Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, С.Бямбацогт, Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганбат нар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр /2022.07.01/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Арван зургаадугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;” гэж Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрхүүдийг заасан байдаг.

Иргэд Улсын Их Хурлын гишүүн, хууль санаачлагчид аливаа асуудлыг хэлэлцүүлэх талаар санал, хүсэлтээ хүргүүлдэг ч төрийн үйл хэрэгт шууд оролцох зарчмаар гаргасан санал, хүсэлтийг нь өргөдөл, гомдол хүлээж авч шийдвэрлэх ерөнхий зарчмаар шийдвэрлэсээр ирсэн. Түүнчлэн хууль тогтоох үйл явцад ардчилсан засаглалын үндсэн зарчим болсон ил тод, нээлттэй байдлыг хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, хэлэлцэх, улмаар шийдвэр гаргах түвшинд иргэд, олон нийтийн оролцоог хангаж ажиллах шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Иймд “Цахим парламент”-ын үйл ажиллагааг нэвтрүүлэх Улсын Их Хурлын шинэчлэлийн зорилтын хүрээнд хуулийн төсөл боловсруулах, түүнийг хэлэлцүүлэх, санал авах системүүдийн туслалцаатайгаар иргэдтэй хамтран хууль батлах, түүнд зориулсан цахим дэд бүтцийг бүрдүүлэх нь парламентын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, хууль тогтоомжийн чанар сайжрах, иргэдийн оролцоотой хуулийн засаглал төлөвшүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар саналаа Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан гаргаж болохоор тусгасан. Тодруулбал, Улсын Их Хурал аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор албан ёсоор санал авахаар байршуулснаас хойш 30 хоногийн хугацаанд тодорхой асуудлаар Ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу хуулийн төслийн талаарх саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн бол уг саналыг заавал хэлэлцдэг байх зохицуулалтыг оруулсан байна.

Мөн Ерөнхий сайдын мэдээллийн сэдвийн талаар цахим хуудсанд байршуулж, 5 хоногийн хугацаанд тухайн сэдвийн хүрээнд иргэдийг асуулт асуух боломжоор хангахаар тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Өөрсдөө [103.10.21.250] 2022-07-03 10:52:57

Өөрсдөө яаж дахиад шурагчих вээ гэсэн хууль бгаадаа

Зочин [37.29.41.124] 2022-07-02 20:25:47

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая

irgen [202.9.40.80] 2022-07-02 06:48:16

Ta nariin hudlaa yrih hulgai hiih.har mashinaar turiin erh avahiig 30 jil harlaa.Uls oron dampuurch.ard tumen ajliin bairgui.yduural.hamag uul uurhai lizenzee eersdee absan.Odop UIH gishuuniig erguulen tatah huuli garga.Eer uo ch hereggui.Heeriin emneleg idsen Saran avgaid A ch duugarch chasajgui GULUG boltloo huuliig guuli bolohiig harlaa

ЗОЧИН [43.242.243.57] 2022-07-02 04:10:11

ЧЯМАР Ч УТГА УЧИРГҮЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ, БХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ, ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ САНАЛЫГ 33, 70, 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖСЭН БОЛ ХЭЛЭЛЦЭХ ГЭНЭ, ЦАХИМ САНАЛЫГ ТООЛООД СУУЖ БАЙХ НЬ, ЭНД ТОО ДУРДАХ НЬ ИЛҮҮЦ ЮМ, ЦАХИМААР ИРЖ БУЙ САНАЛЫН ДИЙЛЭНХ НЬ БНА УУ ҮГҮЙ ЮУ ГЭДГИЙГ Л ХАРЖ ХЭЛЭЛЦҮҮЛ, ХӨДӨӨНИЙХӨН, ЯЛАНГУЯА МАЛЧИД ҮҮНД ОРОЛЦОХ УУ, БАРАГ ҮГҮЙ Ш ДЭЭ, БХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХЫГ БХ, УИХ ӨӨРӨӨ САНААЧЛААДП Л ШИЙДЭЖ БАЙ, ЮУН 70 000 ХҮНИЙ САНАЛ ВЭ, БХ-ны ХЯНАЛТ ШАӨЛГАЛТ ТИЙМ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЮМ УУ, БАРАГ Л ШИЙДВЭР НЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ, ХООСОН АЖИЛ БАЙДАГ БИЗ ДЭЭ,

Иргэн [202.9.46.145] 2022-07-02 04:00:03

Хамгийн түрүүнд их гишүүнийг эгүүлэн татахыг хуульчлах


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.