ БНАДАА

зочин [202.131.248.130] 2022-05-18 14:54:47

Та харин өөрөө наад байгууллагадаа ажилдаг юм шиг байна. Ийм соёлгүй үг хэлж хүн дормжилж байхыг бодоход, наад хүн чин зөв л хэлсэн байна. Өөрөө арын хаалга хэрэглэхгүй үйлчлүүлээд үзээрээ яг л тэгэж харцаж, амандаа булх залгисан юм шиг байдаг. Дээр нь өмссөн зүүснээр нь ялгаж харьцана энэ бол бодит зүйл. Хэзээ соёлд сурах юм бэ

Зочин [64.119.30.15] 2022-05-18 13:33:43

та гаальд ажилладаг уу?

Өчүүхэн [106.154.129.29] 2022-05-18 08:59:23

Хахаха Яасан өчүүхэн сэтгэх юм бэ ТА!!! Муулсан хүн болгон дайсан биш Магтсан хүн болгон найз биш ….гж Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ….

Зочин [27.123.213.78] 2022-05-17 15:14:28

чи бас нэрээ бичээч дээ,маш зөв шүүмжлэл байна даа шинэ нисэх буудал анх ямар өртөгөөр баригдах байсан ,дараа нь ямар өртөгөөр баригдлаа даа,үйлчилгээ бол 0000 шүү дээ

Зочин [192.82.69.19] 2022-05-17 13:49:18

Сайн бн уу? Бүгдээрээ хамтдаа хөгжицгөөе!!!

Гаалийн улсын байцаагч [202.55.191.194] 2022-05-17 12:05:25

Манай Монголчууд өөрсдөө бүдүүлэг шүү, Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн байгууллага эдийн засгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүрэгтэй төрийн тусгай байгууллага, гаалийн хяналт шалгалт заавал хийх л болдог. Гэтэл "Олон хоног ядраад ирж байхад юундаа шалгадаг юм гээд шууд л үгийн зөрүүгүй загнаж хараадаг", бас "шалгалаа гээд... ажлын бус цагаар чинь уулзна аа" гэж сүрдүүлдэг аймар хүмүүс шүү,

Зочин [66.181.161.10] 2022-05-17 12:12:47

юу үнэн энэ үнэн үнэнийг бичжээ

Зочин [172.56.104.103] 2022-05-17 11:51:30

Gaaliinhan gej estoi olon garuud!!! Sheesee dusluulchih geed dairaad baina lee! Estoi bytehgyi ee

zochin [122.201.23.226] 2022-05-17 09:05:09

Niseh buudliin jijig tomd bish, ajillaj baigaa humuusiin uhamsar, eh ornoo boddoggui setgeld l hamag uchir baina. Nuur tsarai gedgee bodood manai hil gaaliihan jaahan eruul uhaantai, orchin uetei hol niiluulj ajillah heregtei baih. haasan booson, yarvaisan, medleggui handlagaa uurchluh heregtei baih. Ta naraas bolj niseh buudliin ner hund ter chigeeree unaj bna.

Зочин [66.181.165.93] 2022-05-17 08:13:53

Оюунхорол авгай болон гаалийн дарга нарыг солих хэрэгтэй

Зочин [122.201.26.3] 2022-05-17 08:08:17

Нисэх буудал дээр баснэг шийдвэрлэх ёстой асуудал бол албан бус такси юм. Зорчигчдыг гарч ирэхэд замыг нь хаан "такси авах уу?" Гэсэн сүрэг этгээдүүд байна. Өмссөн зүүсэн байгаа байдал нь нэг л бишээ. Үнэ гэж амандаа орсон тоогоо хэлнэ. Машин тэргэнд нь сууж үзэ

ЗОЧИН [192.82.82.214] 2022-05-17 07:42:30

ОЮУНХОРОЛ ГЭХ БАНЗАЛ, ЯНХАН, ХООСОН МАХАН ТОЛГОЙ, ПАГЛИЙСАН ХАР ЭМЭЭГ БУУДЛЫН ДАРГААР ТАВЬСАНЫ ГАЙ, САЙН МЕНЕЖМЕНТТЭЙ, ГАДААДАД СУРЧ, АЖИЛЛАСАН, ХЭЛ УСТАЙ, ШИЖГЭР САЙХАН ЗАЛУУГ ДАРГААР НЬ ТАВЬ, ТЭР ОЮУНХОРОЛ ГЭХ МАН-ЫН ШАГНАЛЫН СЭЖГИЙН ХАР АВГАЙГ ХӨӨЖ ЯВУЛ, ЗАЙЛУУЛ,

Зочин [66.181.187.246] 2022-06-21 12:18:55

Окэй

Зочин [59.153.114.161] 2022-05-17 13:15:32

Оюунхорол буудалд ямар ч хамаагүй, Хөшгийн хөндийд барих дагуул хотын асуудлыг хариуцаж байгаа. Оюунхоролын оймсонд ч хүрэхгүй тэнэг чи дуугүй л амиа авч яв.

Зочин [124.158.96.237] 2022-05-17 08:02:02

Тийм. Багаар нь соль.

