Б.Оргил-Эрдэний амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй байна гэв

Aдмин / Хууль

"Ice Top" хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool Малайз улсад нас барсан билээ. Энэ тухай Гадаад харилцааны яамнаас: "Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна.

Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо.

Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх нь нийгэмд үл ойлголцол, ташаа ойлголт төрүүлж, талийгаачийн ар гэр, ойр тойрныхонд хүндээр тусахаас гадна холбогдох хууль тогтоомжийг зөрчиж болзошгүй анхаарна уу" гэжээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000