“Тоёота” компанийн үйлдвэрлэл дээд үзүүлэлтэд хүрчээ

Д.Тулга / Эдийн засаг

Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота Мотор” 2023 оны санхүүгийн жилд дэлхий даяарх үйлдвэрүүддээ 9.97 сая гаруй автомашин үйлдвэрлэсэн нь компани байгуулагдсанаас хойших хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Тодруулбал, үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оныхоос 9.2 хувиар өсжээ. Гэсэн хэдий ч тус корпорац 10.1 сая автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүй байна.

Тус компани 2023 оны санхүүгийн жилд дэлхий даяар 10.3 сая гаруй автомашин борлуулсан нь мөн түүхэн дээд үзүүлэлт болжээ. Борлуулалтын хэмжээ өмнөх оныхоос 7.3 хувиар өссөн бөгөөд "Тоёота"-гийн автомашин Японд төдийгүй АНУ, Европын орнуудад эрэлт ихтэй байсан нь борлуулалт өсөхөд нөлөөлжээ.

Хос хөдөлгүүрт машинууд одоо дэлхий даяар хамгийн их эрэлттэй байгааг компанийн тайланд дурдсан байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.