Сумын начинд зүтгэсэн нь...

Aдмин / Нүүр

Наадам монгол хүн бүхэнд дэлгэр сайхан дурсамж авчирдаг. Монгол наадмын тэр сайхныг манай сэтгүүлчид ч өөрсдийн үзсэн туулсан, оролцсон наадсан дурсамжаа өгүүлэх нь сонирхолтой биз ээ. Айраг ууж, хуушуурт оочерлож, бөх морь гэж дэлдэгнэсэн цэнгэл дүүрэн орчин, хөл хөөрийн сайхныг нийтлэлч П.Хашчулууны дөрвөн жилийн өмнө бичиж байсан энэ дурсамжаас мэдрэх болно.

Нэг мянга есөн зуун ерэн таван он юмаа. Ардын хувьсгалын яруу алдарт 74 жилийн ой санагдах юм. Би Богд сумынхаа наадамд барилдахаар болов. Надад сайн барилдах хэд хэдэн шалтгаан байв. Нэгдүгээрт би урьд жил нь 17-хон настайдаа сумандаа найраагүй гурав давсан байв. Хоёрт гэвэл би өнгөрсөн жил нь аймгийн төвийн 10 жилд суралцахчаан болохдоо ихэнх цагийг бөхийн секцэнд явж өнгөрөөсөн байв.

Басчиг өнөөдөр улсын начин болсон Л.Наранбаатар, М.Жамьянпүрэв... эд нартай зовлогоо зовоосон хэрэг шүү. Нас 18 хүрч байгаа. Ардын армид явах нас гэхчлэн юмнууд бодогдоод ер нь бол бие болон сэтгэлийних бэлтгэлтэй байв.

Сумандаа баргийн амьтанд дугтруулахгүй гэж тооцов. Тэр жил манай нутагт нар хур тэгширсэн сайхан зун болсон гэдэг жигтэйхэн. Наадам, наадам... наадам л ярьсан хүмүүс. Азарганд Арцын өврийн Ооно гуайн бор азарга гүйцэгдэхгүй гэж манайхан ярьж байв. Их насанд бол Хүнхэрээгийн голын Сайнбаярын халиун гэнэ. Бөхөд бол харин ардын цэргийн заан Дашваагийн хүү Бамбал баараггүй түрүүлэх юм ярьж байх юм. Самбын улсын аваргад барилдаад мөнгөн медаль авсан нь суманд шуугиан тарьчихаж. Дэлхийн аваргаас медаль авсан хэртэй юм болж байна. Бамбалыг түрүүлэх сургаар миний шар гозойж байв. Тэр тэгж яригдаж байхад би... гэж бодогдоод, дотроос нэг юм маажаад болдоггүй дээ. Ингээд бодлоо. Бамбалыг бол би барна л даа. Насаар надаас хэд ах. Намайг бодвол мөчтэй, хоёр шуугаараа надаас илүү. Харин би түүний хөл гарт явна. Хүрсэн тохиолдолд эвийг нь олж унагах ухаан надад бас бий гэсэн тооцоорхуу юм бодогдож, анализ хийж байв. Гэвч Бамбал надаас рейтинг хол илүү байлаа. Наадам хоног хоногоор ойртсоор байв. Бэлтгэл... бэлтгэл чухал гэдгийг аймагт бэлтгэлийн бараа харсан миний бие маш сайн багцаалж байгаа. Даанч хаанаа хийх билээ дээ, суманд. Хамгийн сүүлийн агт уясан жил. Сумын урд гол дээр агтны адуу багшраад, бүлтэй залуус тэр хавиар л өдрийг авч байв. Би ч ялгаагүй, тэнд. Хүмүүс аль л болдоггүйгээ агтанд өгдөг болохоор ардаг ярдаг, ороо бусгаа бүхэн сумын урд цуглаж дээ. Гол руу шахаж байгаад уургалах. Уургалснаа ноцох, ноцсон дээрээ мордох гээд голын эрэг дээр үзүүлэн тоглолт шиг юм жил жилийн өдийд болдог. Яг л тэр жамаараа. Бадамсэнгийн Батмөнх нэг цоохор адуун дээр мордсон даруйдаа шонгийн мод шиг юм гулзайж гулзайж унаж хөгөө чирч байгаа харагдана. Одоо яривал хүн үнэмшихгүй л дээ. Гэвч манай нутгийнхан намайг гэрчилнэ. Би тэнд чинь ёстой нэг бужигнуулна даа. Манайд жидүүт хээр, уургын хээр хоёр морь байх. Уургын хээр бол морины толгойд нэг л хүрсэн бол залгаас хийх гэж гайхамшигтай.

