Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк бизнесийн цар хүрээгээ тэлж буйтай холбогдуулан шинээр ажлын байрууд зарласаар байна. Ажил горилж буй иргэд 5-р сарын 6-аас эхлэн Голомт банкны өөрт ойрхон салбарт хандан Харилцагчийн зөвлөхөөс нээлттэй ажлын байрны талаардэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Цаашид ч энэхүү арга хэмжээ бүх салбарын хэмжээнд үргэлжилсээр байх аж.
Голомт банк ажилтан болон ажилтны гэр бүлд ээлтэй бодлогын хүрээнд мэнд оршихуй буюу тэдний бие, сэтгэл зүй, санхүүгийн эрүүл мэндийг дэмжих замаар банканд урт хугацаанд, тогтвортой хөдөлмөр эрхлэх боломжоор хангахад чиглэн ажилладаг. Байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хөгжил дэвшлийн үндэс, суурь болсон ажилтнууддаа зориулсан хөнгөлөлт, хангамжуудаас гадна тэдний ур чадвар, гүйцэтгэл, ажлын байрны онцлогоос хамааруулан зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Great Place to Work” байгууллагаас “Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдсан нь ажилтнуудын сэтгэл ханамжийн баталгаа юм.
Ажлаа зөв сонгохоос амжилт эхэлнэ
Сэтгэгдэл