ЧУУЛГАН: УИХ ДАХЬ АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө

Д.Тулга / Хууль

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байв.

  1. Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
  2. Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
  3. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
  4. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний гурван асуудлаар гурав хоногийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ дахь АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө. Ингэснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. Үдээс хойш 14.00 цагаас Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэнэ.


Сэтгэгдэл

Иргэн [139.5.217.232] 2025-05-01 16:12:09

Нэрий нь андуурсан гэж ойлгосон чин нууц амраг гэнүү үгүй блгүй дээ . Дэмий юм ярьдгуудын л явган хов байх да . Арай тэгэж доош ороогүй бх.

Зочин [103.57.94.119] 2025-05-01 11:33:00

Баярцогтын нууц амраг баярмаагаас яаалаа гэж уучлалт гуйх гэж, нэг балай хүүхнээс болж улсын ажил гацна гэж юу байхав дээ, арай л бишээ эд нар


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000