АФГАНЧУУДЫН ХАТУУХАН ӨВӨЛ

Aдмин / Гадаад мэдээ

Талибууд засгийн эрхэнд гарч, гаднаас орж ирэх мөнгөний урсгал зогссон Афганистан улсад олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэсэн өвөл ирж байна. Олон афганчууд нүүр тулсан өлсгөлөнгөөс ангижрахын тулд амьдралаа хэрхэн залгуулж байгааг “BBC” газар дээрээс нь сурвалжилжээ. Афганистаны гурав дахь том хот болох Херат хотын захад байх дайн, байгалийн гамшгаас зугтсан хүмүүсээр дүүрсэн олон мянган жижиг шороон байшингийн нэгэнд амьдардаг Абдул Вахаб "Бид хоолгүй байгаагаас манай хүүхдүүд тасралтгүй уйлж, унтаж чадахгүй байна. Бид эмийн санд очиж тэндээс тайвшруулах, унтуулах эм авч хүүхдүүддээ өгөн аргалж байна" гэж хэлжээ. “BBC”-ийн сурвалжлагч Абдул болон түүний эргэн тойронд цугларсан өөр арав орчим эрчүүдээсхүүхдүүдээ унтуулахын тулд тайвшруулах эм өгдөг эсэхийг асуухад"Бид бүгд л тэгдэг. Энд маш олон хүн тэгдэг" гэж хариулсан байна.

“Бид хаана ч очсон гэр бүлээ тэжээхийн тулд цөхрөнгөө барсан алхмууд хийж буй хүмүүстэй таарч байлаа”гэж сурвалжлагч бичжээ.Аммар гэх залуу гурван сарын өмнө нэг бөөрөө зарсан байна. Тэргэдэснээсээ нуруу хүртэл үргэлжилсэн урт ягаан сорвио харуулаад "Орон нутгийн эмнэлэгт бөөрөө зарж болно гэж сонссон. Тэгээд нэг бөөрнийхөө оронд 270,000 афган (ойролцоогоор 3,100 ам.доллар) шагнал авсан” гэв. Тэрээр мөнгөнийхөө ихэнхийг нь гэр бүлээ хоол хүнсээр хангахын тулд авсан өрөө төлөхөд өгсөн аж. Бид бас хоосон, хүйтэн байшинддолоон сарын өмнө бөөрөө зарсан залуу ээжтэй уулзсан.

Тэрээр мөн лөрөө төлөх гэж бөөрөө авахуулсан байна. Бөөрнийхөө төлөө тэр эмэгтэй 240 мянган афган (ойролцоогоор 2700 доллар) авчээ. "Одоо бид хоёр настай охиноо зарах гэж байна. Бидний мөнгө зээлсэн хүмүүс өдөр бүр дарамталж, өрөө төлж чадахгүй бол охиноо өг гэж шаардаж байна" гэж тэр эмэгтэй ярьсан байна.

"Би таван настай охиноо 100,000 афганаар зарсан" гэж Низамуддин гэх аав хэлэхдээ уруулаа хүчтэй хазаж, нүд нь нулимсаар дүүрч байв. Нутгийн ахмадуудын нэг Абдул Гафар "Бид Исламын хууль тогтоомжийн эсрэг, хүүхдүүддээ аюул учруулж байгаагаа ойлгож байгаа ч үүнээс өөр гарц байхгүй байна гэж хэлсэн” хэмээн “BBC”бичсэн байна. Талибанууд нь исламын шашны тулгуур үзэлтэнгүүд юм. Харин исламын шашин нь хамгийн “залуу” шашин учир харьцангуй олон хүнийг хамардаг гэдэг билээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.117.10] 2022-12-02 16:10:21

Улс орон удирдана тийм амар биш гэдгийг эргүү талибууд даанч ойлгоогүй л дээ, Афганистан улс удахгүй дампууран мөхөх байхаа,

Pee [202.131.225.197] 2022-12-01 08:47:20

za buurnii asuudal garval neg prius iin uneer l zardag ym bna medej avlaa kkk

Зочин [202.72.247.58] 2022-11-30 09:21:42

Суннитууд ийм хэцүү байгаа юм чинь шашины цөөнх болох Хазарачууд бүр ч аймшигтай байгаа даа.

Зочин [66.181.176.64] 2022-11-30 07:55:43

Өөрсдөө сонгосон зам шүү дээ, сайхан сэтгэлт оронууд зөв замд оруульяа гээд зөндөө оролдсон. Буу барьж ар нуруу луу нь бууддаг муу хүмүүс хохь нь гэх байна даа

Зочин [66.181.177.197] 2022-11-30 09:56:41

хэлээд юүхэв

Zochin [66.181.160.33] 2022-11-30 07:32:45

Manai hodoo mal mallaj zaluust ehner oldohgui tom asuudal baidag uuniig humuus anzaardaggui tendees hazaruudaas ber buulgaval yamar bol 2 taldaa buyan yumdaa


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.