Японоос [125.193.15.68] 2022-05-17 07:04:11

Яанаа зун амралтаараа явах санаатай байгаа. Ингэж зовно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхгүй бол. Тэр хамараа сөхсөн залуусыг энэ Японд ажилуулж, ажил хийнэ гэдэг ийм байдаг юм гэдэгийг сургах юмсан даа. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа.

өчигдөр ирэгч [202.9.41.152] 2022-05-17 08:13:41

гаагүү байн лээ дээ, аль улсөн хил угаасаа хүнд сурталтай байх ёстой шд, яахав өндөр сайхан биетэй залуус байвал зүгээр юм уу гэж бодсон. за тгээд гоосайхандаа хүрцхүйц цалинтай бол бүгд л гоё харагдана шд, ачааг бол аваад тавьцан нэг их хүндрэл гараагүй,гадаадад Нисэхийн удирдагааар их сургуул дүүргэсэн хөгшин залуу мэргэжилтэн бишгүй нэг байгаа даа , Ядхдаа орост төгссөн хүн мэргэжлийн үг хэллэгээ ашиглаад орчин үеийн нисэх буудлын стандартыг түвэг багатай олж мэдээд хэрэгжүүлчхнэ, Оюунхорол яаж чадах вэ дэ, мэтгэжлийн хүн яайх ёстой

Зочин [202.9.47.53] 2022-05-17 06:02:31

Бүдүүлэг орк монголчууд хэзээ ч соёлжиж ухамсар суухгүй

Зочин [220.195.67.0] 2022-05-17 06:26:32

Saijruulah talaas ni zovlo. Ooroo oorsdiigoo gutaagaad ulam l dordono

Зочин [192.82.77.111] 2022-05-17 01:38:39

Ail uudneesee gej baidagiin nernees tsaashgui tohi muutai suuh sandal hureltsehgui niited uilchleh unaa yavdaggui yadaj ongots urj ochoh tsagt niitiin unaa yavuulchih setgel baihgui tanaj hulgailj idne idne gehed arai denduu shineer barisan ongotsnii buudalaa jijigeruuleed dorduulah ch gejdee ter hogshin avgaig solih heregtei

Зочин [59.153.114.254] 2022-05-16 23:59:08

Ганзоригт баярлалаа.

Зочин [150.129.141.115] 2022-05-16 23:43:40

Чанги, инчеон, бээжин капитал аэрпорт эд нар шиг биш юм гэхэд арай томхон нисэх буудал барьчихгүй дээ. Нислэг хэвийн болохоор энэ жаахан нисэх буудал бүтэхгүй ээ, хурдхан гадны хөрөнгө оруулалтаар нисэх буудлын өргөтгөл бариасай.

Гадныхан манайхыг биднээс сайн мэдэвш. [103.57.93.169] 2022-05-17 01:17:24

Жижиг буудлаа санхүүжүүлж чадахгүй байж юүн их том буудалд шунадаг юм бэ? Японууд Монголд тийм их зочин ИРЭХГҮЙ гэдгийг бид нараас сайн мэдэж байна. Байгаа буудлаа 100% ашиглахааа л бод.

Зочин [14.9.1.194] 2022-05-17 00:28:00

Санал нэг бна Дэндүү жижигхэн буудал болсон бна лээ Алс ирээдүйгээ бодож томхон буудал барьчихаж болоогүй л юм байхдаа Улс оронд минь ер нь болж бүтэж бгаа юм бна уу? Төрийн албанд боловсрол мэдлэг чадвар туршлага огт хэрэггүй болсон бна Намын нэрээр ашиг сонирхол нэгтэй бүлэглэлүүд салбар салбарыг, байгууллагуудыг хуваан авч боловсролгүй увайгүй мөнхийн албан тушаалд очсон мэт дураараа авирласан өөрсдийн хүмүүсээ тараан байршуулаад ажил хийх завгүй хор найруулсан завхуулуудаар төрийн алба дүүрч бүх газар энэ мэт ёс зүйгүй увайгүй этгээдүүд орон тоо бөглөн галзуурч дээдчүүл нь эс мэдэгч болж олон түмэнд таалагдахын тулд худлаа попорсон одоогийн нөхцөлд юү ч өөрчлөгдөхгүй улам дордоно Яана даа Энэ харанхуй үе хэзээ дуусах болоо???

Зочин [150.129.141.115] 2022-05-16 23:36:42

Шинэ нисэх буудлын нээлт хийсэн өдөр нь очоод жижигхээн буудал байхаар нь иш гэж голж байлаа. Дараа нь 8 сард хаяал дүүгээ истанбулаар нью-иорк нисэхэд нь очоод үнэхээр жижигхэн буудал болохыг бүүр их мэдэрсэн. Ганц онгоцны зорчигч, үдэн гаргагчид байхад бөгс эргэх зайгүй болж байлаа. Нэгэнт гадны зээлээр барьсан юм чинь ирээдүйтэй том нисэх буудал барьчихгүй дээ гэж маш их харамсаж билээ.

Нямаа [66.181.161.83] 2022-05-17 17:12:32

Хамгийн гол нь хэлтэй залуучуудыг ажиллуулах хэрэгтэй бна хэл мэлэхгүй хүмүүсийг хил дээр ажиллуулж бгаа нь үнэхээр гутамшиг

Butku [103.6.151.240] 2022-05-16 23:13:06

Gadaadad ochhooroo neeh lag bolchdiin sonin garuud shuu

Зочин [124.158.96.237] 2022-05-17 08:05:12

Лагдаа биш ээ. Болохгүй болоод л хэлж байна.

