ЕБС-ийн 3000 сурагч хамрагдах “Монгол хүн” хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно

2025 оны тавдугаар сарын 5-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна
08:30 цагт:
ЕБС-ийн 3000 сурагч хамрагдах “Монгол хүн” хөтөлбөрийн нээлт Д.Сүхбаатарын талбайд болно. Холбогдох утас: 86863930
10:00 цагт:
"Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх ураг нярайн скринингийг ахисан түвшинд өргөжүүлэх нь" төслийн нээлт АШУҮИС-ийн Төв эмнэлэгт болно.
-Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол Чингис Хаан Үндэсний музейд болно.
11:00 цагт:
“Гэгээн Муза-18” наадмын II дугаар шатны шалгаруултад өрсөлдөх уран бүтээлчдэд нэр дэвшигчийн гэрчилгээ гардуулах хурал Улсын Хүүхэлдэйн театрт болно.
12:00 цагт:
Бээжин хотод болж буй олон улсын клубүүдийн дундах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон тамирчид ирнэ. Холбогдох утас: 99061072
15:00 цагт:
Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн Хос уянга клубийн “Гэрэлт” каллиграф бүтээлийн үзэсгэлэнг Норфей арт галерейд нээнэ.
Орон нутагт:
11:00 цагт:
Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Монгол хэл, бичгийн багш Б.Уранбилэг, шавь Д.Шинэхүслэнтэй хамтран үндэсний бичгийн бүтээлийн үзэсгэлэнг Сэлэнгэ аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын танхимд нээнэ.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл