НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХ ДЭЛГҮҮРИЙН ТООГ НЭМЛЭЭ

Aдмин / Нүүр

Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн.

Нөөцийн махны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гуравдугаар сарын 27-ноос 50 сүлжээ дэлгүүрийг нэмж, 481 цэгээр борлуулж байна. Нөөцийн мах худалдан борлуулалтад Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын газар, дүүргүүдийн ЗДТГ газартай хамтран тогтмол хяналт тавьж байгаа юм.

Мөн стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Энэ долоо хоногт зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй 1259 байгууламжийг буулгаж, 2851 мэдэгдэл хүргүүлжээ.


Сэтгэгдэл

Зочин [192.82.76.154] 2023-04-02 18:57:07

Төрийн махны ченж нараа та нарын наад нөөцийн махыг 10700 аар гаргаснаас болж махны үнэ тэнгэрт тулаад байна, та нар ноднин намар 7500-8500 р л авч хөргөгчинд дараа биз дээ та нар ашигтай ажиллах ёсгүй шүү дээ алдаатай ажиллаж ард түмнийг махны үнэ хөөрөгдөхгүй байж авахуулах үндсэн үүрэгтэй. Ийм ч засаг байх гэж түй бүгд зайлаад далд ороосой

Иргэн [66.181.191.238] 2023-04-01 13:26:40

Нөөцийн мах зарж байгаа дэлгүүр бүр картаар тооцоо хийхэд 1% г бас нэмчих юм..Яасан төр вэ ???????Соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх байтал бэлэн мөнгө биш учраас гээд байх юм !!!!!!!!! Ийм үйлчилгээ байх юм. !!!!!! Ингэж байж яаж хөгжих вэ ????? Татвараас айдаг бол Дэлгүүр ажиллуулж яах вэ дээ Хөөрхий ядуу Сэтгэлгээ ч !!!!!!!!!!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.