Зочин [103.140.11.231] 2022-05-16 22:39:33

Угаас Монголд, бүх үйлчилгээ хог шдээ.. Олигтой усанд орсон юм уу гэмээр гарууд ажлаа мэдэхгүй, их зантайг нь яана!!! Эх орноо доош нь хийх гэсэн дээ ч биш.. тэгээд бас 400 сая жуулчин гээд бгаа! Хаха..

Жуулчны тоо, орлого бол нэмэгдэхгүй ш дээ. [103.57.93.169] 2022-05-16 23:05:23

Монголд жилдээ нэг зуун мянган барууны жуулчин ирвэл гайхамшиг болно. Орос бусад дэлхийтэй үзэлцэж байгаагаас болж Баруунаас жуулчид ирэхгүй. Сайндаа л Япон, Солонгосоос хэдэн хөгшчүүд ирнэ. Харин орос, хятадын жуулчидын тоо өмнөхөөсөө жоол нэмэгднэ.

Зочин [66.181.186.61] 2022-05-16 22:28:26

10 гаруй жилийн өмнө цемент үнэгүй шахуу байхад ганц амбаарыг онгоц буух зурвастай хамт $650 сая буюу 2 их наяд төгрөгөөр боссон маш их идэж ууж цавчсан нисэх буждал шүү. Америкт Элбэгдорж Баярцогт нарын шээсийг зөөж Америкт доншуучилж явсан аэропорт А-гүй Энхбат гэж цайрсан хулгайч тал мөнгийг нь идэж уугаад баахан шахааны хүмүүс оруудсан маш их зардалтай хулхи буудал үнэн нүүр царайгаа ард түмэнд харуулж байна даа. Өшөө их асуудал гарна хүмүүсийг зовооно баахан шахааны хжлхи менежментын баг ажиллаж байгаа юм эцэстээ хүхээд тэсрэх дэлбэрэх биз ээ

M [174.246.198.127] 2022-05-16 22:27:18

Ногоо балиар м÷хай унтаахай банзал авгай даргалдаг гэсэн суйруулнээ тэр Хорол гэдэг авгай .

Зочин [220.195.72.82] 2022-05-16 22:23:41

Ajlaa bolovsrongui bolgon saijruulaasai. Hariltsaanii soel zov handlagiig ajil hereg bolgoosoi. Hosrogdson buduuleg baidal ni oorchlogdohod anhaaraasai

Зочин [192.82.71.187] 2022-05-16 22:20:40

ЕРӨНХИЙ САЫЛАА, ГАДААД ЯАМНЫ САЙДАА, АЯЛАЛ ЗУУЧЛАЛЫН САЙДАА,, ЯЛАНГУЯА ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГАА! ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ БҮХЭН ҮНЭН ШҮҮ

Зочин [192.82.71.187] 2022-05-16 22:22:50

АСРАЛТ ГУАЙ ХЭДЭН АВИЛГАЧ БАЙЦААГЧДАА СОЁЛ, ЁС ЗҮЙ ЗААГААЧ, ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРӨӨ ЗАЙЛЖ ЗАЙГАА ТАВИАЧ!

Социалист үзэл санаа Монголд чанга байна. [103.57.93.169] 2022-05-16 22:08:56

Ер нь "монгол үйляилгээний соёл" яг 1980-аад оны үед ямар байсан, яг л тэр хэвэндээ байгаа ш дээ. Энэ нь манайх шиг хөгжиж байгаа нийгмийн зүй тогтол. Хүн ам цөөтэй учир жинхэнэ капитализм байгүй, хатуу өрсөлдөөн байхгүй. Уг нь үйлчилж чадахгүй этгээд дампуурч байр сууриа орос, хятад, япон, солонгосын компаниудад тавьж өгөх ёстой. Гэхдээ бид үхэж байсан ч тэгэхгүй л дээ.

Шинэ нисэх ашиг орлого авчрах нь юү л бол. [103.57.93.169] 2022-05-16 21:57:56

Нисэх УБ-аас дэндүү хол. Нислэгийн цагийн хуваарь нь тааламжтай биш, ө.х. шөнө дунд очиж бүртгүүлж онгоцонд суудаг. Гадаадын онгоц шинэ нисэх буудалд буудаг нь нэмэгдээгүй, цаашид нэмэгдэх нь юү л бол. Нэг иймэрхүү л нисэх буудалтай болсон ш дээ.

