АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир: "Энд хүрэлцэн ирсэн бүх гишүүд өөрсдийнхөө сонгох эрхийн төлөө ардаа байгаа мянга, мянган гишүүдийн төлөөлөл болон ирсэн"

Aдмин / Улстөр

АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир: "Энд хүрэлцэн ирсэн бүх гишүүд өөрсдийнхөө сонгох эрхийн төлөө ардаа байгаа мянга, мянган гишүүдийн төлөөлөл болон ирсэн."

Энд хуран цугларсан хэвлэлийнхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хэвлэлээр дамжуулан Ардчилсан намын хоёр зуун мянган гишүүд, ардчиллыг дэмждэг хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр 21 аймаг, 330 сум, 181 хорооноос АН-ын гишүүд, төлөөллүүд маань УДШ дээр хүрэлцэн ирж шударга шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Өнгөрсөн хугацааг та бүхэн мэдэж байгаа.

УДШ-ийн 38-р тогтоол гэж олон газар хэлсэн. Яг бодит байдал дээр Ардчилсан нам Дээд шүүхийн хэлсэн бүхнийг бүгдийг нь биелүүлж байгаа. Дээд шүүхийн шаардлагаас үг үсэг, ацаг, шүдний зөрөө ч гаргаагүй. 38-р тогтоолоор Дээд шүүх 389 гишүүн бүхий Ардчилсан намын ҮБХ нь төлөөллийн төв байгууллага мөн байна гээд баталчихсан. Тэр хүмүүсээ цуглуулж хуралдах дүрэмтэй. Дүрмийн хүрээнд мөн л хуралдсан. Түүнээсээ дотоод сонгуулиа зарла гэсэн. Намын даргын сонгуулиа дахин зохион байгуулаад ирэхэд энэ тогтоол огт хязгаарлахгүй гэж тайлбарласан. Бид бүхэн түүнийх нь дагуу Монгол Улс даяар хоёр зуун хорин мянган гишүүнээ оролцуулаад бүгдээрээ намын даргын сонгуулиа хийгээд хүрээд ирсэн.

Ингээд Ардчилсан намын зүгээс УДШ-ийн хий гэсэн болгоныг сүүлийн 3 жилийн туршид хийсээр ирлээ. Өнгөрсөн 2 жил гарны хугацаанд бүрдүүлж өгсөн бичиг баримт маань хэчнээн болов. Хамгийн сүүлд УДШ-д хүргүүлэн өгсөн бичиг баримтын бүрдэл 55 боть, 9978 хуудас материалыг хүргүүлсэн. Түүхэндээ ийм их материалыг ардчилал эхэлсэн 30 жилийн хугацаанд УДШ-д ямар ч улс төрийн нам, байгууллага өгч байгаагүй. Тэрхүү материал дотор хүн бүрийн өгсөн санал, иргэний үнэмлэх, регистрийн дугаар нь гээд бүх баталгаа нь байгаа.

Ардчилал гэдэг тэр чигтээ хувь хүний сонголт байдаг. Бид бүхэн хүний сонгох эрхийг л хамгаалж байна. Хүний сонгох эрхийг хамгаалахын тулд Сонгуулийн хороо, Улс төрийн намууд, дээрээс нь хуулийг баталж байгаа. Хэн нэгэн хүнийг сонгуулах тухай энд яриагүй. Ардчилсан намын 117000 гишүүний итгэл үнэмшлээрээ саналаа өгч сонголт хийсэн үйл явцыг ярьж байна. Тиймд саналаа өгсөн хүмүүсийн сонгуулийн эрхийг хамгаалаач ээ гэж хүсмээр байна. Энд хүрэлцэн ирсэн бүх гишүүд өөрсдийнхөө сонгох эрхийн төлөө ардаа байгаа мянга, мянган гишүүдийг төлөөлж ирсэн гэдгийг илэрхийлмээр байна.


Сэтгэгдэл

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:10:45

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:10:45

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:10:45

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:10:45

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:08:57

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:08:57

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:08:55

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:08:55

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-21 06:08:55

1

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:08:51

Зочин [91.213.50.53] 2022-05-21 06:08:51

njuty [192.82.82.207] 2022-05-20 16:10:09

урвагч яргачин Путинд Монголыг худалдах шахсан та нарын боломжоос хулгайлсан мөнгөөр та нарыг худалдаж авч байгааг ойлгооч Одоо танар : 5 төгрөгөөр өөриййгаа худалдаж байна Үх хүүхэд энэ тэрээ бодооч Увайгүй урвагч хулгайч Баттулга Монголд гай л тарина

Зочин [66.181.160.43] 2022-05-20 13:13:53

Юу яриад байнаа танай сонгууль явуулахыг УДШүүх нэг бүрчлэн заах ёстой юм уу гэхээр л үг унагсан байх,иймэрхүү нэг албан тушаалын донтонгууд улсыг баллаж байгаа юм шүү дээ. Та УДШүүхтэй биш өөрстэйгээл тэмц,тэр Эрдэнэ,Элбэгдорж,Бат-үүл нартайгаа тэмц утгагүй,улс төрийн завхарал гэж энэл байх.

Зочин [202.9.40.58] 2022-05-19 19:14:06

Х.Баттулга л энэ намыг авч явж чадна бас нийт гишүүдээ нэгтгэж чадна. Элбэгдорж Эрдэнэ нар тэдний гар хөл болсон нөхөд энэ намын дарга болох юм бол ард түмэн танай намд итгэх үү. Луйварчидад одоо хэн ч итгэхгүй. Ард түмэн Элбэгдоржийн үгэнд хууртаж хошигрохоо одоо бол больсон. Бараг бүх гишүүдийн санал авсан Х.Баттулгыг намын дарга болгохгүй юм бол тусдаа гарч жинхэн ардчилсан намаа байгуулах болно

Иргэн [66.181.185.15] 2022-05-19 17:09:04

Жонхуу анхнаасаа бүртгэхгүй гэдгийг мэдэж байсан одоо шахалт үзүүлж байгаад шүүхэд нөлөөлж бүртгүүлэх оролдлого хийж байна мөнгө хороор бүтдэггүй ажил бий хуультай улс гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй намын дотоод асуудлаа өөрсдөө шийд шүүх бусдыг буруутгах хэрэггүй өгөр толгой женко минь

Иргэн [150.129.143.177] 2022-05-19 15:41:13

Ардчилаа шийдвэр чинь зөв байж шударгаар нэгдээсэй гэж хүсье.Та нар Одоо л зөв шидэж нэгээрэй амжилт!!!!!!!! Өөр хүмүүс юу ярьж тэнэгтэнэ өнгөрөө хая!!!!!!!!

Иргэн [192.82.65.47] 2022-05-19 15:39:19

Баттулга гэж хүн ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалыг авч үзсэн. Одоо болимоор юм биш үү. Баттулгагүй бол Монгол улс сөнөчих юмуу?

Зочин [192.82.71.70] 2022-05-19 19:43:43

АН ын дарга болж үзээгүй байгаа шүү

Зочин [103.212.117.153] 2022-05-19 15:25:18

Ямар хүүхэд хуурч байгаа биш аргагүй л хулхидаж сурсан новшнууд


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.