Т.Батцогт: Хүүхдэд ээлтэй хотыг бид бий болгоно

Aдмин / Улстөр

Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогттой ярилцлаа.


-Нийслэлийн Ардчилсан нам ШИНЭ намтай хамтарч сонгуульд орохоор болсон байна. Яагаад ийм шийдвэр гаргах болсон юм бэ?

-Саяхан зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болж өнгөрсөн. Сонгуулийн дараа хот дээрх санал хураалт хэрхэн явж өнгөрөв. Намууд болон нэр дэвшигчид ер нь ямар санал авав гээд судалгаа, дүгнэлтийг хийсэн. Нийслэлд 2016 оноос хойш ялалт байгуулж, эрх бариад байгаа МАН хотын хэмжээнд дээд тал нь 30 хувийн санал л авч байсан. Саналаа өгч байгаа хүмүүсийн 30 хувь гэдэг бол маш бага тоо. Гэтэл дангаараа засаглаад байдаг. Ардчиллыг дэмждэг, ардчилсан үзэл баримтлалтай 70 хувь цаана нь байна шүү дээ. Эдгээр хүмүүсийн хүсэж мөрөөдөөд байгаа хөгжил дэвшил, хүнээ бодсон, хүний эрхийг дээдэлсэн ирээдүйн төсөөлөл байхгүй байна. Тийм болохоор ардчилсан үзэл баримтлалтай намууд энэ 70 хувиа хуваачихаад байгаа юм. Тэгэхээр үүн дээр үндэслээд бид хэд уулзаж, санал солилцсон. ШИНЭ намаас нийслэлд нэр дэвших маш сайн хүмүүс байна. Тэр хүмүүст намынхаа дүрмийг танилцуулаад, журмын дагуу намдаа элсүүлээд хотод нэр дэвших эрхийг нь өгсөн. Түүнээс биш намууд орон нутгийн сонгуульд эвсэж, нийлж орох боломжийг эрх баригч нам зургадугаар сарын 25-нд хаачихсан.

-Тэр юу гэсэн үг вэ?

-МАН-ын боловсруулсан хуулийн хүрээнд бид энэ эрхээ хязгаарлуулчихсан. Ид сонгуулийн өдрүүдтэй зэрэгцээд намууд эвсэх боломжийг тэд хаасан. Тийм учраас бидэнд байгаа сонголт ердөө л энэ. Үгүй бол Ардчилсан нам дутуу нэр дэвшүүлээд үлдсэн дээр нь бусад намууд хүнээ дэвшүүлэх боломжтой. Гэтэл ингэсэн тохиолдолд сонгогч нар маань ойлгож саналаа өгч чадахгүй. Дээрээс нь санал авах өдрийг дахиад л баасан гарагт тааруулсан. Баасан гарагт хүмүүс агаар салхинд гардаг. Сонгогчид хотоос гараад явчихдаг гэдгийг тэд тооцоолоод байна. Өнөөдөр МАН халамжаар бүх сүлжээгээ барьдаг.

Халамжийн сайд нь МАН-аас томилогдсон. Ардчилсан намын гишүүдийг тэгээд халамжаасаа хасдаг. энэ бодитой гэдгийг бүгд л мэдэж байгаа. Ард түмнээ ядуу байлгаж байгаад төрөөс халамж өгсөн нэрийдлээр тэднийг барихыг оролддог.

-Төрийн албан хаагчид сонгуулийн дүнд маш том нөлөө үзүүлдэг гэдэг?

-Одоо хэдүүлээ үүнийг бүр орхиё. Энэ бол МАН-ын бодож олсон арга заль. Төрийн албан хаагч нам бус байх ёстой гэдэг. Гэвч амьдрал дээр ийм биш гэдгийг бүгд л мэддэг. Өнөөдөр төрийн албан хаагчдыг ажлаар нь барьцаалж, дарамталж байгаад зохион байгуулалттайгаар командалж, сонгуульд ажиллуулдаг. Алдарт “60 тэрбумын схем” гэж байгаа шүү дээ. Төрийн албыг намын схемд оруулчихсан. үнэнийг нь ингээд ярьчихаар биднийг барих юм уу, хорих юм уу. Өөрсдийнхөө үгэнд ороогүй заримыг нь өнөөдөр барьж, хорьж байгаа нь үнэн биз дээ. Татварын дарамт үзүүлдэг. Ер нь ардчилсан нийгмийг бид 1990 онд сонгосон. Гэтэл зүүний үзэл баримтлалтай нам ардчилсан нийгмийг удирдаад байгаа нь зүйд нийцэх юм уу. Нийцэж байсан бол бид өнөөдөр сайхан амьдарч байх ёстой биз дээ.