Зочин [192.82.69.248] 2022-05-16 21:47:41

Монголын төрийн байгууллагууд бүгд иймэрхүү маягтай ажил хийсэн болоод тогтмол цалин авна шүү дээ

Ardhvv [108.51.83.129] 2022-05-16 21:36:40

Sain baitsgaanu mongolchuuda: harin tiimee ongotsnii buudal geg arai bishe bi hushigtiin hundee ongotsnii buudalaar 2udaa vilchlvvlsen setgeld hvreegvi hvmvvs ni haritsa muutai deer ni zai talbai ni vnen bag tomoohon hause gesen vg dotor ni jorlon oroh gej neg haalgaar orood emegtei eregtei ni tsugta hav manaih ul bna gazar ni bga bizde zai talbai saitai barchihgvi de za vilchilge ni muu muu bi anh udaa shine saihan tom tselger saihan buudal d buuna gej bodoj irsen minii bodson shig ongotsnii buudal bish ble

Зочин [202.126.89.1] 2022-05-16 21:20:59

ОЮУНХОРОЛ ГЭЖ УНТДАГ ОРКООС ЮУ ГАРАХИЙН ХОЦРОГДСЛН ТЭТГЭВРИЙН АВГАЙГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГААЁ

Дэлгэр [122.201.21.240] 2022-05-16 20:09:44

Өндөр сэтгэгдэлтэй очоод урам хугарсан. Замаас нь эхлээд нэг л биш болоод явчихсан. Очсон түй чёрт. Сумын нэг онгоцны буудал шиг юм. Орон зай байхгүй. Томхон хаусны л хэмжээтэй юм биш үү? Хурдны зам чинь олон улсын стандартад нийцсэн маягтай гоё байдаг даа.

Зочин [202.126.89.32] 2022-05-16 19:59:02

Шинэлэг зүйлийг олж харж чаддаг.зоримог.шийдэмгийгээр нь МҮОНТийн захирал бсан Нинжжамцыг энэ нисэх буудлын даргаар тавимаар юм.Оюунхоролоос юу гарах вэ дээ

Зочин [103.26.195.55] 2022-05-18 09:29:02

Тийм шүү мундаг дайчин эмэгтэй ш дэ

Зочин [172.58.21.178] 2022-05-17 08:18:04

Зөв

Зочин [192.82.71.187] 2022-05-16 22:24:41

Завханы авгай ингэж л ажиллана, ухаан санаанд нь яаж юм унагаах л байгаа, өөр юу ч байхгүй, хэзээ ч байгаагүй

Зочин [122.201.21.6] 2022-05-16 21:23:43

Оюунхорлоос ийм л юм гарна. Тэгээд казинотой болно....

Зочин [202.55.188.125] 2022-05-16 19:26:48

Мэндлээд юм асуухаар нь инээмсэнлээд хариулсан чинь маскны цаанаас чанга дуугараач дараагийн хүмүүс хүлээгээд байна гээд уучлаарай гээд хариултаа өгсөн чинь за за боллоо гээд их уцаартай санагдсан.дугаарлах бол байх л үзэгдэл гол нь агааржуулалт зохион байгуулалт харилцаа шаардлагагүй олон давтамжтай шалгалт их төвөгтэй байсан

Уншигч [202.9.46.188] 2022-05-16 19:19:27

Бичсэн зүйлийг нь уншлаа их мундаг бичжээ.гэхдээ паспортыг ямар байгуулга ачаа тээш болон зорчигчыг ямар байгуулга шалгадаг гэдэг наад захын юумаа мэдэхгүй байж ингэж бүгдийг харлуулж болохгүй ээ.эхлээд юумаа сайн судалж ойлго хил дээр л зогсож байгаа бүхэн гааль биш шүү

Зочин [124.158.96.237] 2022-05-17 08:08:07

Харлуулсан юм огт алга өө

Зочин [202.126.89.110] 2022-05-16 20:47:18

Бүгдийнх нь үйлчилгээ муу байхад бас ялгаж салгаад ч яах билээ. Урагдаж майжийсан гутлыг солих хэрэгтэй болохоос ул нь урагдсан, үдээс нь тасарсан, дээд хэсэг нь урагдсан гээд ялгах хэрэг байгаа юмуу чамд

Уншигч [192.82.78.169] 2022-05-16 19:58:26

Бүгдээрээ адилхан, ялгарах юм юу ч үгүй

Энхжаргал [66.181.190.220] 2022-05-16 18:40:39

Ёстой чухам үнэнийг сайн хэлжээ, баярлалаа. Энэ тухай бичих гээд дариу 1 жил өнгөрчээ, шинэ нисэх гэж худлаа хөөрөөд байсан үнэхээр сэтгэлд хзрэх ганц юм алга байсан, орон нутгийн нислэгийн хэсэг бүр 7 дордсон, зай талбай, суух сандал ч хүрэлуэхгүй, ингэтэл нь танаж идсэн юм уу гэмээр, гонсоймоор юм байна лээ. Тэгээд бас ОЛОН УЛСЫН гээд хуцжээ, Хятад улсын нэг аймгийн нисэх буудал шиг . Тэнд ажиллаж байгаа ажилтнууд ажил үүргийн хуваариа ч мэдэхгүй дээгүүр харж сэлбэлзсэн тэнэгүүд байдаг үнэн.Хайран төсөв, хөрөнгө хагас нь хаашаа орчихвоо гэмээр ....

Схд иргэн [103.10.21.234] 2022-05-16 17:54:06

Манай схд ийн нэг цэгийн үйлчилгээний ажилчид энэнээсч ДОЛООН доршдээ тэр нь шинэ оффис гэсэн хонх нь байхаар дамар нь таг газардаа тэр 7 р цонхны хүүхэг нүү ёр ёр

Зочин [202.126.89.14] 2022-05-16 17:05:03

Өчнөөн олон жил барьж байхдаа хүнээ бэлдэхгүй юугаа хийж байсан юм бэ?Үйлчилгээний соёл,зан харилцааны талаар яриад ч хэрэггүй. Хуучнаасаа дээрдсэн юм ширхэг ч байхгүй.

