Голын мөс цөмөрч, цагаан зээр усанд эндэх тохиолдол их гарч байна

Aдмин / Орон нутаг

Сүүлийн жилүүдэд Онон-Балжийн байгалийн цогцолбор газарт цагаан зээрийн томоохон сүргүүд нүүдэллэн ирж өвөлжин, хавартаа буцдаг болсон.

Буцаж нүүдэллэх шилжилт хөдөлгөөн нь жил бүрийн 3-4 дүгээр сард явагддаг бөгөөд энэ жилийн хувьд олон жилийн дунджаас дулаан байгаатай холбогдуулан голын мөс эрт цөмөрч, голын усанд цагаан зээр эндэх тохиолдол их гарч байна.

Иймд тус хамгаалалтын захиргаа Дэлхийн байгаль хамгаалах сангийн МХГ болон нутгийн иргэдтэй хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 02, 04 тоот албан даалгавар, Салбарын хяналтын газрын 224 оны 1/11 тоот удирдамжийн хүрээнд Онон, Балж голуудын сав газар дахь мал, амьтны сэг зэмийг цэвэрлэх ажлыг хийж байна.

Одоогийн байдлаар нийт 31 толгой цагаан зээрийг уснаас гаргаж халдваргүйжүүлэн устгаад байна.

Эх сурвалж: Онон-Балжийн байгалийн цогцолборт газар


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.181] 2024-04-16 09:38:10

ЗҮГЭЭР БУЛААД ДЭЭР НЬ МОД ТАРЬ ЖИНХЭНЭ БОРДОО БОЛДОГ ШҮҮ

зочин [66.181.180.17] 2024-04-15 17:02:49

Хөрс бузарлаж гэмт хэрэг хийж байна даа Химийн бодисоор ариутгахад ч хөрс усанд шингэдэг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.