Гадаад иргэний оршин суух үнэмлэхийг ГИХГ-т хэвлэж, олгоно

Aдмин / Нүүр

Гадаадын иргэн, харьяатын газар 4 дүгээр сарын нэгнээс гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлнэ. Үүнтэй холбогдуулан ГИХГ-аас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж буюу “Туртелком” ХХК-иар гүйцэтгүүлж ирсэн гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх ажлын гэрээг дуусгавар болгож, “Аверс секьюрити” ХХК-ийн Голомт банкны 2205140728 тоот дансыг 2023 оны 4 дүгээр сарын 1-нээс ашиглахгүйг тус газраас мэдээлэв. Гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа үйлчилгээний хураамжийг доорх дансанд тус бүр шилжүүлнэ. Мөн оршин суух үнэмлэхэд нэмэлт өөрчлөлт, сунгалтын тэмдэглэгээ зэргийг хийхгүй бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгасан тохиолдолд үнэмлэхийг шинээр хэвлэж, дахин олгох юм.

Оршин суух зөвшөөрлийн хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар, мөн оршин суух зөвшөөрөл хүсэх үедээ гаргасан албан хүсэлт (өргөдөл)-ийг эх хувиар авч ирж, хураалгана. Харин оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийн хүчин төгөлдөр бичиг баримт, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна. Энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс өмнө олгосон оршин суух үнэмлэх хүчинтэй хугацаандаа хүчин төгөлдөр байх бөгөөд гадаадын иргэн, хуулийн этгээд нь шинээр солиулах хүсэлт гаргах боломжтой.

Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгахдаа

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: Голомт банк, 1320000052

Хүлээн авагчийн нэр: Гадаадын иргэн, ХГазар

Гүйлгээний дүн:

Энгийн 87 000 ₮

Яаралтай 159 000 ₮

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

Оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хураамж:

Хүлээн авах данс: Төрийн сан, 100900012003

Хүлээн авагчийн нэр: Гадаадын иргэн, ХГазар

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/

Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.