ийт [64.119.27.235] 2022-05-16 16:34:09

Нисэх гааль гэхгүй төрийн албаны бүх газар мест мест дээрээ ялзарсан йим байдал зөндөөшт

Зочин [202.131.243.86] 2022-05-16 17:06:48

Хуучин Буянт-Ухаагийнхан арай ийм байгаагүй дээ. Нисэх буудлын ажилтнууд ийм мангар, юу хийхээ мэдэхгүй бол Оюунхоролын шахааны нөхдүүд биз.

Ajilchidaa solio hiij chaddag soyoltoi shannzaluus zondoo shdee [223.62.215.241] 2022-05-16 16:19:42

Vizee avaad ochij bgaa hunig gadaad huntei suusinu? Geed asuugaad suuj bn shdee ter uhej dald orson ajilchid ni hend hamaatai yum ajilaa ch hiij chadahgvi yrvaisan darvaisan avgai haltaisan har zaluuchuud suulgavhaad baihaar zaluu shan heltei ustai humuuseer solio mgl niur tsarai shdee

hhh [64.119.27.235] 2022-05-16 16:15:54

тэрбум модны хүрээнд цэцэрлэгт хүрээлэнд мод тарихаар амралтын өдөр очив. Нэг хүүхдээс 30000 төгрөг аваад 3 хүүхдийн дунд 1 модыг 90000 төгрөгөөр зарж бн. Уг нь нүх ухах гээд хүрцээ аваад очтол бэлэн ухцан нүхэд 1 модыг 3 хүүхээд ээж аав нарын хамтаар 9 хүн суулгаж бн. Цэцэрлэгт хүрээлэн модны бизнес хийхээ зогсоомоор бн. Мод тарий гээд очсон болгонд үнэгүй модыг тариулмаар бн.

Зочин [124.158.96.237] 2022-05-17 08:10:06

Бас нэг шахааны газар. Даргаар нь өлөн, идэвхи санаачилгагүй шахааны хүмүүс ээлжилсээр ирсэн.

Зочин [150.129.141.70] 2022-05-16 17:34:13

Ялзарсан зохион байгуулалтгүй, хүнд сурталтай газар шүү энэ Үндэсний цнцэрлэгт хүрээлэн гэж. Мод нь аймаар үнэтэй горзойсон мөчир байналээ

Зочин [66.181.160.92] 2022-05-16 15:43:26

бүгдийн хал

Кса [202.126.90.2] 2022-05-16 15:20:18

Дандаа хөдөөний оркуудыг цуглуулаад тавьчихаар аргагүй шүү дээ. Яана даа

Зочин [124.158.96.237] 2022-05-17 08:11:53

Энд эгдүүцээд байгаа хүмүүст. Хөдөөнийхнийг гээгүй хөдөөний оркуудыг гэсэн байна. Заавал орк нь болох гээд зүтгэчих юм аа. Хотод ч оркууд бий.

Zochin [202.126.88.66] 2022-05-16 17:36:58

Хөдөөнийхөн гэж соёлгүй бүдүүлэг байна гэжүү өөрөө та орк хотынхон гэж хараал хэлж хэрүүлэндээ сүрхий соёлгүй хүн хүндлэхийг мэддэггүй малаас дор гахайнууд л байдаг ш дээ

Зочин [103.212.117.105] 2022-05-16 16:27:58

Хөдөөний орк гэхээр аймаар дургүй өөдөөс хэрүүл чулуудаад ёстой малнууд!!

Зочин [202.21.109.126] 2022-05-16 16:24:25

Нисэхийн ажилчид олон хүнтэй ажилдаг учир соёл маш чухал аа, хурдан суралцах хэрэгтэй. Чадваргүй нь болих хэрэгтэй дээ, өөрчлөлт хийхийг хүсэж байна.

Яана даа [103.26.193.240] 2022-05-16 15:58:17

Хадөөнийх биш гэсээн хотын хурлийзууд гэсэн үүү

mongol [66.181.191.103] 2022-05-16 15:14:44

зам тээврийн сайд, иргэний нисэхийн дарга нарыг солих шаардлагатай байна

Эзэн [167.71.231.51] 2022-05-16 15:10:36

Наад буудлыг чинь би мэддэг юм. Ганц цаг ороод гарахын хооронд юун олон юм бичдэг юм. Цагтаа би ганцын хуяг хийгээд, шорон дүүрэн хоригдлуудыг нам байлгаж явсан юм шүү. Чи муу одоо юу вэ? Тэр жуулчин муулчинтай бүгдэнтэй чинь шинэ нисэхийн шал арчуулна шүү. Хүн тав арван цавчаа хийж албан тушаалынхаа төлбөрийг олох гэж ядаж байхад чинь дээ.

Зочин [66.181.161.60] 2022-05-16 15:37:23

Энэ бол олон улсын нисэх буудал.Битгий шоронтойгоо андуураад бай.Монгол улсын нэр хүндийн асуудал яригдана.

