Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын цэргийн хүндэтгэлийн ёслолд оролцлоо.
Ялалтын баярын жагсаалд ОХУ-ын 11 мянга гаруй цэргийн алба хаагч, Монгол Улс, БНХАУ, Азербайжан, Беларусь, Тажикстан, Казахстан, Туркменистан, Кыргызстан, Египет, Узбекистан, Вьетнам, Лаос, Мьянмар зэрэг 13 орны 1,500 гаруй цэргийн алба хаагч оролцлоо.
28 офицер, 50 ахлагч, цэргийн гэрээт хоёр алба хаагчаас бүрдсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний жагсаалыг 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан ахаллаа.
Алба хаагчид өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа “Звенигородский” цэргийн амралт, сувиллын газар Казахстан, Тажикстан, Туркменистан улсын цэргийн багтай хамтран бэлтгэлээ хийжээ.
Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор хөдөлмөрлөж, Зөвлөлт Холбоот Улс, Улаан армид “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх хүчний эскадриль, 500 мянган агт морьдоос гадна зургаан удаа дулаан хувцас, хоол хүнс, бүхий 740 вагон тусламжийн бараа нийлүүлж, ялалтад өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
Сэтгэгдэл
zochin [103.168.34.233] 2025-05-10 14:14:00
manaixan saixan xaragdaj bn lee. uuriinxuu xymyysiig bitgii muuxaigaar xeleerei.
ЯЛАЛТЫН ПАРАД [202.179.24.70] 2025-05-10 14:12:46
ХОЙД ХӨРШ ОХУ-ЫН УЛААН ТАЛБАЙД МОНГОЛ УЛС МОНГОЛ ЦЭРЭГ ОРОЛЦСОН НЬ САЙН .... ХАРИН .... ТУН УДАХГҮЙ ӨМНӨД ХӨРШ БНХАУ СҮРТ ЖАГСААЛ ХИЙНЭ. ТОМ ОЙ ТЭМДЭГЛЭХ ГЭЖ БАЙГАА. ИРЭХ ЖИЛ.... МЭДЭЭЖ ... ХӨРШ МОНГОЛ УЛСЫГ.. ХӨРШ ОРНУУДАА.. ТЭР ДУНДАА МОНГОЛ ЦЭРГИЙГ.... УРИХ Ч БАЙХ.... МАНАЙХНЫГ.... ??? !!! ....
Зочин [66.181.160.118] 2025-05-10 13:43:40
Манай хүнийг хамгийн арын захад зогсоосон байна
Зочин [103.212.119.204] 2025-05-10 13:04:55
монгол гэж хэлчихээд урд нь алхаж байсан лаосын цэргүүдийг харуулаад байсан оросын ртр тв .монголчууд өөрсдөө сайхан бичсэн өичлэг байхгүй юм уу хятад вьетнамууд сошиалаар дүүрэн есөн шидээр нь биччихсэн гайхуулаад бн лээ.манайх байхгүй дөнгөж зэрвэс харагдаад өнгөрлөөшд оросууд зэвүүн шүү албаар тэгсэн байх