-Нэр дэвшигчдэдээ ямар бодлого, шалгуур барьсан бэ?

-Нийслэлийн тойргийг МАН маш том болгосон. ингэж том болгосноор найман жил хулгай хийгээд түнтийтлээ баяжчихсан дарга нар нэр дэвшихэд ямар ч асуудалгүй. Тэд мөнгөтэй учраас элдэв зардалд санаа зовохгүй. Тойрог томрох тусмаа л том зардал гарна. Өнөөдөр мөнгөтэй хүн хаана байна гэвэл төрд л байна шүү дээ. Бизнес хийж байгаа хүмүүсээсээ баян төрийн албан хаагчтай болчихсон. Манай улсын авлигын индекс сүүлийн жилүүдэд маш өндөр байгаа. Үүнийг нь олон улсын байгууллагууд гаргаад тавьчихсан. УИХ-ын сонгуулийн хамгийн том тойргийн зардал нь 970 сая төгрөг гэсэн байна лээ. Гэтэл насаараа төрд ажилласан маш олон хүн сонгуульд нэр дэвшсэн. Тэд яаж ийм их мөнгийг гаргаад сонгуульд өрсөлдөөд байгаа юм. харин манай намын хувьд гэвэл үйл ажиллагаа нь ч тэр, хэрүүл нь ч тэр нээлттэй, ил тод байдаг. Гишүүд нь ч гэсэн нэг хүнээр удирдуулаад дуугай сууж байдаг хүмүүс биш. Нам гэдэг Ардын нам шиг ярс хийтэл гар өргөдөг зүйл биш шүү дээ. Үзэл санааны нэгдэл дээр бий болдог, олон ургалч санаа гардаг зүйл. энэ ч утгаараа манайх нэр дэвшилт дээрээ нээлттэй байсан. Олон ч хүнд урилга өгч, санал тавьсан. Ажил хийх хүн бол туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой, сэтгэлтэй байх ёстой. харин ард түмний төлөөлөгч бол шударга, дуу хоолой байх хэрэгтэй. Манай нам дандаа ард түмний дуу хоолой болох буюу иргэдийн хурлын танхимд иргэдээ төлөөлж дуугарах хүмүүсийг нэр дэвшүүлсэн. Ардын нам болохоор боловсролтой хүмүүсийг нэр дэвшүүлсэн гээд байна лээ. Тэгвэл манай нэр дэвшигчид ч гэсэн бүгдээрээ л мэргэжил, боловсролтой.

-Нийслэлийн Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй орж байна вэ?

-Мөрийн хөтөлбөр дээр манай доктор, профессор, эрдэмтэн судлаачид сууж боловсруулсан. Багийн ахлагч нь Монгол Улсын зөвлөх инженер н.Батболд доктор байгаа. Өнгөрсөн 2012-2016 онд нийслэлд манай нам засаглаж байхад Улаанбаатар хотын 32 уулзварыг шинэчилж зохион байгуулах ажлыг хоёрхон сарын дотор хийсэн хүн байгаа юм.

-Нийслэлд ялалт байгуулсан тохиолдолд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