Дамдинсүрэн [202.9.47.136] 2022-05-16 15:09:06

Нээрээ бид энэ харьцаагаа эерэг болгомоор байгаа юмдаа ганц нисэх буудал биш гол нь төрийн байгууллагууд ийм байвал вун 400сая жуулчин бэ? ЕС үүндээр анхаарлаа хандуулмаар юм даа

Зочин [202.126.89.31] 2022-05-16 14:58:57

Шинэ нисэх буудалд үнэндээ үйлчилгээ маш муу. Явах заал руу ороход ганцхан кофе шоптой. Тэр нь цай кофе сандвич ус зэргийг бүгдийг ам доллараар үнэлж зардаг. Нэг аяга цай 3 ам доллараас эхэлнэ. Яг л өндөр өртөгтэй гадаадын улс оронд явж байгаа юм шиг. Өглөө үүрээр гэрээс гарсан хүмүүс аяга халуун юм авч уухаас өөр аргагүй. Гэвч өөр сонголт байхгүй, ганцхан тэр кофе шопд л очно. Бүхэл бүтэн улс байж яагаад 2-3 кофе шоп нээж өолдоггүй бнаа. Тэгсэн хэрнээ архи тамхи зардаг татваргүй барааны дэлгүүр зөндөө, бүгд нээлттэй. Шинэ буудалд хийх юм их л бгаа харагддаг шүү.

Зояин [203.91.115.50] 2022-05-16 17:53:10

Энэ ч түрээснээсээ болдог байхаа даа

Зочин [103.26.193.240] 2022-05-16 16:00:59

Тий бсан шүү

Дүрэм [122.201.24.228] 2022-05-16 14:53:05

Zorchigchid bas uursduu handlagaa uurchluh heregtei gadnii ornii hil deer ochhoor tendhiin durem jurmiig yagshtal murdunu eh orniihoo hil deer irheer tend ajilj bgaa humuusiig hezee ch hundeldeggui ajiliig ni hezee ch oilgodoggui tiim uhamsarch bhgui

Зочин [202.55.191.194] 2022-05-16 17:49:00

эрээн хиагтад тэгээд монголоор ярьдаг юм уу. манайхан ч бас тэнд хонь шиг доромжлуулаад уураа нөгөө хэдэн монголчууддаа л гаргаж байгаа харагддаг ш тээ

Зочин [66.181.161.27] 2022-05-16 17:21:13

hariltsaa handlaga ugaasa bvh gazar 00

fgjjkfgjkjkf [66.181.165.89] 2022-05-16 14:30:37

хоолой нэмсэн болохоос өөр нэмэгдсэн, сайжирсан юм юу ч байхгүй,

Ichiko [176.89.217.54] 2022-05-16 14:29:58

Yag bur unen hariltsaanii soyol mash chuhal dutagdaltai huniig oros buriad haanah n irgenshilee bich geed bur gaihaad irgenshil mongol harin ys undes bichih gazar bvl haanuu gsn duugarahgyi uurlaad zugeer l dup m bnle

Zochin [202.21.108.47] 2022-05-16 14:29:21

Estoi unen sanal niilj baina. Sayhan irehdee medreed uzsen dee yagaad iim setgelgui baidgiin

Зочин [90.129.215.109] 2022-05-16 14:27:05

Монголын онгоцны буудал бол олон улсаас нэг их дутахгүй. Харин хүмүүсийн хандлага үйлчилгээ бол зүгээр л хог. Төрийн албанд танил тал харж ажилд албанд авдаг нь нөлөөлж байгаа байх. Яаж ийм хогийн байдаг

Зочин [66.181.190.11] 2022-05-16 14:25:32

Chuhal sedev hundsund bayarlalaa.

Zochin [150.129.140.134] 2022-05-16 14:22:40

Oэнэ яг л унэнээр нь бичиждээ. Ажил хийсэн нэртэй суудал беглеж бидний татвараар цалигждаг хумуус ичих булчирхай нь ажиилхгуй дээ. Огт уйлчлуулмэжргуй санагдлаа гээд сонголт бхгуй юмдаа

irgen [202.9.40.92] 2022-05-16 13:48:09

Ouylzganiin dijital mgl shal hudlaa.MAN iin heden taviuluud uls orni nuur tsaraig iim bdld hurgej bga uom.Hugshin avgai Nalaihiin zam daguu barigdsan duuren haustai.kuvetiin amni ezen Oyunhorol ajil hhgui ee.Bayjihiig l bodno.Hugshin avgaichuulaa zailuulaach.Sarangerel.Enerbolor.Ouynhorol gd zundee ymarch chadvargui uomnuudaas salaach.Songuulia yaj egsenee odoo uhaarch bnuu

Зочин [202.9.47.54] 2022-05-16 14:28:28

Цэрэндомбоо4.р сарын эхээр Вьетнам улс руугэр бүл хүү бэр ач хүүгийн хамт 7 хоног аялахдаа машинаа МИАТ ын машин хадгалах газар 140.0 төг төлөөд тавиад яюсан.эргэж ирэд машинаа авах гэтэл машин асахгүй бна гээд 2 цаг хүлээв..Машины акумлятор суусан байж.гэтэл түүнийг өөр машинд холбоод асаачих холбогч бхгүй гээдбид бараг 3 гахуй хүлээгээдсүүлд нь өөрсдөө гадаа бгаа машины жолоочид хандаж төлбөр төлж асаалгаж ирж билээ.ийм ёс төдий хармуцлагагүй үЛчилгээнд нь үнэхээр сэтгэл гонсойсон шүү

