Япон Улсын хүн ам 13 дахь жилдээ дараалан буурав

Aдмин / Гадаад мэдээ

Япон улсын хүн ам өнгөрсөн онд 595 мянгаар цөөрч, 124 сая 352 мянга болсон дүн мэдээг японы зг өчигдөр танилцуулсан байна. Өнгөрсөн оны 10 сарын 1-ний байдлаарх энэ тоон үзүүлэлт тэхдээ, Японы байнга оршин суугаа гаднын иргэдийг давхар хамруулсан тоо юм байна. Харин гаднын харьяат иргэдийг хасаж тоолбол Японы хүн амын тоо 0,69 хувиар буурсан дүн үзүүлжээ.

Тодруулбал, Азийн хөгжингүй энэ улсад төрөлт буурч, хүн амын наслалт улам уртсаж байгаагаас хүн амын тоо нь 13 жилийн өмнөөс жил дараалан зогсолтгүй буурсаар байгааг энэ шинэ мэдээ дахин нотлон харуулсан байна. Улмаар хүн амын тооллогын бүрэн мэдээлэл бий болсон 1950 оноос хойш түүхэнд, сүүлийн нэг жилийн энэ бууралт тоо болоод хувийн дүнгээрээ хамгийн өндөр нь болж тэмдэглэгдэж байгааг японы Дотоод хэрэг, мэдээлэл харилцааны яам нь мэдээлж байна. Өнөөдөр Японд 65-аас дээш насныхны тоо 36 саяар яригдаж байгаа нь нийт амын 29 хувийг бүрдүүлж байна гэсэн үг юм.

Энэ хувь хэмжээ өмнөх оноосоо мөн 0,1 хувиар өсжээ. 75-аас дээш насныхны тоо 2023 онд мөн 713 мянгаар нэмэгдэж, нийт тоо нь анх удаа 20 сая давжээ. Улмаар 75-аас дээш насныхан Японы хүн амын 16 хувийг бүрдүүлж байна. Харин эсрэгээрээ 329 мянгаар тоологдож байгаа 0-14 насныхан нийт хүн амын ердөө 11,4 хувийг бүрдүүлж, хамгийн доод үзүүлэлтэд очжээ.

Ажиллах хүчний идэвхтэй иргэд буюу 15-64 насны хүн өмнөх жилээсээ 256 мянгаар буурч, 73 сая 950 болсон нь нийт хүн амын 59,5 хувь болж байгаа юм байна. Үүний зэрэгцээ байнга оршин суугч гадаад иргэдийн тоо 243 янгаар өсөж, 3 сая 160 мянга болсон байна. Ийнхүү 47 мужтай Япон улсад зөвхөн нийслэл Токио хотын хүн ам л хоёр дахь жилдээ дараалан өссөн дүн үзүүлжээ.


Сэтгэгдэл

Чинээлэг амьдрах нөхцөлөө бүрдүүлчихсэн улс. [66.181.184.209] 2024-04-16 18:52:24

Японд одоо хүн ам тийм ч чухал биш. Бүх юм нь РОБОТ-ын технологи, ХИЙМЭЛ ОЮУН ухаанаар бүтээгдэж үйлдвэрлэгднэ. Технологи зохиож, мөнгө тоолдог япончууд байхад л ХАНГАЛТТАЙ. 124 сая биш, харин 50-60 сая япончууд байхад л хүрэлцээтэй.

Зочин [66.181.160.89] 2024-04-15 23:40:36

Япон бүрхэг болж байна даа, хэдхэнн жилийн дараа бөөн хагшчүүл болох нь дэн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.