-Манай Ардчилсан намын нийслэлд нэр дэвшүүлсэн багийг сайн хараарай. инженерээр удирдуулсан “Ард түмний төлөөлөл” баг байгаа. Би өөрөө инженер хүн. Нийслэлийн ИТХ-д найм дахь жилдээ сууж байгаа. Би асуудалд яг тооцоо судалгаатай ханддаг. энэ саналаа хэлэхээр эрх баригчид бухимддаг. Манай эрдэмтэн судлаачид мөрийн хөтөлбөр дээр ажилласан. хамгийн гол нь бид хүүхдүүд гэж үзсэн. Дэлхий нийтээрээ хүүхдэд ээлтэй, хүүхдийн стандартад нийцсэн хотыг бий болгохоор ажиллаж байна. Тиймээс манайх ч гэсэн ийшээ л явах ёстой. Улс хөгжье гэвэл хүнээ хөгжүүлье гэдэг. харин хүнээ хөгжүүлэхийн тулд хүүхэд байхаас нь анхаарал хандуулах ёстой. Манай улсад одоогоор 0-18 насны 1.3 сая орчим хүүхэд байна. энэ хүүхдүүд сонгуульд санал өгдөггүй учраас шийдвэр гаргах түвшинд хүүхдийн асуудал тэр бүр хөндөгддөггүй. Ардчилсан нам “хүүхдийн мөнгө” гэдгийг санаачилаагүй бол өнөөдрийг хүртэл хаягдсан хэвээрээ л байх байсан. үр шимийг нь манай хүүхдүүд хүртээд явж байгаа. Гэтэл МАН сүүлийн жилүүдэд үүнийг халамж гэж тайлбарласан. Уг нь энэ чинь халамж биш, хүн ам зүйн бодлого байхгүй юу. Бид хоёр том хөршийн дунд байгаа хүн ам багатай жижиг улс. Тиймээс хүн амаа өсгөх ёстой. Тусгаар улсаа ингэж байж хамгаална. Дэлхийн бусад орнуудад ч ийм бодлого байдаг. Түүнээс энэ бол халамж биш.

-Та хэд есдүгээр сарын 1 гэсэн хуулийн төсөл санаачилж байна гэж байсан. Үүнтэй холбоотой юу?

-Манай хэвлэл мэдээллийнхэн энэ хуулийн төслийг сайн сурталчилж өгөх хэрэгтэй. Бид Уих-ын гишүүдээрээ дамжуулаад ийм хуулийн төсөл санаачилж байгаа. Өнөөдөр бид өөрсдийнхөө хүүхдүүдийг нэг өнгийгөөд харах хэрэгтэй. Бие бялдар муутай, өвчлөл их, хорт зуршилд донтох нь ихэсч байна. Өнөөдрийнх шигээ бид байгаад л байвал 20 жилийн дараа маш хэцүү ирээдүй биднийг тосч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээр хэлсэн хуулиараа бид хүүхдийн хөгжлийн карт гэж гаргахаар болсон. үүгээрээ хүүхдүүд хүссэн урлаг, спорт, хичээлийнхээ дугуйланд суух боломжтой болно. Багшаа сонгоод хичээллэхээр багшид нь төрөөс урамшуулал орно. Өнөөдөр боломжтой айлын хүүхдүүд л дугуйланд хамрагдаж байна. Тэгвэл бид хүүхдүүдээ төрөөс ингэж бодлогоор хамруулна. Бидэнд ирээдүйд зөв хүн хэрэгтэй. зөв болгохын тулд хүүхэд байхаас нь дэмжих ёстой юм. ингэж хүүхэд хөгжлийн карт гаргахад бидэнд сард ердөө 30 тэрбум төгрөг хэрэгтэй. Бидэнд мөнгө нь хангалттай байгаа. эрх барьж байгаа намынхан 40 их наядаар нь идэж болоод байхад бид хүүхдүүддээ яагаад өдий хэмжээний хөрөнгө гаргаж болохгүй юм л гээд байгаа юм. Тийм болохоор хүүхдэд ээлтэй хотыг бий болгоно. Бүх стандартыг хүүхдэд ээлтэй байдлаар сайжруулна.

-Та ярианыхаа төгсгөлд юу хэлэх вэ?

-Энэ хэдэн хулгайч нараасаа салъя. Бид дөрвөн жил тутамдаа нэг дүн тавьдаг. Одоо зөв дүнгээ тавьцгаая. залуучууд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Та бүхний ирээдүйг шийдэх хамгийн чухал сонгууль шүү. Орон нутгийн сонгуулийг эрх баригчид ирцгүй болгочихсон. Тийм ч болохоор баасан гаригийг сонгосон. Та бүхнийг санал өгүүлэхгүй байх бүх л аргыг хэрэглэж байгаа шүү. Тийм болохоор идэвхтэй оролцоод дүнгээ тавиад өгөөрэй л гэж хэлмээр байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.192] 2024-09-09 19:52:35

Битгий шаал даа ацаа

Зочин [124.158.107.237] 2024-09-09 10:41:44

батүүл чинь хүүхэддээ тендер өгөөд хүүхэддээ их ээлтэй шаасан даа ккккк

Зочин [122.201.31.82] 2024-09-08 22:08:30

Хогийн хутгуур даа энэ дурак

Зочин [202.126.90.150] 2024-09-08 13:00:08

2008-2012 онд Пүрэвдаваатай нийлж баянзүрхийг дампууруулсан халтар гөлөг Батцогтоо чи зайлаачээ. Чи хэзээ ч УБ-ыг удирдаж чадахгүй Чамд боловсрол мэдлэг байхгүй.