Дөрөө газар шархийтэл налж дагана. Татах хүний хэмжээ л мэднэ. Жид үүт бол нэг хийсэн л бол тэндээ нам сууна. Суга ханзлах шахна. 18 хүрч байгаа хүүхэд гэхэд миний бие овоо бяд суучихаж. Жидүүт хээрийнхээ хөлийн хурдаар гүйцэж очоод хийгээд л эмээлийнхээ араар хэвтчихнэ. Баргийн адууг эргүүлээд л байгаа. Ингэж миний бие зургадугаар сар дуустал агтны адуун дээр өнжиж, өдрийг авав. Оройхон хэрд нь голд орж гарч ирээд тэнд байгаа хүмүүстэй барилдана даа. Унахад нь унаад, хаяхыг нь хаяад. Миний наадмын бэлтгэл тэр болов. Наадмын өглөө пад хар болсон юм зодог шуудгаа өвөртөлж аваад очлоо. Басчиг ногттой монгол гуталтай шүү. Наадмын урьд орой хийсэн миний хамгийн сүүлийн бэлтгэл маш сонирхолтойг энд дуулгах ёстой. Манай зусч байгаа газрын ойролцоо нэг муу модон пүнз байх. Оройхон тэнд очиж зодог шуудгаа өмсөж байгаад шонд нь сууж жаал хөлд орж байгаа юм шиг бэлтгэл хийв. Хүп хийтэл шонг алдалж аваад л ... сүүлд нь баахан тойрч дэвээд. Харуй бүрий болохоор харах хүн ч үгүй амар. Сумын төвөөс манай зуслан ойрхон, ухаа морио уяж хоноод өглөө эртээ мордоод гуядчихад гучаад минут давхиад сумын наад хөтөл дээр гараад ирж байгаа юм. Наадмын талбай дээр цагаан хоолой дуугараад, наагуур цаагуур нь хэсэг бусаг морьтон давхилдаад, зарим нь морьдоо тушаад тойроод сууцгаачихсан... наадмын дүр зураг яг мөн дөө. Давхиад очсон эхлээд азарга биш их нас мордуулах болсон гэнэ. Морь бүртгэж байгаа Доржхорлоо даргатай даруулгагүйгээрээ би хэрүүл хийлээ. Эцэг малаа эхэлж мордуулдаг нь Монголын ёс мос гэж солиороод. Ухаандаа манайхан урьд шөнө нь эхэлж мордоно гээд азарганы хоолоо тааруулсан ухаантай юм. Азарга үдэд мордох болбол цаг алдаад ядаж хоолоо гөвчихнө. Эсвэл ихдүүлчихнэ. Тийм болохоор тэгж томрохгүй юу. Нутгийн хөгшид ярьцгааж байсан байх даа, “Энэ Пүрэвийн бага банди өвчтэй болчихож, нэг муу зодог шуудаг бүсэлчихээд, ташуураа гозогнуулж дайрчих шахаад” гэж.

