СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Aдмин / Нүүр

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 09 дүгээр сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст, 26-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +14…+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +7…+12 градус дулаан байна.


Сэтгэгдэл

Зочмн [59.153.115.230] 2023-09-24 20:42:41

Цаг уурчид аа, Цаг агаарын мэдээнийхээ нэршил, хэллэгийг засч сайжруулж болохгүй юу? Бэлэн хэдэн болхи үгэндээ хэдэн тоо нөхөж тавьмар аядаад өчнөан жил болж бна ш дээ! Монголд Алтай, Хангай, Хэнтий, Завхан гол, Хүрэнбилчир гэдгээс өөр нэршил байхгүй билүү?

Зочин [66.181.161.201] 2023-09-24 10:03:09

10 байтугай 11 сар хүртэл ногооноороо шахуу байж шарладаг байсан Одоо ч ногооноороо д хөдддөг болоод байгаа даа

Зочин [124.158.64.13] 2023-09-23 16:01:22

Модны навч сүүлийн хэдэн жил гандаж унахаа болиод ногооноороо хөлддөг болсон шүү дээ.

Зочин [66.181.161.210] 2023-09-23 14:31:44

Халаалтаа өгчихдөг болоосой.

Зочин [202.9.46.176] 2023-09-23 12:38:18

10 сар сар болж байхад модны навч ногооноороо байх юм.

Зочин [203.98.76.249] 2023-09-25 14:44:36

тэр чинь хорны нөлөө


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.