БШУЯ: Шинийн 4-ний хичээлийг өөр өдөр шилжүүлэх санал гаргаагүй

Aдмин / Боловсрол

Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 21-23 -ны өдөр буюу 3 өдөр үргэлжлэх юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 21-23-ны өдөр сар шинийн нэгэн, хоёрон, гурван таарч байна.

Харин шинийн дөрвөн буюу Баасан гараг /2023.02.24/ ажил, сургууль эхлэх өдөрт таарч байгаа бөгөөд тус өдрийг хичээлийг өөр өдөрт шилжүүлж магадгүй гэх мэдээлэл байсан.

Энэ талаар БШУЯ-наас өгсөн мэдээллээр “Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа. Энэ нэгдүгээр сарын 30-наас хичээл орсон. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл найман долоо хоног үргэлжилнэ.

Цагаан сарын өдрүүдэд таарах ажлын өдрийн хичээлийг өөр өдөр болгох санал яамнаас гаргаагүй" гэлээ.

Улсын хэмжээнд энэ жил ерөнхий боловсролын сургуулиудад 750 мянган хүүхэд суралцаж байна. Тэдний 78 мянга гаруй нь нэгдүгээр ангид элсэн орсон юм.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.