Наадмын энэ нь л сайхан шүү дээ. Тэнд ч нэг согтуу нөхөр морьтой давхиад, энд ч нэг морьтой нөхөр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй өвчигнөөд л... сумын наадмын чимэг байхгүй юу. Ингэж байтал ах нар ирж намайг хөөлөө. Тэр эрчээрээ би барилдаанд бүртгүүлэхээр асар руу тавьж хүрлээ. Сумын ханагар заанууд бүгд иржээ. Сумын заан Бөндөн, Батсүх, Түмэнжаргал... гээд л. Дунд нь явж орчихлоо. Заануудын зарим нь толгой илж дургүй хүргэж байна. Гэхдээ би жижигдэхгүй ээ. Цагаан хоолойгоор Төмөрчөдөр багш орилж орилж арай хийж наадмын бөхийг эхлүүллээ. Хэнтэй нь таардаг юм бол гээд сэтгэл догдлон хүлээж суутал хойд бригадын Өрнүүнбаяр гэж цэргээс ирсэн мулгар шар ахтай таарлаа. Миний хувьд өмсгөл зүүсгэл бүрэн бүтэн, бараг бөх амьтан л гарч очлоо. Одоо нэг нууцаа дэлгэе. Би чинь цэрвүү барьцнаас солгой талдаа мухар тонгороотой юм. Хоёр мөрн өөс нь барьж ээлжилж халж байгаад зүүн ташаагаа ганцхан хийгээд тонгордог. Ташаагаа сайнхийвэл өрсөлдөгчийн маань хоёр хөл гозойгоод бахтай унадаг. Жаахан дутуудвал тэрүүхэн тэнд нь хий мушгиад элгээр нь хэвтүүлчихдэг.

Их эвгүй ташаатай л гэж намайг ярьдаг байсан юм. Өнөө Өрнүүнбаярт чинь үүнийгээ л хийлээ. Миний тэрийг мэдэж байгаа юм ч алга. Мэхэнд мэдрэмжгүй ороод хоёр хөл нь гозойгоод явчихлаа. Наадамчдын баяр хүргэж байгаа гэдэг жигтэйхэн. Хамгийн уран барилдаан болсон юмдаг уу даа. Хоёрын даваанд хоёрын бригадын тэмээчин Данзантай таарлаа. Өвөл тэмээнийхээ бэлчээр дээр атны хойд бөхийг бугуйлдчихаад хоёр хөл дээрээ чирэгдээд тоглож байдаг бяр гэж жигтэйхэн нөхрийг мэднэ л дээ. Өрсөн даруйдаа хөлд нь давхар явахчаан болсон чинь дутуудаад дээрээс маань дараад авлаа. Ингээд л бүх юм дуусав бололтой. Өнөөх чинь миний дээрээс дарчихсан “Ингээд ингээд” гээд л үглээд нухаад байна. Би ч дөрвөн хөллөчихсөн тэсээд байгаа. Тэгсэн нэг их мэргэн ухаан ороод ирлээ. Өнөөх чинь миний хоёр тахимаар хоёр гараа оруулаад дээш нь өргөж шидэх гээд арай дийлэхгүй байв. Хоёр гараа дахиад хийхээр нь тахимдаа хавчуулаад гэдийлээ. Гар нь миний тахимд хавчуулагдаад сугалж авахад бэрх болов. Тэр үед нь баруун сугаар нь толгойгоо гаргаад байдгаараа гэдийгээд орилчихлоо. Өнөө Данзангийн чинь хоёр хөл нь миний толгой дээр гарч ирээд унав. Бас л их уран барилдаан болох шиг боллоо. Гурвын даваанд намайг Далангийн голын сумын начин Ө.Уламбаяр амлалаа. Өрсөн чинь хөл, гар гэж ямар ч чанга юм, ерөөсөө зүгээр зогсдоггүй нөхөр байв. Намайг бүр дэндэгнүүлж өглөө. Тэгж тэгж л миний хөлд орж байна. Би нэг муу үелж тогтохчоон болоод хоёр гараараа газар тулаад зулраад зугтаалаа. Өнөөх чинь миний баруун хөлийг тавьдаггүй дээ. Одоо бодохноо “Эрэл”-ийн 10 жилийн ойн барилдаанд А.Сүхбат, Д.Сумьяабазар хоёрын барилдаан шиг л юм болсон доо. А.Сүхбат, Д.Сумьяабазарын хөлийг авч ард гарч чаргууцалдаж явсаар өөрөө таварцаглаад уначихсан шиг. Яг л би Сумьяабазар шиг туйлчихлаа, хөлөөрөө жийгээд л.

