Б.Чойжилсүрэн: Засгийн газар инфляцийг хоёр оронтой тоонд бариад, алдчихгүйн тулд дулааны үнээ нэмэгдүүлж чадахгүй байна

Aдмин / Улстөр

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Дулааны цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хэрэгжилт, салбарын үнийн өсөлтийг талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов.

Б.Чойжилсүрэн сайдын мэдээлснээр, Монгол Улсад эрчим хүчийг бодит өртгөөс доогуур буюу 1 кВт цахилгааны өөрийн өртөг 280 төгрөг байхад хэрэглэгчээс авах цахилгааны дундаж тариф 2023-2024 онд 216 төгрөг, айл өрхийн тариф дунджаар 140 төгрөг буюу бодит өртгөөс хоёр дахин доогуур үнээр тогтоогдож иржээ.

Үүний улмаас нүүрсний уурхай, нүүрсний төмөр замын тээвэр болон эрчим хүчний салбар нийтдээ 2024 онд 355 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарч, хуримтлагдсан богино хугацааны өр төлбөр 357 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлэхдээ “Түлш эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрсний хангамж, хэвийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд аваар осол гарч болзошгүй эрсдэл үүссэн. Ажиллах хүчний хомсдолд орсон, ажилчдын цалинг банкнаас зээл авч тавихад хүрсэн зэрэг хүндрэлүүд гарч байна.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж ашиглалтад оруулаагүйн улмаас эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангаж чадахгүй хязгаарлалт хийх хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шинэчлэн тогтоох зорилгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны тарифыг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрөөс нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тухайлбал, цахилгааны дундаж тариф 216 төгрөгөөс 280 төгрөг хүрч нэмэгдсэн.

Олборлох боловсруулах аж үйлдвэрийн дундаж тариф 294 төгрөгөөс 342 төгрөг, бусад үйлдвэрлэлийн тариф 222 төгрөг байсныг 291 төгрөгөөр, айл өрхийн дундаж тариф 140 төгрөг байсныг 212 төгрөг болгож өөрчлөн нэмэгдүүлсэн” гэв.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд Засгийн газар, УИХ эрчим хүчний салбараа аврахын тулд ард иргэд, аж ахуйн нэгжүүддээ ачааллыг үүрүүлсэн, цахилгааны үнийн өсөлт санхүүгийн дарамт учруулж буйг шүүмжиллээ. Улмаар салбарын сайдаас цахилгааны үнийн өсөлт ядуурлын төвшин, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж байгаа эсэх талаар тодруулав.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Цахилгааны үнээс гадна дулааныг нэмэгдүүлбэл инфляцид хэрхэн нөлөө үзүүлэх вэ гэдэг тооцоог Монголбанк, Үндэсний статистикийн хороо хоёр хийсэн. 2024 оны төгсгөл, 2025 он, 2026 оны эхний хагас гэхэд цахилгааны үнийн өсөлтийг дагаж инфляци 2.4 хувиар өсөх судалгаа гарсан. Тодорхой хэмжээний хүндрэл үүсэх нь тодорхой.

Засгийн газар инфляцийг хоёр оронтой тоонд бариад, алдчихгүйн тулд эрчим хүчний шинэчлэлээ зогсоочихоод, дулааны үнээ нэмэгдүүлж чадахгүй байна.

1990 оноос хойш олон нийтэд таалагдах гэж цахилгааны үнийг улс даяар тарифтай болгон мөрдүүлээд, зардал нь зах зээлийн бодит бус өртгөөр гарснаас алдагдал үүссээр ирсэн. Монгол Улсад зах зээлд шилжиж чадаагүй цөөн хэдэн салбар байгаагийн нэг нь эрчим хүч, зорчигч тээврийн салбар. Хуучин коммунизмаараа ч юм шиг зах зээлийн харилцаанд ч яваа юм шиг юу нь ч мэдэгдэхгүй байгаагийн нэг нь энэ. Цаашид цахилгаантай байх уу, цахилгаангүй байх уу гэдэг харилцаанд тулж байна.

300 мВт-ын хэрэглээтэй айлын сарын төлбөр хуучин 35 мянган орчим төгрөг байсан бол нэмэгдүүлсэн үнээр тооцоход 52 мянган төгрөг болж, сард тэр айлын хэрэглээ 17 мянга орчим төгрөгөөр нэмэгдсэн. Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад арай илүү хүндрэл үүссэн тул бид сүүлд нь хөнгөлтийн түвшинг нэмэгдүүлж өгсөн.

Инфляци болон өрхүүдийн орлого, зарлагаас шалтгаалж ядуурлын түвшин яригдах байх. Зөвхөн цахилгааны үнийн өсөлтөөс шалтгаалж ядуурал нэмэгдсэн гэвэл дэндүү өрөөсгөл ойлголт болно.

Эрчим хүчний салбар өртгөө бууруулахын тулд байнга л ажиллаж, бүсийг чангалж байна. ТЭЦ-IV дээр том тендер явж байна, идэж ууж байна гэж харддаг. Идээд уугаад байгаа гэх ТЭЦ-IV 1 кВт эрчим хүчийг 92.1 төгрөгөөр нийлүүлдэг, ТЭЦ-III станц 1 кВт эрчим хүчийг 165.9 төгрөгөөр нийлүүлдэг.