Zochin [66.181.180.254] 2022-05-16 13:38:00

End l gadaadad tugssun 10 zaluugaar ahluulaad mash hurdan ISO nevtruul Zaling ni sain uguud odoo baigaa humuusiig ni bugdiig ni solivol taarna tusgai shalguuraar ajiltan shalgaruulj av

r [192.82.65.64] 2022-05-16 13:31:43

eniig nuguu danhan tolgoit unshij baigaa bol margaash ter niseh deere ajilaarai zugeer

Зочин [202.126.89.90] 2022-05-16 13:11:23

Хахаха монгол хэзээ ч өөдлөхгүй шдээ, ойлгомжтой шд үхэрнүүд ээ

Ууртай зочин [202.126.88.41] 2022-05-16 13:10:24

Ёстой нээрээ садаа юмаа , хэлэх үг алга, хүний өмнөөс ичих гэж лүд юмаа, хэзээ ч өөрчлөгдөхгүй ээ,

Зочин [14.9.1.194] 2022-05-17 00:54:27

Өөрчлөлт шинэчлэлт хөгжил хүлээлтгүй ээ Ирэх сонгуулиар иргэд бид нүд сэтгэлийн хор нь гарсан эх орноо гэсэн сэтгэлтэй боловсролтой шинэ залуусыг нэр дэвших боломжтой болгож сонгож чадвал өөрчлөлт хөгжил хүлээж болно Одоогийн энэ чадваргүй дуракуудаас нэг ч хүнийг нэр дэвшүүлэхгүй байх сонгохгүй байх нөхцөлийг бий болгоход л одооноос анхаарвал эх орон минь өндийх боломжтой болно

Зочин [203.23.199.221] 2022-05-16 13:06:02

Яг үнэндээ машин бариад эгнээ солихдоо дохио өгөх хүн өдрийн од болсон шүү.Арга хэмжээ авах хариуцсан хүн байдаг болов уу.Монголын соёлыг жолоочоос эхлэе!

Зочин [202.9.46.238] 2022-05-16 12:49:55

Оюунхорол гэдэг унтаахай одоо хүртэл төрд бгаа юм уу?Зүгээр л шившиг!Монгол улсаа авармаар бна.Боловсролтой,сэтгэлтэй хүмүүнээ тавиачээ!

Davaa [202.21.109.37] 2022-05-16 12:48:44

Үнэн юм л бичсэн бна. Check-in рүү оруулдаг үүдэнд зогсдог авгай үнэхээр муухай ааштай авгай байсан даа.

Irgen [202.9.40.166] 2022-05-16 14:34:43

Oyunxorol gedeg yntaa avgai bxd endees yu xyleexev de oilgomjtoil bna ene metiin yilchilgeenii soyl bolovsrol ydirdlaga menejmentees shyyd shaltgaalansh de xaanaas ymar mungu idexev gej bodson xugshin tetgeveriin emgenee exleed xailyylaach gej ard tymen shaardaj bna ene avgaig tomilogdoj bna gej buun shyymj xuvurch bsan odoo smidral deer ajil ni xaragdaj bna da

Зочин [192.82.76.184] 2022-05-16 12:34:12

Шинэ нисэх буудлын үйлчилгээний үнэ гэж тэнгэрт тулсан үнэтэй. Ганц аяга кофе 100'000₮ гээд боддоо. Үхэж далд орцгоовол таарна.

Зочин [14.9.1.194] 2022-05-17 01:03:29

Цэвэр ус 3$ гээд л тэнгэрийн үнэтэй бараанаас өөр тохижилтгүй ажиллагсад нь үйлчилгээний соёл бүү хэл өөртөө үйлчлэх хувийн соёл ч 00 заасан Эрээний авто вокзалаас ч жижигхэн буудал байгаа нь даанч харамсалтай Хэнд гомдох вэ? Төрд үү? Эрх барьж буй дүр эсгэгчдэд үү?

Зочин [202.126.89.90] 2022-05-16 13:14:12

Новшийн шереметево стандарт хахахара

Зочин [142.118.59.81] 2022-05-16 12:30:20

Mongol hunii umand xanddag xandlaga. Xezee ch uurchlugduhgui malnuud

Зочин [202.126.88.158] 2022-05-16 12:29:59

Өлөн зантай хулгайчууд хаана очин нус наах гэсэн МАНгасууд сууж байхын

zochin [66.181.178.131] 2022-05-16 12:25:30

Байдал үнэхээр ийм байгаа нь үнэн шүү!!! Дарга нарыг тусгай орц, гарцаар оруулж, гаргадаг болохоор мэдэхгүй, мэдрэхгүй байхаа. Харин гадаадаас ирж байгаа хүмүүс соёлгүй, бүдүүлэг, ярвайсан царайтай, арчаагүй хүмүүсийг хараад нүд нь духан дээрээ гарч байлаа

Зочин [66.181.186.63] 2022-05-16 12:19:26

Хүнд суртлаа арилгамаар юм аа. Өөрсдөд нь унац байхгүй болохоор тэгж авирлаж байхгүй юу. Шат шатандаа анхаармаар юм. Бүдүүлэг үйлчилгээтэй ухамсаргүй юмнууд.