Тэгсэн байдаггүй ээ миний монгол гутал өнөө Уламбаярын чинь баруун суганд үлддэг байгаа. Миний цагаан хөл гараад ирж байгаа юм. Ичсэн гэдэг жигтэйхэн. Ядаж төв асарт манай сумын даргын охин, нөгөө ангийн Цацрал барилдахыг маань яг хараад сууж байсан юм. Тэндээ босч чадахгүй суугаад л байв. Засуулаар ажиллаж байсан монхор Батаа гуай “Бос бос, тэр гутлаа өмс” гэж байна. Өнөө Уламбаяр чинь мангар юм шиг гутал авчирч өгөхгүй бариад зогсоод байх юм. “Гутал аваад ир л дээ, чи” гэж орилов. Ичсэн хүн, хүн ална гэж үнэн шүү. Ямар ч байсан би унаагүй л бололтой. Шагайныхаа хүлээсийг сайтар чангалж, дээрээс нь хонгоныхоо боолтыг тасартал татаж аваад дахиад өрлөө.

Балиашигих байна. Нүднийхээ булангаар сумын даргын охиныг харсан чинь намайг тас ширтээд байгаа ч юм шиг. Ингэхээр нь өнөө Уламбаярыг чинь дайраад барилаа. Сэнжигтэй байгаа дээрээ гээд л мухар тонгороогоо хийлээ. Ташаа олигтой ч орсонгүй гялс ташаагаа мултлаад дугтартал ашгүй харин элгээрээ хэвтээд өглөө. Санаа сэтгэл жаахан уужирлаа. Ангийнхаа Алтанганаагийн дэргэд ирээд суусан чинь “Одоо хоёрхон давахад сумын начин шүү” гэж байна. Нээрэн ч цол ойрхон санагдаад дотор эвгүй оргиж байна. Дөрөвт намайг сумын заан Батс үх амлажээ. Сумын төв дээр түүний боодолтой ноос ачихыг харсан хотоос ирсэн том бөх “Энэ залууд улсын начны бяр байна” гэж ярьсан гээд л сумаар нэг яриа болж байсан юм. Тэгэхээр улсын цолны хэрийн бяртантай үзэхээр болж таарав. Батсүх гуай их сонин, хороомон гуталтай гарч ирдэг юм.

Лүглийсэн зузаан бор хүн. Мөрний барьц өгөхөөр нь өнөөхийгөө л хийлээ. Өнөөх заан чинь дунгуйрч ирээд хүмүүсийн дундуур л явчихлаа. Наадамчид орилолдоод л... янзтай. Манай саахалтын Мэнд-Амар гуай “Чи давсан давсан, цаашаагаа дэв” гэж байна. Шавчихаад ирсэн чинь Батсүх заан “Би унаагүй” гэж гүрийлээ. Ингээд л наадмын талбайгаар дүүрэн сенсаац шуугиан. Би гэдэг чинь ташаагаа тулаад тэрүүгээр алхаад байгаа. Заан Батсүх, хөлийн цэц Өөдөс гуайн дэргэд очоод гар хуруугаа гозогнуулаад хэрүүл хийгээд зогсчихлоо. Тэр жил Өсөхбаяр, жижиг Сүхбатыг тийрсэнтэй адил маргаан мэтгээн болсон юм даа. Би давжээ. Туг тойрлоо. Ганцхан даваа үлдэв. Миний нэг муу хүргэн ах байдаг юм. Бөхөд жигтэйхэн дуртай. Тэр маань л наагуур цаагуур алхаад, хүн амьтантай уулзаад яваа харагдана. Амихандаа авгайнхаа дүүг сумын начинд хүргэчих гээд найраа хийгээд яваа нь тэр. Сумын заан “шалхаан” Ганхуяг гэж ахын багынх нь найз их шөвөгт үлдэж л дээ. Энэ дашрамд дуулгахад манай суманд 128 бөх бол чөлөөтэй гардаг сум шүү.

