Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурван жилийн өмнө буюу Ерөнхий сайд байхдаа тус улсад албан ёсны айлчлал хийж, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” байгуулж байв. Тэгвэл Халхын голын дайнд ялсны 80 жилийн ойн хүрээнд буюу 2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд “зочлохдоо” иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоож байсан юм.
Харин энэ удаа Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 3-ны өдөр буюу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тухайлбал, энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаа. Харин энэ хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцохоос гадна хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох төлөвтэй байна.
Сэтгэгдэл
ЗОЧИН [66.181.176.165] 2024-09-03 19:49:34
ХАЛХ ГОЛЫН ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙГООР ИРЛЭЭ ГЭХЭД Л БОЛОО Ш ДЭЭ. ЮУН УБТЗ-ын 75 ЖИЛИЙН ОЙ ВЭ. НЭГ ХАМТАРСАН КОМПАНИЙН ОЙД ИРЖ БУЙ БОЛЖ БНА УУ. ИЙМ ТЭНЭГ ЮМ БИЧИХЭЭ БОЛИОЧ МАЛНУУД АА. СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭНИЙ 5 ЖИЛИЙН ОЙ Ч ГЭХ ШИГ. ИНЭЭДЭМ.
Зочин [59.153.112.46] 2024-09-03 15:56:49
Ёооё ажиллагаатай музей
Зочин [185.17.14.179] 2024-09-03 12:49:36
Khurelsukh erunkhiilugch zorig gargaad Gagiin umnu huleesen uurgee bieluuleed Puting barivchilsan bol delkhii dayar Mongolig shuteh bailaa.
Зочин [192.82.66.27] 2024-09-03 13:42:27
Чам шиг усан тэнэг хаа байхав дээ. Чи тийм л юм бол АНУ-аас Элбэгдорж,Сайханбилэг нарыг бариад ир гэж хэл дээ.
Зочин [59.153.112.57] 2024-09-03 09:17:24
Наад нөхөр чинь олигтой шийд гаргахгүй дэээ баахан манжлаад манийгаа дэлхийд муухай харагдуулаад алга болох биз
зочин [202.9.46.143] 2024-09-03 08:39:57
усан цахилгаан станцаа барина шүү манахаан Эгиин гол