ИРГЭН Д.БАТБАЯР: ӨДӨР ШӨНӨГҮЙ МАШИНТАЙ ОРОС ИРГЭД ЦУВЖ ОРЖ ИРСЭЭР БАЙНА

Aдмин / Нүүр

-ОХУ-аас ард иргэд нь дүрвэж, Монгол руу ирж байна гэх мэдээлэл нийгэмд тархсан. Уг мэдээллийн дагуу сурвалжиллаа

-ОХУ-тай автозамаар холбогдсон Алтанбулаг боомтоор өдөрт хэдэн зуугаараа Оросууд орж ирж байна гэх мэдээлэл бий учраас тэнд ажиллаж амьдардаг иргэнтэй холбогдсон юм. Иргэн Д.Батбаяраас дараах тодруулгыг авлаа.

-Орос иргэд олноороо орж ирж байгаа гэсэн үнэн үү?

-Өдөр шөнөгүй машинтай иргэд цувж орж ирсээр байна. Одоо ч цуваа нь багасаагүй оочир гэж тамтгаа алдаад байна.

-Дан залуучууд нь ирж байгаа гэсэн мэдээлэл байх юм?

-Тийм. Ихэвчлэн идэр насны залуус ирж байна. Цаанаасаа бол залуучуудаа гаргахгүй гэсэн юм байна лээ.

Тайлбар байхгүй.

-Одоо наана чинь нөхцөл байдал ямар байна вэ?

-Хилийн цэргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд орсон. Өчигдөр /2022 оны есдүгээр сарын 21-ний/-ийн Путины хийсэн мэдэгдлээс хойш наашаа орж ирэх цуваа эрс ихэссэн. Манайхаас хүлээж аваад оруулаад байгаа юм байна лээ. Гол нь зарлан ирсэн залуучуудыг бичиг баримттай нь тулгаж байгаад буцаагаад байгаа гэсэн. Бусдаар өөр шаардлага тавихгүй хүлээн авч байгаа юм билээ гэв.

Тайлбар байхгүй.

Харин энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Хил хамгаалах ерөнхий газрын хариуцсан асуудал. Хууль зүйн сайд бас мэдэгдэл гаргасан байна лээ” гэдэг хариуг өгөв. Ингээд Хууль зүйн сайдын мэдэгдлийг хүргэе.

-ОХУ-д залуучуудыг цэрэгт дайчлана гэсэн мэдэгдэл гарснаас хойш монгол руу орж ирэх орос иргэд нэмэгдлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Есдүгээр сарын 22-ны өдрийн 08:00-12:00 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зургаан орны 170 зорчигч орж ирсэн байна. Үүн дотор Монгол Улсын иргэд 15, ОХУ-аас 74, бусад орны гэсэн тоо байна. Одоогийн байдлаар хилийн гаалийн бүст нэг машиныг шалгаж оруулах хугацаа нь 8-10 минут. Өөрөөр хэлбэл, автозамын боомт учраас автомашинд хилийн үзлэг шалгалт хийгээд тухайн зорчигчийн гадаад паспорт, виз нөхцөл байдлыг шалгаж үзээд штамп дараад оруулах хугацаа. 12:00 цагийн үед Хиагт орчимд машины битүү цуваа байна гэдэг мэдээлэл сошиал орчинд гарсан. Бидний хамгийн сүүлд авсан мэдээллээр нэг хэсэг нь хилийн боомтын орчим оочирлож байгаа машины тоо. Нөгөө хэсэг нь хоёрдугаар хаалтын цаана буюу Хиагтын орчимд оочирлож байгаа машины тоо байгаа юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр Хиагт орчимд оочирлож байгаа машины тоо 60 орчим байна. Өчигдөр, өнөөдрийн хувьд монгол тал руугаа зорчигчийн тоо ихэссэн дүн мэдээтэй байгаа. Бид өнөөдөр ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас гадаад паспорттой, урд өмнө нь ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй иргэдийг саалдгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Хилийн наана 30 машины цуваа үүссэн. Нэг хүнд зарцуулах цагийг би түрүүн хэллээ. Ингээд цаг зарцуулж байгаа учраас цуваа үүссэн гэх тайлбарыг өгөв.

