ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

Д.Тулга / Эдийн засаг

Марнааш буюу 04 дүгээр сарын 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр мөн цас, бороо орж цасан шуургатай байх нь. Салхи өнөөдөртөө нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Нийт нутгаар сэрүүн байх тул малчид малаа хол бэлчээхгүй байж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна. Хол замд гарахдаа цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч, цасан болон шороон шуурганы үед хурдтай явахгүй, шуурга намдтал нөмөр газар түр зогсох, асаасан гал, тамхиа гүйцэт унтраах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.175] 2024-04-26 14:22:51

Хавар цасан болон шороон шшурга болж л байдаг улирал нь юм чинь зун болно аадар бороо орж үер болж байдаг. Намар болоход дуу цахилгаантай ширүүн бороо орж л байдан, өвөл болоход цас орж цасан шуурга нүүр нүдгүй болж л байдаг энэ бүгдийг даван дуулсаар монгол орон Монгол хүмүүс оршин тогтносоор ирсэн хойшид ч оршин тогтнох л болно. Харин наагуур нь ашиг хонжоо олгогчид луйварчид л зуд турхан, үер ус, гэж срлиоролдох юм даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.