НҮБ-ын тэргүүн Украинд В.Зеленский, Р.Эрдоган нартай уулзана

Aдмин / Гадаад мэдээ

КИЕВ. /DW/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нартай уулзахаар пүрэв гарагт Украиныг зорихоор төлөвлөж байна.
Талууд дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилгоор Украины хүнсний экспортыг дэлхийн зах зээлд гаргах боломжийг олгох НҮБ болон Туркийн зуучилж буй үр тариа экспортлох тухай гэрээний талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Украины баруун нутгийн Львов хотноо болох уулзалтын үеэр дайныг “улс төрийн аргаар шийдвэрлэх шаардлага”-ын талаар мөн хөндөнө гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.
Түүний хэлснээр, гурван удирдагч мөн Оросын хяналтад байгаа “Запорожье” атомын цахилгаан станцын нөхцөл байдлын талаар хэлэлцэнэ. Орос,
Украины талууд станц руу их буугаар буудсан гэж бие биеэ буруутгаж байгаа юм.
А.Гутерреш мөн баасан гарагт Украины Одесса хотод, бямба гарагт Туркийн Истанбул хот дахь Хар тэнгисийн тээврийг зохицуулдаг төвд очно.
Э.Хулан
эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [192.82.90.29] 2022-08-18 23:46:20

ukrainiig hurdan buulgaj aw putin shine zewseguudee gargaj zelenskiig budaa bolgo bandwruudiig ustgaad egeerei

Зочин [106.34.145.246] 2022-08-18 17:28:36

Ukrain ooriinhoo aav, ahiig ailiin aav, ahaar zoduulj bna daa. Zelenskii gedeg hun yu boddig yum bol doo. Etssiin etssiin etsest etseg, ahaa zoduulaad hen.hojih yum bol doo. ooh ogson huntei ood uruugui hereldene gegch bolood bna. buh yum saihan bolno gedegt itgej bna. ingeed harahaar zaluu hun uls tur bariulna gedeg demii. hal uzej haluun chuluu dolooson hogshin humuus bol jinhene garz hohirolgui asuudliig taivan zamaar shiiddeg. Harj l baiya. Odoo dain duusah taldaa orj bkh shig bna daa. Taivan zamaar asuudlimuud shiigdegdene dee. Masha Allah

зочин [64.119.20.114] 2022-08-18 15:17:06

Өвөл боллоо, 70 гаруй настай Путин гуай дайн түрэмгийллээ зогсоогоосой. Энэ их хохирлыг хэн хэзээ хэрхэн яаж барагдуулах вэ? Дайны төлбөр яригдах өдөр ирнэ дээ? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.