С.Бямбацогт: Улаанбаатар-Дарханы хоёр эгнээ замыг ирэх сарын 30-наас өмнө нээхээр төлөвлөж байна

Aдмин / Улстөр

Улаанбаатар-Дарханы автозамын хоёр эгнээ замыг ирэх сарын 30-наас өмнө нээхээр төлөвлөж буйг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр хэвлэлийн хурал хийж танилцууллаа. Тэрбээр, “ Сайдын ажил авсанаас хойш 20 гаруй хоног өнгөрч байна. Одоогоор 204 км-аас 160 км зам нь хатуу хучилттай болоод байна. Ирэх сарын 20 хүртэл шахуу ажиллаж, 30-наас өмнө үлдсэн 40 км замыг хатуу хучилттай болгохоор төлөвлөж байна.

Тус зам нь хоёр урсгалтай дөрвөн эгнээ бөгөөд үүнээс нэг урсгал хоёр эгнээ замыг нээхээр ажиллаж байна. Бидэнд бэрхшээлтэй асуудал бий. Цементийн хомсдол үүсэж, үнэ өссөн. Хөтөлийн цементийн үйлдвэр өнгөрсөн сарын 10-наас хойш зогссон. Үүнээс хойш дотоодын бусад үйлдвэрүүдтэй ярилцсан бөгөөд бидний хүсэлтийг нааштай хүлээж авсан.

Тухайлбал, “МАК”, “МОНЦЕМЕНТ”, “Налгар түлш” компани цементээр тасралтгүй хангахаар төлөвлөж байгаа бөгөөд өдөрт 1000 тонн цемент шаардлагатай” гэлээ. Цементийн хомсдол үүссэнтэй холбогдуулан Засгийн газраас импортын татварыг түр зуур тэглэсэн. Улмаар Улаанбаатар-Дарханы замд хэрэглэхээр авч буй цементийн үнэ тогтвортой байгааг салбарын сайд онцоллоо.


Сэтгэгдэл

Зочин [5.136.145.187] 2022-09-23 16:10:58

Худалч. Би дөнгөж өнөөдөр энэ замаар явлаа. Зориуд метрлээ. 67 км 700 метр шороон замаар явлаа. Юун 40 км. Баруунхарааг нээсэн гэсэн. Тэгсэн чинь сумын төв хүртэл 2 км зам ашиглалтанд өгөж. Ийм худалч хүиүүс байна даа.

зочин [64.119.19.129] 2022-09-23 06:27:41

Энэ сайд ямар мэргэжилтэй хүн бэ? Авто замын инженер юмуу? 6 жилд 204 км замыг МАН барьж дийлэхгүй чадахгүй байна уу? Ичмээр юмаа, өвөл боллоо.

Зочин [203.23.199.179] 2022-09-23 03:24:15

Ажил хийсэн замын компаниудынхаа ажлын хөлсийг өгөөч дээ. Зөвлөх нэртэй ажил хийдэггүй, архи уусан, их мөнгө авсан лалруудаа болиулаач. Тэгвэл зам маш хурдан баригдана


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.