Тайлбар байхгүй.

Харин Хил хамгаалах ерөнхий газраас дараах тайлбарыг гаргасан байна. “Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Алтанбулагаар ОХУ-аас 263 иргэн манай улсад орж ирсэн бол өчигдөр ОХУ-аас 261 иргэн орж ирсэн байна. Харин монгол талаас 546 хүн гарсан байна. Мөн Алтанбулаг боомтод иргэд бөөгнөрөөгүй, ачаалал үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байна” гэжээ.

Энэ талаар ОХУ руу зорчоод эргэн ирж буй иргэн Г.Мягмардорж дараах мэдээллийг өгөв

-Та хэзээ Монгол Улсаас ОХУ руу гарсан бэ?

-Би энэ сарын 19-ний өдөр ОХУ руу гарсан өнөөдөр /өчигдөр/ эргэн ирж байна.

-Алтанбулаг боомтоор гарсан уу. Таныг гарах үед хилийн боомтод автомашины цуваа үүссэн байсан уу?

-Үгүй. Наашаа цаашаа ч ямар цуваа үүсээгүй хэвийн байсан.

Тайлбар байхгүй.

-Одоо урт цуваа үүссэн, монгол руу орж ирэх орос иргэд ихэссэн гэх мэдээлэл байна. Наана чинь яг ямар байдалтай байна вэ?

-Би 15:00 цагт ирж зогссон. Энд маш урт цуваа үүсчээ. Дандаа орос иргэд орохоор оочирлож байх шиг байна. Монгол хүмүүс ховор байна. Дотоодын иргэн болохоор урдуур оруулах боломжтой болов уу асуух гээд хүн буугаад явсан.

-Ямар учиртай оочирлоод байгааг та мэдэж чадав уу?

-Ерөнхийлөгч нь залуусыгаа цэрэгт татна гэсэн мэдэгдэл гарснаас хойш л дайныг хүсэхгүй байгаа залуус нь дүрвэж эхлээд байгаа юм байна лээ. Хагас хугас орос хэлтэй болохоор жаахан ярилцаж үзсэн. Ер нь л залуучууд нь дайнд явж байснаас нөхцөл байдал намжтал гадны улс руу дүрвэх тухай ярьж байна лээ.

-Ихэнх нь залуу хүмүүс байна гэсэн мэдээлэл байгаа юм. Тантай таарсан хүмүүс залуучууд голцуу байна уу?

-Тийм дандаа л залуус. Ямар л залуу хүн дайн хүсхэв дээ. Тайван орныг зорьж байгаа нь илхэн байна.

-Яг одоо наана чинь ойролцоогоор хэдэн машины цуваа үүсээд байгаа барагцаа байна уу?

-Маш урт цуваа байна шүү дээ. Бараг 1 км хүрэх байх аа. Завсаргүй машины цуваа үүсчээ. Энэ олон оросууд монгол руу орно гэхээр бас айдас хүрч байна шүү гэв.

ОХУ-д нөхцөл байдал ямар байгаа талаар Улаан-Үд хотноо оршин суух иргэнээс дараах зүйлийг тодрууллаа.


-ОХУ-аас монгол руу орос иргэд их дүрвэж байна гэсэн мэдээлэл байна л даа. Таны зүгээс мэдсэн сонссон зүйл бий юу?

-Надад яг өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Гэхдээ фэйсбүүкээс харсан. Түүнээс яг ойр хавийн хүмүүсээс явсан хүн байхгүй.

-Танай наагуур чинь нөхцөл байдал хэр байна вэ?

-Одоогоор 300 мянган цэрэг татна гээд татаад эхэлчихсэн. Сая хоёр автобус хүмүүсийг хөдөө аймгаас авчирсан гэж сонслоо өөр мэдсэн зүйл алга. Гэхдээ Батлан хамгаалахын сайд, Путин хоёр мэдэгдэл хийчихсэн байгаа. Тэр мэдэгдэлдээ 60 хүртэлх насны хүмүүсийг авна. 35-40 насных тийм мэргэжилтэй, 40 насныхан тийм мэргэжилтэй байх ёстой гэсэн ангилал тогтоочихсон. Мөн эмчийн мэргэжилтэй 60 хүртэлх насны хүмүүсийг татах юм байна лээ.