Зочин [202.126.91.143] 2024-09-08 09:00:28

Энэ хүн бузар хэрүүлийн ЁНГОС шүү тэгээд чи юу хийж гийгүүлсэн юм бэ дээ Батцогт оо битгий худлаа шаа. Хүүхэд ээлтэй хотыг одоо ч болгож урд нь болгож болох л сууудөлд байдаг биздээ тэгээд юу хийсийн чамайг юу хийхнэ үү гэж их хар АН чи юу ч хийдэггүй шүү дандаа худлаа хэрүүл хийдэг хүн

Зочин [202.9.46.169] 2024-09-08 08:48:36

Худалч пиздаа нар ичихгүй худлаа шаах юм

Zochiн [66.181.177.148] 2024-09-07 23:13:11

Энэ сайхан хусдаг хулгайч. Хэзээ ийм амьтасд орон зай үгүй болно монгол улс хөгжинө. Иймэрхүү амьтас талхны мөнгөний төлөө хэзээ хөдөлмөр хийнэ тэр үед хөгжил ирнэ дээ

Зочин [139.5.216.14] 2024-09-07 02:20:06

ШАААЛ. худалч

Зочин [202.9.46.1] 2024-09-06 22:04:08

Бат-үүл дарга 4 жилийн дотор хотод олон сайхан өөрчлөлтүүдийг хийсэн , мөн эхлүүлсэн үүний нэг нь хотын гэр хороололд 6 газар Дулааны Станцыг бүх шугам шүлжээтэйн иж бүрнээр нь барих байсны эхлэл нь Амгалан Д.Станц нэг станц 50- 60 мянган айл халаах хүчин чадалтай 300 мянган айлын яндан үгүй болох байсныг 2016 онд Сундуйн Батболд хотын дарга болоод бүгдийг зосоож УТААГҮЙ ТҮЛШ ЯРИАД Л ЭХЭЛСЭН ДЭЭ одоо байгаа царайгаа нэг сайн харцгаадаа

Зочин [124.158.107.237] 2024-09-09 10:42:33

ШААЛДАА БАТҮҮЛЭЭ???

Зочин [103.57.93.67] 2024-09-06 18:14:13

Одоо чт юудха??? Хол очиж хуц. Чи муу баттулгын горшок. Юу хийж чадах вэ?!худалаал хуцаж чадар бөйр

Зочин [202.9.46.1] 2024-09-06 21:47:13

Хараалаас өөр мэдэх юмгүй юмнууд олон нийтийн сүлжээгээр бусадруу дайрах яахав хамгийн гол нь өөрийхөө ямар хүн гэдгээ л харуулж байдаг , ийм юмнуудын араншинг хүүхэд залуучууд маань харж л байгаа юу гэж хүлээж авдаг бол ... гээд муу сөрөг зүйл иих байгаа. Ийм тул олон түмэн минь хойч ирээдүйгээ бодоод нэгэн дуугаар эсэргүүцэж баймаар байна

Асуудлыг буруу талаас нь шийдэх гэж байна. [66.181.160.14] 2024-09-06 14:26:39

Эхлээд хотынхоо утааг л багасгачих. Тэгвэл хүүхдэд ээлтэй болчихно. Тэрнээс биш ийм их утаа манан болсон хот үхсэн элэнцийн хүүхдэд ээлтэй байдаг юм. 1860-1960 оны үед Лондон хот нуль нүүрсний утаа дүүрсэн хот байсан, хүүхдэд ёстой "ээлтэй" байсандаа. Кх!

Зочин [192.82.66.27] 2024-09-06 11:35:57

Адилхан л худалч хулгайч нар шүү дээ...Эд нар дангаараа олон жил идэж ууж байна. ОДоо бид нар идэж уух хэрэгтэй бна гэж л хэлээд байна. Элбэгдорж,Гурилбурам,Батүүл нартаа л хэл наад үгээ...

z0chin [203.91.115.244] 2024-09-06 10:29:48

jov jov hol yawj uli

Зочин [112.224.198.123] 2024-09-06 10:21:40

bugd ideh gej bgaa biz. olon nam bulaatsaldaj idej bhaar yadaj neg nam n ideg. MANiig songonoo


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.