Монголын шигшээ баг өнөөдөр Хятадын талбайд тоглоно

Aдмин / Спорт

  • Монголын Сагсан бөмбөгийн шигшээ баг Азын аваргын урьдчилсан шатанд анх удаа оролцож байна
  • Тэд С хэсгийн эхний тоглолтоо Хятадын шигшээ багийн эсрэг хийнэ

Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-д Хятадын шигшээ багийн эсрэг Шэньси мужийн Шиань хотод тоглоно.

Тодруулбал, Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Азийн 2025 оны аварга шалгуулах тэмцээний урьдчилсан шатанд Монголын шигшээ баг анх удаа шалгарсан билээ.

Урьдчилсан шатны "С" хэсэгт Хятад, Гуам, Японы шигшээ багтай таарсан Монголын шигшээ баг эхний тоглолтоо хоёрдугаар сарын 22-д Хятадын талбайд хийнэ. Үргэлжлүүлэн хоёрдугаар сарын 25-д нутагтаа Гуамын шигшээ багийг хүлээн авч тоглоно.

Тус чухал тоглолтуудад бэлтгэхээр нэгдсэн бэлтгэлийг долоо хоногийн өмнөөс буюу энэ сарын 14-д эхлүүлсэн юм.

Тоглолт Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ. Тус хэсгийн эхний тоглолт Гуам болон Японы шигшээ багийн хооронд мөн өнөөдөр 18:05 цагаас болох юм.

FIBA-аас энэ удаагийн тэмцээнд оролцож буй багуудын чадамжийг харьцуулан Японыг 2, Хятадыг 7, Гуамыг 10-т жагсаагаад байна. Мөн шигшээ баг бүрээс нэг тоглогч онцлоход, Монголын шигшээ багийн холбон тоглогч М.Өлзий-Орших тэдний хараанд өртжээ.

Монголын шигшээ баг урьдчилсан шатанд тоглохын тулд, сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд Малайз, Тайланд, Вьетнам, Таитийн багуудтай тоглож 2-р байраар хоёрдугаар шатанд шалгарсан. Улмаар хоёрдугаар шатанд Малайз, Тайландаас гадна Хонконг, Сингапур, Гуамын шигшээ багуудтай тоглож 3-р байраар урьдчилсан шатанд шалгарсан юм.

"FIBA Asia Cup 2025"-ын урьдчилсан шатанд нийт 24 баг дөрвөөрөө зургаан хэсэгт хуваагдаж байна. Баг тус бүр хэсгийн багуудтайгаа гэртээ болон талбайд нь ээлжилж тоглосноор нийт 6 тоглолтыг хийнэ. Хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой хоёр баг 2025 оны Азийн аваргад тоглох бол 3-р байрыг эзэлсэн зургаан баг нэмэлт шатны тоглолт хийж дөрөв нь Азийн аваргын эрхээ авах учиртай.

Азийн аваргын урьдчилсан шатанд Монголын шигшээ багаас гадна Арабын Нэгдсэн Эмират улс анх удаа оролцож байна.


Сэтгэгдэл

Ysu [66.181.161.215] 2024-02-22 14:49:21

Amjilt

Зочин [66.181.183.78] 2024-02-22 11:14:33

Очиж очиж Хятадуудад олон арван тоогоор хожигдох нь тов тодорхой тоглолтыг үзэж мөнгө цагаа гарздаж байдаг тэнэгийн тэнэг толгойтонууд бас байнаа, ха ха ха


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.