-Таны ойр тойрны хүмүүст зарлан дуудах хуудас ирсэн тохиолдол байгаа юу?

-Одоохондоо миний таньдаг хүмүүс дотор тийм зарлан дуудах хуудас ирсэн хүн байхгүй. Сая манай таньдаг хүн манай энд зарлан дуудах хуудас авсан хоёр автобус хүн ирсэн гэж ярьж байна. Гэхдээ тэр нь ангилалтай. Сурч байгаа оюутнуудыг авахгүй. Цэргийн алба хааж байгаа хүмүүсийг авахгүй. Цэргийн алба хаасан бэлтгэл офицерууд, цэргийн алба дүйцүүлж хаасан хүмүүсийг эхэлж авна гэсэн яриа байгаа. Тэгэж ч ерөнхийлөгч хэлсэн. Тэр нь бас насны ангилалтай. Эхний удаадаа 300 мянган цэрэг авна гээд тодорхой мэдэгдэл хийчихсэн. Манай ажлынхны хүүхдүүд нь гэрээт цэргийн алба хаадаг болохоор одоохондоо зарлан дуудах хуудас аваагүй л гэж байна. Нэг хамт ажилладаг хүний хүүхдийг анх татаад аваад явсан нь өнгөрсөн наймдугаар сард амь үрэгдсэн гэдэг мэдээлэл нь ирсэн байна лээ. Тэр хүн одоо ажилдаа ирэхгүй байгаа болохоор өөр мэдсэн дуулсан зүйлгүй л байна гэв.


Сэтгэгдэл

Зочин [192.82.75.211] 2022-09-26 14:39:01

БУРИАД ТУВАА ИРГЭДИЙГ ОРУУЛАХ НЬ ЗҮҮТЭЙ ХУУЛЬ ДУҮРЭМ ЖУРАМЫГ САНУУЛСАН БАЙХ ШААРДЛАГТАЙ МӨРӨӨРӨӨН БАЙЖ ЧАДАХГҮЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙВЭЛ ШУУД БУУДАН ХОРОО ХЭН ТЭДНИЙ АМЬ НАСЫГ НЭХЭХ ЮМ

Зочин [202.179.26.55] 2022-09-26 02:48:10

Өөрөө бас өлөнтөөд тэнэж явж байж юун шалчига сда вэ

Зочин [64.119.21.58] 2022-09-24 04:42:50

Ta narin setgegdel hend ch hamaagvi.muruuruu baitsgaa.

бат [192.82.65.182] 2022-09-24 02:30:04

эрээн лүү өдөр бүр хэдэн мянгаараа цувдагаа мартсан уу.хүмүүс ирж л байг л дээ.сайхан үйлчлээд буцаана биз дээ.юм үзээгүйтэйгээ адилхан тарваган тахалнууд шүү

Зочин [172.58.73.182] 2022-09-24 01:57:37

Зульфия зүйн сайд яагаад хил хамгаалалтын хүмүүсээс зөрүүтэй мэдээлэл хийгээд будилуулаад байгаа юм бэ. Мэдэхгүй байж мэргэжлийн болон ГХЯ ны өмнөөс худал хэлж попрооп л. Урт хэл хүзүү орооно гэж нэг үг байдаг байхаа. Мэддэг хүмүүс нь мэдээллээ өгөг

Зочин [66.181.160.61] 2022-09-23 22:17:21

Дайн бол дайн. Энхийн цагт бүтээн байгуулалтанд олон Орос хүмүүс бидэнд чин сэтгэлээсээ тусалсан. Агтны хариу жилдээ гэдэг өвгөдийнхээ мэргэн санааг өвөрлөн зүдэрсэн цагт нь хүнлэг хандан туслах хэрэгтэй.

Зочин [124.158.95.5] 2022-09-26 05:49:17

зөв

Зочин [101.114.2.23] 2022-09-23 22:03:33

Сүржигнэхээ байчих л даа Эби гээс иш татав

Зочин [69.70.108.214] 2022-09-23 16:51:48

Монголчууд Солонгос руу яаж ордог билээ? Виза авах гэж үхэн хатан очерлодог биз дээ? Эрээн рүү орох гэж юу болдог билээ? 3-хан жилийн л өмнө ш дээ. Өөрсдөөсөө эхлээд ичээрэй. Та нар юунаас зугтаж Солонгос руу эх орноо хаяад явдаг юм бэ? Солонгос руу визагүй боллоо гээд та нар тийшээ жуулчлаад яваад байх юм уу? Жаахан ухамсартай байцгаа.