Сандуйжав [192.82.72.248] 2022-05-16 12:18:56

Унтаа Оюунхорол гэдэг сэжигийн авгайг сольж залуухан хөдөлмөрч шинийг эрэлхийлэх чадвартай менежмент сайтай хүн тавь

Зочин [122.201.21.6] 2022-05-16 21:29:49

Оюунхоролыг одоо болиулмаар болсон доо. Түүнээс одоо юу ч гарахгүй, харин бүх муу юм...

Көшкин [192.82.72.147] 2022-05-16 12:55:06

Яг иим байдалтай жуулчин хүлээж авна гэвэл үлгэриин далай шүү көшкин авгай минь

Зочин [66.181.161.5] 2022-05-16 12:18:42

Умайсан жижиг нисэх буух талбайтай юмыг дэлхийн жишигт нийцсэн буудал байгуулсан гэж солиордог юм. Асар их мөнгөний цавчаа хийсэн нь ойлгомжтой. Монголын гааль, шалганыхан чинь зорчигчдыг тамлаж, зовоож таашаал авдаг гаж донтонгууд байдаг юмаа.

Hudlaa [122.201.24.228] 2022-05-16 15:06:03

Chi uuruu erguu um bichij taashaal avdag um bn

Зочин [103.26.195.134] 2022-05-16 12:07:40

Үнэхээр өөрчлөлт хийх шаардлагатай болжээ

Зочин [66.181.160.87] 2022-05-16 12:04:02

Гадаад өчнөөн жил болоод л Монголдоо орж ирэхэд л нисэхийн ажилтануудын харьцаа үнэхээр гутмаар. Яагаал Монгол гэхээр ийм харьцааны соёлгүй амьтад бдаг бна гомдмоор

Зочин [192.82.70.183] 2022-05-16 22:38:56

Чи буцсан нь дээр, тэнд чамайг үнсээд угтах байх даа

Зочин [122.201.21.6] 2022-05-16 21:30:49

Олон жил гадаадад эзэн шиг амьдарсан мундаг хүн байгаа юм байна...

Иргэн [66.181.187.112] 2022-05-16 11:50:54

Туркэд буухад гааль нь бараг арваад байцаагч маш хурдан шалгаад л гаргаж байсан монголд буусан чинь хоёрхон байцаагч хорь гарсан хүүхдүүд сууж байнё удаан гээчийн царай таниад байгаа юм уу хаашаа юм гааль царай таних төхөөрөмжгүй юм уу тэгснээ ковидын шинжилгээний бичиг нэхээд л бөөн очер олон цаг нисч ирж байгаа хүмүүсийг зовоох юм бас ачаа задалж үздэг хэддүгээр зуун бэ үнэн өлөн ядаж ярианы англи хэлгүй хэлэх ч үг алга юун жуулчин ирэх бараг зугтаамаар буудал бол хуучнаасаа ялгаагүй жижигхэн ичмээр юм бүхэл бүтэн улс байж???? 3 сард лав ийм л байсан!!!

Зочин [66.181.160.112] 2022-05-16 11:46:25

Монголд бол татварын мөнгөөр цалинждаг төрийн хувцас өмссөн л бол би хаан гэх нь холгүй дээр үеийн 15ны цагдаа гээч шиг ухаан дутуу сэтгэлгээ нь өлөн хэзээ үхэхээ мэдэхгүй шуналтай гарууд олсон хэдээ даргатаа өгч ажилхиыдэг л гэж харагдаад удаж буй

Зочин [66.181.177.31] 2022-05-16 11:42:19

Yoyo manai Mongol butehgui ee...unen hulduu orkuud...

ИРГЭН [202.126.88.146] 2022-05-16 11:42:07

ОЮУНХОРОЛ ГЭЖ БААС ШИГ ПАГЛИЙСАН ХАР АВГАЙГ АВААЧИЖ ТАВИХААР ЯАЖ АЖИЛ САЙН БАЙХ ВЭ ДЭЭ. ХУРДАН ХАЛААРАЙ.

zochin [203.117.70.254] 2022-05-18 18:52:12

chamaas l har baiw gej dee

Зочин [202.126.94.205] 2022-05-16 11:36:03

Энэ шинэ нисэх буудалд 6 хоолойноос өөр шинэ сайхан юм ч алга томорсон ч юм алга бас бөөн мөнгө идэлт явагдсан нь ойлгомжтой газар байналээ хэмжээний хувьд хуучин БуянтУхаагаас багасчихсан санагдсан

Зочин [59.153.114.161] 2022-05-17 13:17:11

Санхүүгийн асуудалд Монголын талаас нэг ч хүн оролцоогүй. Зургаас нь эхлээд бүхнийг Японы тал хариуцсан. Монголын компанууд туслан гүйцэтгэх л чиг үүргийг гүйцэтгэсэн. Тэгээд л бол оо.


142 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
142 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.