Ахмад багш нар албан бичиг хүргүүлэхээр боллоо

Д.Тулга / Боловсрол

ХҮИС-ийн ахмад багш нар болон худалдааны салбарын үе үеийн төлөөлөгчид “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Үүнд Засгийн газрын “Төрийн өмчийн зарим боловсролын сургалтын байгууллага"-д авах арга хэмжээний тухай тогтоолыг үндэслэн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр ХҮИС-ийн ахмад багш Д.Нарантуяа “Манай улс худалдааны салбарын хөгжлийг ХҮИС-ийн түүхээс ангид авч үзэх бололцоогүй. Судалгаагаар бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон цар тахлын үетэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлтэй байна. Үүнд худалдааны салбарын ажиллах хүчний хомсдол ихээхэн нөлөөлж байгааг багш нарын олон нийтийн байгууллагуудтай хамтарч хийсэн судалгаа ч баталсан. Энд ХҮИС-ийг нэгтгэж мэргэжлийн хөтөлбөрүүдийг уусгаж үгүй болгосон нь ихээхэн нөлөөлсөн. ХҮИС-ийн мэргэжлийн хөтөлбөрүүд цаашид ч эрэлт ихтэй улс орны эдийн засагт голлох үүрэгтэй ба худалдааны салбарын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх цөм нь ХҮИС байсан. Байсаар ч байх болно. Тооцоо судалгаагүй гаргасан энэ тогтоол шийдвэрүүдээ эргэж харж их, дээд боловсролын хөгжлийн нэг тулгуур болох ХҮИС-ийн түүхийг хадгалж үлдээх, сургалтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж өгөхийг хүсэж шаардаж байна. Энэхүү хүсэлт шаардлагаа төрийн гурван өндөрлөгч хүргэж албан бичгээ хүргүүлэх болно” гэв.


Сэтгэгдэл

зочид [202.21.97.90] 2022-09-26 06:44:37

сайдын зөв энэ сургуулиудыг нэгтгэх нь зөв төрийн бодлогоо барих хэрэгтэй юү энэ хэдхэн багш нарыг ажилтай байлгах нь зөв үү?

зочин [66.181.182.35] 2022-09-23 09:08:34

ТҮЦ- ны худалдагч бэлддэг сургуулиар яах гэсэн юм бүрмөсөн хаагаагүй нь их юм.

Иргэн [66.181.178.104] 2022-09-23 06:12:16

ЮУН ХҮИС МАШ ЧАНАРГҮЙ СУРГУУЛЬ ХҮДС ЮМ УУ МСҮТ БАЙВАЛ ТОХИРНО

Зочин [103.26.194.35] 2022-09-23 06:09:33

зөнөг мулгуу өвгөд эмгэд бүү солиор, засаг зөв шийдсэн шүү. нэг төрлийн юмаар бүү явцуур

зочин [64.119.19.129] 2022-09-23 06:08:10

Ийм мэт явуургүй зүйл, хов хэрүүлд ахмадуудыг ашигладаг арчаагүй аргаасаа хуучин коммунистууд салаач ээ. Ахмадуудыг амар тайван амгалан байлгаач ээ.

зочин [202.21.107.80] 2022-09-23 04:26:04

Хөршүүдийн ард нуугдсан эрх мэдэлд шунасан хүмүүсийн үйлдэл. Энэ ахмадууд бусдын гар хөл болж дэмий юманд оролцож байхаа болимоор юм.

Зочин [202.126.88.196] 2022-09-23 03:53:14

Болиочээ багш нар аа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.