Зочин [103.229.123.43] 2022-09-23 23:40:29

Чи эхэлж сайн бодоод дараа нь бичих бичихгүйгээ шийдээ. Юүг юүтай ч харьцуулаад байгаан.

Дууяаа [66.181.186.13] 2022-09-23 15:53:47

Хятадаас вогоноор онгоцоор Хэдэн зуугаараа орж ирж бна.юун сүртэй юм бэ.яадгийн Орж ирж л байг.эргээд гарна.хятадууд шиг байгаль сүйтгэж ул уурхай гээд 20 гучин жил.суургүй .орог орог

зочин [66.181.182.85] 2022-09-24 11:48:24

тэгэхлээр путины эсрэг байр суурьтай бна гэсэн үг үү

Монгол [202.179.24.11] 2022-09-24 10:55:59

Дууяаа, голыг нь олоод яг үнэнийг хэлжээ.

Зочин [202.9.40.224] 2022-09-23 13:52:46

Хэцүү хүнд үе тохиолдвол бид ч орос руу орж магадгүй

Зочин [202.126.90.39] 2022-09-23 13:17:27

Ирэхээс яахав дэ.дайнд амь үрэгдэнэ гэж гэр бүл нь айгаад бгаа биз дэ.бид ч ялгаагүй үр хүүхдээ явуулж чадахгүй галзуурна шүү дэ.хятадаас дээр шүү дэ.хортой хүнс идүүлж охин хүүхдийг эхнэрээ болгоод монголд визтэй визгүй хятад олон харагддаг.оросууд буцаад гэр лүүгээ явна ш тэ.манай хатуу уур амьсгал хүнсний нөхцөл зэргээс зохихгүй дандаа ногоо эрүүл хүнс иддэг хүмүүс дандаа гуанзны хоол идэж ходоодоо хорлохгүй байлгүй

ЗОЧИН [103.26.194.227] 2022-09-23 12:15:42

ДАЙНААС ДҮРВЭЖ ЗУГАТААСАН НЬ ДЭЭР ҮҮ, УКРАЙНД ХҮЧЭЭР ТУУГДАН ОЧИЖ ИХ БУУНЫ БАЙ БОЛЖ АЛУУЛСАН НЬ ДЭЭР ҮҮ,ОЙЛГОМЖТОЙ Ш ДЭЭ,МОНГОЛЧУУД БИД ДАЙНААС ДҮРВЭГСДЭД ХҮМҮҮНЛЭГ ХАНДАХ ЁСТОЙ,ОРОСУУДЫГ ОРЖ ИРЭХЭД ХОРИГЛОХ, ХЯЗГААРЛАХ ЁСГҮЙ,ХАРИН ОРЖ ИРЭЭД ХЭН ХААНА БАЙРЛАВ,ЮУ ХИЙЖ БНА ГЭДЭГТ ХЯНАЛТ ТАВИХ,ТЭДНИЙ БОЛООД ДОТООДДОО ДЭГ ЖУРАМ,АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ А/Х АВАХ ХЭРЭГТЭЙ,ТЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ РҮБЛЬ /ДОЛЛАР ИХЭЭР БАЙХГҮЙ/ СОЛЬЖ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ,БУУДАЛ, ТҮРЭЭСИЙН БАЙРУУДАД БАЙРЛАНА,РҮБЛИЙН ХАНШ СУЛРАХ ТАЛТАЙ,ХАРИН ХЭДЭН АРВАН МЯНГААРАА ОРЖ ИРВЭЛ АСУУДАЛ ҮҮСЧ МЭДНЭ,ОДОО ОРОС ЭЗЭЛСЭН НУТГУУДДАА САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ОРОСТ НЭГТГЭНЭ,УКРАЙН ЭНЭ НУТГУУДАА ЧӨЛӨӨЛӨХ ГЭЖ ТУЛАЛДАНА,ОРОС ГАЗАР НУТГАА ХАМГААЛНА ГЭЖ БАЙНГЫН ЦЭРЭГ,АРМИАРАА БАЙЛДАЖ ЭХЭЛНЭ,ДАЙН МӨД ДУУСАХГҮЙ,ХЭДЭН ЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ, ОРОСУУД ДҮРВЭСЭН ХЭВЭЭР БАЙХ БОЛНО,БИД ҮҮНД БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

