Хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ
Хүний амь нас хохироож, таксины жолоочид халдсан этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал: Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн орчимд иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироон, улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар завдаж байх үед нь тус дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
































.jpeg)































Сэтгэгдэл
Үүгий [202.126.89.78] 2023-03-29 16:45:56
Юугаа ч бичээд байдгийн Амь нас хохирчоод байхад таслан зогсоосон ч гэх шиг. Гэмт хэргийг газар дээр нь илрүүлж арга хэмжээ авсан юм бишүү
m [117.111.1.138] 2023-03-30 06:30:25
harin tiin hunii ami ugui hiicheed bhd taslan zogsooson gd