Өнөөдөр, маргааш цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Aдмин / Нүүр

Өнөөдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутгаар салхины хурд 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Мөн Алтайн уулархаг нутгаар, маргааш ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч эрс хүйтрэхийг УЦУОШГ-аас онцгойлон сэрэмжлүүлэв. Иймд, иргэд цаг агаарын мэдээг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, шаардлагагүй бол хол замд гарахгүй, жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.105] 2022-11-27 14:28:53

Udees hoish orj ehelsen

Зочтн [202.126.90.72] 2022-11-27 04:36:31

Мэдээ чинь зөрөөд байна. Шөнө биш өглөа орж ихэлсэн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.