irgen [202.9.41.131] 2022-09-23 11:42:21

400 say juulchin avna gd bsan ES guai .Yadgiim 400 hun orj iregee.

зочин [66.181.189.133] 2022-09-23 11:40:29

ОХУ-ын хил, гааль нь татан буугдаад иргэд нь салхины аясаар туугдаад манайх руу орж ирээ юу? Эрхбиш тэр улсын хил гаалийн хяналт шалгалт байгаа байлгүй дээ. Бид энд сүржигнэж, "салхи сэвээд" хэрэггүй биз дээ?

Зочин [192.82.73.32] 2022-09-23 11:26:02

Энэ чинь түр орж рээл буцаад байгаа байлгүй дээ. 144 сая хүнтэй улсаас ийм хүн ирээд буцахад тийм их байгаа гэжүү. Их сүржигнэх юм. Сайн хянах л байх л паа

Зочин [66.181.161.69] 2022-09-23 11:25:55

Хужаа дүүрэн ирсэн амьдраад л байгаа биздээ.Орос ирж байг

Зочин [66.181.161.67] 2022-09-23 23:34:56

Таныг дэмжиж байна. Орос ах нар минь байж л байг. Хэрэг болно.

Зочин [202.21.124.139] 2022-09-23 07:26:00

Хэдэн жилийн дараа Хятадууд нөмрөн орж ирэх үед бид Орос руу орох гээд л хойд хил рүүгээ дайралцаж мэдэх л юм

Зочин [202.9.40.199] 2022-09-23 07:00:44

Orj irj l baig l Dee.

зочин [192.82.80.136] 2022-09-24 03:53:32

2 алхмын цаадахыг харах ухаан байна уу?

Зочин [103.26.194.35] 2022-09-23 06:33:00

буриад тува бол оруулахад гэмгүйдээ. харин 10 мянгаас дээш доллартай орос бол 14 хоногоор оруулж болох юм шүүдээ. бусдыг иди нахуй гээдРумин шиг хөө тамга дардоллартай

Түмэн [202.126.88.220] 2022-09-23 12:45:20

Дуугаа тат тэнэг мал минь

g [192.82.65.64] 2022-09-23 06:04:24

mongolruu orhoosoo umnu uuriin ulsiin hileer gardag yum baigaa bizde yu geed hereggui zuild sanaa zovno ve

зочин [64.119.19.129] 2022-09-23 05:55:28

Монголд оросууд хэт олширчихлоо, энэ сайны дохио юу? муугийн дохио юу? яана аа? Украйны дайнд 300 гаруй буриад цэргийн амь нас хохирсон гэсэн үү? Монголд энд тэндгүй оросууд зөндөө байна уу? яах вэ? Путин гуайн мэдэгдлээс хойш оросоос гарах иргэд огцом олширсон гэв үү? Финланд, Турк, Эмират, Азербайжан, Армен, хойд осет руу оросуудын урсгал огцом, хэт ихэссэн гэв үү?

Зочин [202.9.40.199] 2022-09-23 07:01:07

Zail Mal mine

иргэн [203.217.139.240] 2022-09-23 05:09:22

Жуулчид олноор ирж байвал сайн л байна.

Zochin [66.181.160.6] 2022-09-23 04:55:12

Mongoliin tur tuuhendee 2dahi aldaa hiij bolohgui orosii haryanii mongol undestnuudiig eh orondoo husvel shuurshuulj bolno harin 30d on shig barij ugch hitaj boloxgui Mongold hun heregtei hun nemegdvel huns nemegddeg... ted nart erhiigen ugvol amia teeh archaatai uls

Зочин [202.126.88.217] 2022-09-23 05:17:09

Шаа муу мал минь


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.