ЦАГ АГААР: Ихэнх нутгаар салхи, шуургатай байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Тавдугаар сарын 7-нд ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны тавдугаар сарын 7-ны 20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +2…+7 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +6…+11 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +22...+27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18…+23 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +13…+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж, секундэд 7-12 метр. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс зүүн хойш эргэж, секундэд 5-10 метр. Өдөртөө +12…+14 градус дулаан байна.
2025 оны тавдугаар сарын 8-наас 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно.
Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 08-нд говь, тал, хээрийн нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Энэ сарын 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан
Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +24…+29 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Сэтгэгдэл