Урин дулаан ирэхээр утааг мартдаг ч тоос шороо, бохирдол аюултай түвшинд байсаар

Aдмин / Нийгэм

Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж нийслэл хотын агаар нүүрсний шахмал түлш, машин тэрэгний утаанаас бага ч атугай салж байгаа ч үнс, утаа тортог, тоосжилт бохирдолтой нүүр туллаа. Хаврын хуурай ханиад тасрахгүй цэцэрлэг сургуулиудын багачууд ээлж дараалан эмнэлэг, эмний хамааралтай хэвээр л байна. Жил бүр хэдэн тэрбумаар нь улсаас төсөвлөн утааг багасгах төлөвлөгөө нэртэй арга хэмжээнүүд авагддаг ч утааны гамшиг аюулын харанга дэлдэн амьд хүн оршихын аргагүй байсаар л.

Хаврын хуй боссон ч номхон шар нар ээж, ногттой гол горхи цөнгөө түрэн урсах дулааны улиралд хөрсний бохирдол хуурайшилт нь агаарын орчинд нүдэнд үл үзэгдэх тоосжилт, мананцар үүсгэн нийслэл хотын өнгө төрх үнсэн саарал.

Хотын удирдлагууд ажлаа хийх, тайлан тооцоогоо гаргах тун ч дургүй хямсалзаж байгаа гэх. Хэрвээ ил далд дарга нарын тансаглал, зувчуулалтын золиос болоогүй сэн бол нийслэл хотод хуваарилагддаг жил бүрийн төсвийг мод, ногоо тарих зүлгэжүүлэх, замжуулах, хашлагажуулах, тохижуулах, орон сууцжуулах ажилд зугуухан зөв менежмэнтээр зарцуулсан сан бол өдийд нэгэн цагт Азийн цагаан дагина гэгдэж байсан өдгөөгийн зэгэл саарал хот маань бага атугай өнгө төрхөө олж өвчлөлийн суурь шалтгаан болохгүй сэн.

Иргэд аж ахуй нэгжүүд орчин тойрноо цэвэрлэн, хотын навсгар нэвсгэр, нэлмэгэр, нэлдээ дүнсгэр өнгө үзэмж зий ч гэсэн сэргэж магадгүй байна. Гэвч эл ажил Хот тохижилтын газрынханы хийх ёстой үндсэн үүрэгт алба нь. Манайхан уянгалахаараа ийнхүү төрийн төсөвтэй ажлыг хүртэл нийтээрээ гарч шүүр, шуудай бариад цэвэрлээд өгдөг зантай улс.

Хэдий хандлага, хэвшүүлэлтийн хувьд зөв зүйтэй алхам ч даварсан хотын удирдлагуудын хазаар, чөдөр болж чадахгүй өмнөөс нь хүртэл хог цэвэрлээд гүйж байдаг ард түмэнтэй л дээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.168] 2023-04-02 17:45:18

Монголчуудын гунигт амьдрал.

Эсэргүүцэх хэрэг байна уу? [59.153.112.225] 2023-04-01 23:55:31

Улаанбаатарчуудын хувь заяа, тавилан, урьдаас бичигдсэн ирээдүй нь бололтой.

Зочин [202.9.47.29] 2023-04-01 14:26:03

Ийм утаа тоос шороо бохирдолын голомт болсон хотод хорт хавдар ихэсэх нь аргагүй.

Зочин [192.82.83.89] 2023-04-01 11:26:07

Тэгээд үхсэнээ хий н ээд хотруу шилжээд байдгийн уб хог

зочин [202.9.40.245] 2023-04-01 10:16:53

түмэн үнэн хотын удирдлагууд ажилаа хийцгээ албан газруудыг тойрсон сарайж сэрийсэн заваан бүх хашаануудийг хураа бзд ийн нэгдсэн эмнэлгийн урдуур байгаа өнгө үзэмжгүй өгөрсөн хашаанууд хаа сайгүй байна бүхэл бүтэн байшин барилгыг тойруулж хог татах шаардлагагүй харуул манаачууд нь бүгд харааны бэрхшээлгүй болоод л ажилд ордог байлгүй ,,,,,


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.