Берлинд канцлер Шольцыг үдэх ёслол болов

Aдмин / Гадаад мэдээ

Тавдугаар сарын 5-ны даваа гарагт Германы канцлер Олаф Шольц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүнийг үдэх ёслол Берлин дэх Бендлерблок цэргийн цогцолборт болсон байна.

Уламжлалт "Их үдшийн алдар" (Der Große Zapfenstreich) үдэлтийн ёслол дээр үг хэлэхдээ Шольц эв нэгдэл, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахыг уриалжээ. Тэрбээр тавдугаар сарын 6-нд Засгийн газар солигдож буй нь “ардчиллын жишгийн нэг илрэл хэмээн хэлсэн байна.

Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буй канцлер Олаф Шольц "Ардчилагчдын соёл иргэншсэн харилцааг" хамгаалах нь маш чухал. Учир нь энэ нь "үнэ цэнтэй" гэж тэмдэглэжээ.

Мөн тэрбээр "Ардчилсан нийгэмд албан тушаалыг үргэлж тодорхой хугацаагаар олгодог. Энэ нь биднийг дэлхийн автократ улсуудаас ялгаж буй юм" гэж хэлсэн байна.

Шольц канцлерийн албан тушаалыг хүлээж авах гэж буй Фридрих Мерцэд "Их амжилт, аз" ерөөжээ. Тэрбээр үгийнхээ төгсгөлд "ХБНГУ-ын Канцлераар ажилласан маань миний амьдралын нэр төрийн хэрэг байсан бөгөөд одоо ч хэвээр байна" гэж тэмдэглэсэн байна.

Бендлерблокт болсон ёслолд Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, ирээдүйн канцлер Фридрих Мерц нар болон 300 орчим цэрэг, офицер оролцжээ.

Арга хэмжээний үеэр Бундесверийн найрал хөгжим албан тушаалаа өгч буй канцлерийн сонгосон гурван зохиолыг уламжлал ёсоор тоглосон байна.

Олаф Шольц өөр өөр эрин үеийн сонгодог бүтээлүүд сонгосон бөгөөд түүнд “Beatles” хамтлагийн In My Life, Бахын концертын нэг хэсэг, Арета Франклины “Respect” дуу багтжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зөв хэлэв үү, буруу хэлэв үү? [66.181.160.62] 2025-05-06 16:39:22

Нүүдлийн шувууд буцаж, Шольц сайд төрхөмдөө орох цаг болжээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000