Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Хил хамгаалах байгууллагаас мэдээлснээр Монгол, ОХУ-ын хилийн зарим боомт энэ сарын 28-наас ажиллахгүй нь. Тодруулбал Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан зэрэг таван авто замын боомт гурван өдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна. Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана. Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.
ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд ийнхүү боомтуудыг түр хаах юм байна.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцжээ.






















































.jpg)







.jpg)


.jpg)






Сэтгэгдэл
Иргэдийг хоосон битгий сандаргаач, Мэдээ.мн-ийхаан! [66.181.184.209] 2024-04-23 21:55:55
Хил хаах нь зүгээр л Майн баяртай холбоотой юм байна. Гэтэл Мэдээ мн-ийхэн хүмүүсийг ТҮГШЭЭХ гэж буутай цэргийн зураг тавьдаг нь ЯАЖ байгаа юм бэ? Хүн сандаргах тийм сайхан байна уу?
Батбаяр [202.126.90.137] 2024-04-22 21:18:48
Ааннгн
Зочин [202.126.90.137] 2024-04-22 21:18:58
Нааа