ЗГ: Ураны хайгуул, олборлолттой холбоотой Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Гүйцэтгэх засаглал өнөөдрийн хуралдаанаараа дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд:
-Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгийн санаачлан боловсруулсан Орон сууцны болон орон сууцны бус зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжиний санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
-“Усны төслийн нэгж байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Орхон-Онги, Хэрлэн-Тооно төсөл/ зэрэг 21 асуудал багтжээ.
Хурапдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.145.234.54] 2025-05-07 16:26:27
СӨХЫГ .ТАТАН .БУУЛГАЖ .КОНТОРТ .ӨГ....
иргэн [66.181.185.247] 2025-05-07 13:30:03
СӨХ бол хууль бусаар дээрэм хулгай хийдэг нэг бичил орчин болсон шүү дээ.
иргэн [66.181.185.247] 2025-05-07 13:28:15
СӨХ-ийн хуулийн төсөл концепци нь маш буруу байна лээ. СӨХ гэдэг бол бусдад хариу төлбөртэй үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бус дундын өмчлөлийн ашиглалтын талаарх өмчлөгчдийн зохион байгуулалтын нэгдэл буюу хуулийн этгээдийн эрхгүй этгээд байдаг шүү. Тулгуур асуудал нь нэг өрхөд ногдох зардал хуваарилах асуудал байдаг ба тус зардлыг төлбөр гэж андуурдгаас бүх зүйл шалтгаалдаг. УБ-ийн 700 гаруй СӨХ-өөс хуулийн дагуу 3/2 ирцээр хурлаа хийж зардлаа хуулийн дагуу хуваарилж, тодорхойлсон тохиолдол гарын 5 хуруунд багтахаар байдаг. Гэтэл хар жагсаалтад оруулна гээд хууль санаачлагч нь ярихаар буруу болчиж байгаам агуулга нь урвуугаа харчихаж байгаам. Бодвол СӨХДЗ-ийн галбаатар нарын бичсэн хууль бололтой.