“Эрдэнэт” үйлдвэрийн дулааны цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 183.4 төгрөгөөр сүлжээнд нийлүүлдэг. Тус станц ТӨХК учраас бид өөрөөс нь 183 төгрөгөөр аваад, буцаагаад өөрт нь 342 төгрөгөөр өгч байна” хэмээн хэлэв.

Салбарын сайд цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулсан. Тэрбээр “Чадан ядан хэдэн төсөл явж байна. Өнөөдрийн байдлаар Бөөрөлжүүтийн цахилгаан станц 600 мВт ын хүчин чадалтай. Эхний 150 мВт ын хүчин чадлыг ашиглалтад хүлээн авсан. Энэ жил багтаад хоёр дахь блок буюу 200-300 кВт-ыг хүлээн авна. 2026, 2027, 2028 онд багтаан гурав, дөрөв дэх блокийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна. Монголын хувийн аж ахуйн нэгж санхүүжүүлж байна.

Баян суман дээр 660 мВт ын хүчин чадалтай станц 2027 оны зургадугаар сарын 30 гэхэд эхний блокийг сүлжээнд холбох ажил хийгдэж байна. Сэлэнгэ аймгийн төвд 70 кВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж байна. Завханы Тосонцэнгэл суманд 30 мВт-ын дулааны цахилгааны станцын эхний блок ашиглалтад орсон.

Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суманд 660 мВт-ын хүчин чадалтай 8.6 центээр нийлүүлэх цахилгаан станц барихаар хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Эрдэнэтэд 200 мВт-ын гаргалгаатай 4 цаг ажиллах 800 мВт-ын хүчин чадалтай батерей станцыг сүлжээнд холбуулна. Бид батарейгаа нарны станцаар өөрсдөө холбоно. 9.5 центээр сүлжээнд нийлүүлэхээр гэрээ хийгдэж байна.

Дундговь аймгийн Мандалговь дээр 100 мВт-ын хүчин чадалтай 4 цагийн гаргалгаатай, Өвөрхангай аймгийн Арвайхээрт 100 мВт ын хүчин чадалтай 4 цаг гарахаар батерейнаас нь 9.5 центээр нийлүүлэхээр ажлууд хийгдээд явж байна” гэлээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Тайван байж болноо, монголчуудаа. [66.181.189.203] 2025-05-07 17:31:18

Засгийн газрын тооцоогоор Инпляци 99 хувь болж байвал болж л байгаа юм байна. Кх! 100 хувь ч арай хэтэрнээ.

Зочин [192.82.65.88] 2025-05-07 12:24:53

Хувийнх нь байшин барилгууд сүндэрлээд, төрийн ажил нь унаад, уруудаад байх юм. Хувийн бизнесээ хөгжүүлж бааз сууриа бэхжүүлэх гэж төрд орпог юм биш үү. Энэ хүнийг төрөөс зайлуулмаар юм. Юу хийж гийгүүлсэн бэ?

MONGOL [202.55.188.117] 2025-05-07 10:52:48

Энэ байтугай ЗГ мөнгөгүй хүнд хэцүү үед цахилгаан дулаан нэмэхгүй яваад ирсэн юм та нар яахаараа хэд дахин нэмдэг арчаагаа алдсан хулгайчууд вэ. Харин ч нэмэгдсээр ирсэн үнэ шүү! Одоо болио Чойжидсүрэн , Доржханд 2 оо яам агентлаг ТЭЦ үүд доторх худалдан авалт хэрэггүй зарпалуудаа танаж чадахгүй байж инфляц унагаад Улсынхаа эсрэг юм хийгээд явах юм.!

Зочин [203.17.23.197] 2025-05-07 10:37:41

Луйварчин чиний хийсэн ажлын балагтай үр дагавар гарч байна. Чи бол Монголчуудын дайсан. Шуналдаа шатаж тонилоорой

Зочин [202.131.225.53] 2025-05-07 09:35:56

1 orontoi toond barih uuregtei shuu

zochin [66.181.180.83] 2025-05-07 09:33:48

CHADAXGYI BOL AJILAA OG,AMIN XUVIA BODXOOS ULAS ORNOO BODXUU CHI.

Пү па [50.47.80.132] 2025-05-07 09:27:58

Дулааны хулгайн шугамууд, 4 станц дээр нэмэлт ус алдагдал нэрээр хулгайлдаг дулааны шугам сүлжээнд Мафи байгаа

Сонс [124.158.108.251] 2025-05-07 07:58:59

Та нар Хятад руу үнэгүй шахам хулгайлж гаргаж байгаа нүүрсээ үнэгүй станцуудад ниилүүлбэл дулаан тогны үнэ буурна даа. Газрын баялаг нүүрсээ ард түмэн мөнгөн хэлбэрээр авж чадахгүйгээс хойш тэр нүүрсээ үнэгүй хэрэглэхэд юу болохгүй байна. Нүүрсээр баян орон гэж зарлачаад стаэцаа үнэгүй нүүрсээр хангаж чадахгүй бол өөр тэгчих хүмүүсииг сонгож баймаар байна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000