Хүргэн ах өнөө Ганхуягийгаа найрлаа. Зааны сонирхдог хөөрхөн цоохор морь ахад бий. Ямар ч амьсгаагүй давхидаг сонин адуу л даа. Түүнийгээ бол өгөхгүй харин тэр цоохор мориныхоо дүүг түүнд өгье гэжээ. Намайг начны даваанд авахуулах гээд байна ш дээ. Тэгсэн заан үгүй гэсэн байгаа юм. Үүнээс болж хүргэн ах багын найздаа муудсан юм. Өнөөдөр ч их муу байдаг байж магадгүй шүү. Ингээд надад унах хүн олдсонгүй. Яс үзэхээр болсон юм. Сумын заан Бөндөнд бөндийтөл явсан даа, би. Миний муу мухар тонгороог хашир заан хийлгэх ч үгүй юм билээ. Дэмий л өөдөөс нь дайрч байж хөлдөө алдаж дэрлүүлээд унаж билээ. Ингэтлээ барилдаж ноцолдсоны минь гэрч болох 10 литрийн бетон одоо харин хөдөө гэрт бий шүү. Дөрөв давсны байнд ирсэн юм. Дээр нь нэг ширхэг дугуй булантай цай өгснийг манайхан тэр үедээ цай чанаад уучихсан байх аа.

НИЙТЛЭЛЧ: П.ХАШЧУЛУУН

Сэтгэгдэл

Зочин [196.196.203.214] 2022-07-07 16:51:25

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 16:51:25

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 16:51:25

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 16:51:25

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:18

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:18

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:18

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 16:49:14

Зочин [196.196.203.214] 2022-07-07 16:49:13

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:28

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:28

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:28

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:27

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:26

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:25

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 16:49:24

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:09:21

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:09:21

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:09:21

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:29:40

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:29:40

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:29:40

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:29:40

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:27:26

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:27:26

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:27:23

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:27:23

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 11:27:23

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:27:19

Зочин [196.196.203.214] 2022-07-07 11:27:19

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:42:58

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:42:57

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:42:57

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:42:57

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:40:48

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:40:48

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:40:45

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:40:45

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:40:45

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:40:41

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:40:41

зочин [59.153.86.67] 2022-07-01 02:40:27

Сумын наадам аа гэж !Хашчулуун наадмын өмнө насан багын минь дурсамжийг сэргээсэн сайхан нийтлэл бичжээ.Баяр хүргэе. Бөхийн байны 10 литрийн бидон бас нүдэнд харагдаад гоёо,гоё.

mgl [202.21.115.187] 2022-06-30 08:37:04

гоёоо гоё. сумын наадам

Зочин [202.21.100.164] 2022-06-30 05:17:00

Үнэхээр наадам үзэж байгаа юм шиг л бичсэн байна. Дараа жил нь дахиад үзсэн бол Сумын заан болчихгүй юу, тэгээд больчихсон юмуу

zochin [202.21.99.66] 2022-06-30 00:52:32

наадам сайхаан.....шуугиулжээ...

Pkxny [139.5.216.165] 2022-06-29 09:13:41

Маш гоё дурсамж байна. Сумын наадам шиг гоё наадам байдаггүй л юм даа.гоё морио унаад үеийн хүүхнүүдийг эргүүлдээд наадмынхаа дэвжээг тойрч явах шиг жаргал гэж үгүй.Баярлалаа сумын наадам минь санагдчихлаа. Хашчулуунд баярлалаа.

Зочин [66.181.176.86] 2022-06-29 06:53:31

Сайхан наадам болж дээ . Тэр жилийн сумын наадамд шуугиулждээ

СУМЫН НАЧИН [202.179.25.171] 2022-06-29 05:37:45

ТЭГШ ОЙН ЖИЛСЭН БОЛ Ч .... КК.

Зочин [202.179.24.68] 2022-06-29 04:49:58

Ай хөөрхий бага залуугийн дурсамж сэргээд сумын наадам нүдэнд харагдаад л... Сайхаан сайхан.

93 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.