Украин эрчим хүчний дэд бүтцээ сэргээн засахаар ажиллаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Оросын арми өнгөрсөн сараас хойш Украины нийслэл Киев болон бусад хотуудын эрчим хүчний дэд бүтцүүдийг бөмбөгдөх нь нэмэгдсэнээр Украинд олон сая хүн гэрэл цахилгаангүй болсон. Өвлийн ид хүйтэн орохоос урьтаж, Украины эрх баригчид улс орон даяар эрчим хүчээ сэргээхээр өдөр шөнөгүй ажиллаж байна. Лхагва гарагаас хойш цахилгаангүй болсон хүний тоог хоёр дахин бууруулж, одоо 6 сая гаруй хүн цахилгаангүй байгааг Украины ерөнхийлөгч Зеленский мэдэгджээ.

Бүх мужид эрчим хүчний нөхцөл байдал маш хүнд байгаа ч улс орон даяар эрчим хүчээ сэргээхээр чадах чинээгээрээ зүтгэж байна гэж Зеленский мэдэгджээ. Тухайлбал нийслэл Киев болон Одесс, Лвов, Винница, Днепропетровск мужуудад эрчим хүчний тасалдал хамгийн өндөр хувьтай байгаа юм байна. Украины ерөнхийлөгч өчигдөр Европын комиссын ерөнхийлөгчтэй утсаар ярьж, тусламж дэмжлэгээ яаравчлахыг хүсжээ.

Европын Комисс Украинд эхний ээлжид 2,5 тэрбум еврогийн санхүүжилт олгохоо амлаад байгаа юм. Энэ үеэр Женевд НҮБ-ын хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар Украины хүмүүнлэгийн нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна. Тус газар Украинд олон сая хүн гэрэл цахилгаангүй, цэвэр усны нийлүүлэлт, халаалтгүй өвөлжих эрсдэлтэй тулгарсан байгааг хүлээн зөвшөөрчээ.

НҮБ-ын хүмүүнлэгийн болон тусламжийн агентлагууд Украинд эмнэлэг, сургууль зэрэг нийтийн байгууламжуудад эрчим хүчний үүсгүүр тусламжаар илгээж байгаа юм байна. Одоогоор цахилгаан үүсгүүр 400ширхгийг Украины руу илгээжээ. Украины 24 мужийн 15 нь цахилгаан эрчим хүчний тасалдалтай, цэвэр усны хомсдолтой тулгарч байна гэж НҮБ-ын хүмүүнлэгийн байгууллагаас мэдэгджээ. Одоо НҮБ-ын хүмүүнлэгийн болон тусламжийн агентлагууд Украины иргэдийг дотоодод нь нүүлгэн шилжүүлэх мөн хилийн чанад руу гаргах асуудлаар Киевийн эрх баригчид болон хөрш улс орнуудтай нь яриа хэлэлцээ хийж байна. Оросын арми Украины Херсон хотоос 2 долоо хоногийн өмнө гарснаасаа хойш тус хотыг бөмбөгдөх нь сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Пүрэв гарагт гэхэд Оросын арми Херсон хот руу их буугаар галласнаас үүдэж Украины 10 энгийн иргэн амь үрэгджээ.


Сэтгэгдэл

Украйнаас цаашид юм үлдэх нь үү? [66.181.189.67] 2022-11-28 03:32:02

Украйн үндэстэн гэж 50 сая хүн амаас 20 сая нь байгаа юм уу? Украйнаас гадна оросууд, евреюууд, унгарууд, татарууд, болгарууд гээд 20 орчим бусад үндэстэн энд байгаа. Задарвал ч украйн үндэстэнтэй Украйн улс гэж одооны нутгийнхаа 20 хувийг авч үлдэжчадах болов уу? Хөөрхийс.

зочин [202.9.46.48] 2022-11-28 01:00:43

путин үхвэл дэлхий нийтээрээ баярлах болоод байна 23 оны 04 сард үхнэ

Зочин [64.119.17.176] 2022-11-28 02:17:25

Украйны ерөнхийлөгч украйн хүн биш юм аа. Тэр еврей чад хийсэн цагт украйнчууд амар амгалан амьдарах байхаа даа.2014 оноос хойш үйлдсэн үйлдэлийнхэн хариу юм уу даа.Монголчууд үйлийн үр гэдэг


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.