Үнэ нэмснээр эрчим хүчний шинэчлэл хийгдэхгүй

Д.Тулга / Улстөр

Дамжуулалтын систем, дэд бүтцийн хоцрогдол нь сэргээгдэх эрчим хүч хөгжих нэг гацаа

Монголд Улс сэргээгдэх эрчим хүч ашиглан дотоодын хэрэгцээгээ хангах онцлог бүхий байршилд байна. Тэр дундаа говийн бүс жилдээ 260 гаруй өдөр цэлмэг, байнгын нартай мөн хүчтэй салхины урсгал ихтэй. Аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг дагаад эрчим хүчний хэрэглээ хаа сайгүй нэмэгдсээр байна. Гагцхүү энэ хэрэглээг хангах шийдэл нь сэргээгдэх эрчим хүч. Дорноговь аймагт Монголын хоёр том нар, салхины станцууд байрлаж байна.

Тухайлбал, Сайншандын 55 м/Вт-ын “Салхин парк”, 30 м/Вт -ын чадалтай “Говь” нарны цахилгаан станц гэхэд л нийт 85 м/Вт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж нэгдсэн системд нийлүүлж байна.

Гэвч Дорноговьчууд дэргэдээ ийм боломжит эх үүсвэртэй хэр нь хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа нь дамжуултын шугам, систем нь хоцрогдсон ашиглалтын хугацаа дууссан дэд бүтэцтэй холбоотой ажээ. Энэ нь Төрийн өмчит болон хувийн хэвшлийн дамжуулалт, борлуулалтын компаниудад дарамт болсоор байна. Тус аймгийг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн эх үүсвэрээс цахилгаан, дулааныг хангая гэвэл 7-10 м/Вт л эрчим хүч хэрэгтэй. Тэгвэл дээрх хоёр станцын нийт үйлдвэрлэлийнх нь арав хүрэхгүй хувь юм. Дамжуулалтын шугамын энэ асуудал ганц энэ аймгаар тогтохгүй. Манай ашиглаж буй дулаан, хангамжийн систем нь хоёр дахь үеийн систем аж. Одоо тав дахь үеийн дулаан хангамжийн системд шилжсэн тухай эрчим хүчний зөвлөх инженер С.Цэцэгээ ярьж байна.Өөрөөр хэлбэл, гурван үеэр хоцорчээ. Монгол Улсын эрчим хүчний салбарын шинэчлэл, /либералчлал/ эндээс эхтэйг сурвалжилгаар хөндөж байна.

Салхи хөлөглөсөн Салхин парк

Хангалттай эрчим хүч үйлдвэрлэж буй ч тэр хэрээр нь хураагуурт нөөцөлж дутагдалтай байгаа хэрэглэгчдэд хүргэж чадахгүй байгаа нь салхи, нарны станцуудын тулгамдсан асуудал. Тэгвэл Сайншандын “Салхин парк” болон “Говь” нарны станцтай танилцах боломж өнгөрсөн сарын сүүлээр олдсон юм.

Улаанбаатар хотоос 460 км алслагдсан Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо байрлах “Сайншанд салхин парк” ХХК 2009 онд байгуулагджээ. Төслийн үр дүнд 121сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт Монгол Улсад хийгдсэний зэрэгцээ ажлын байр, татвар төлөлт болон байгальд ээлтэй тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийн нэг юм. Эднийх жилд 215 сая кВт/ц цэвэр эрчим хүчийг төвийн бүсэд нийлүүлж байна. Ингэснээр 222 мянган тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлдэг. Жилд хэмнэх нүүрсний хэмжээ 78 мянган тонн бол цэвэр усны хэмжээ 2.0 сая орчим шоо метр гэж тус станцын ХАБ-ын ажилтан бидэнд танилцуулсан юм. Тэрээр цааш станцын үйл ажиллагааг газар дээр нь дэлгэрүүлж тайлбарлахдаа “Тус бүр нь 98 метрийн өндөртэй хоорондоо 20-50 метрийн зайнд 25 салхин сэнс байрласан. Салхин сэнсний бүхээгт эрчим хүч үйлдвэрлэх эд анги нь байдаг. Бүхээгээс холбоотой далбаа буюу сэнс нь салхинд их, бага, дунд хэмжээтэй арааны тусламжтайгаар эргэлт хийж дамжсаар хамгийн бага араанд хурд нэмэгдэж эрчим хүч болон хувиргах генератортай холбогддог. Ингэснээр үйлдвэрлэсэн цахилгааныг 35 м/Вт болгож газар доогуур шугамаар дамжуулж улмаар газар дээрх цахилгаан байгууламжтай холбогддог. Салхин сэнс, бүхээгээс ирсэн 35 м/Вт ийг 110 м/Вт болгож өсгөх трансформаторт холбогдож Сайншандын дамжуулах нэгдсэн систем рүү өгдөг. Эрчим хүч хол зайд явах тусмаа хорогддог учраас байнга өсгөж өгдөг гэсэн үг” гэсэн юм. Тус станц нь ногоон эрчим хүч үйлдвэрлэгч гэдгээрээ ногоон санхүүжилт, урамшуулал авдаг гэж байв. Салхины хурдын судалгааг байнга хийдэг. Хамгийн бага салхитай үе нь долоо болон наймдугаар сар. Харин хүйтрэх тусам салхины хурд ихэсдэг. Энэ хэрээр эрчим хүч үйлдвэрлэх чадлын муруй нь өсдөг гэлээ. Гол асуудал нь өвлийн их үйлдвэрлэлийн үед нөөцлөх хураагуур байхгүй нь тулгамдсан асуудал. Станцыг өргөтгөх хураагуур барих төлөвлөгөө байгаа эсэхийг тодруулсан ч хариулах боломжгүй гэссэн юм. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний нэг давуу тал нь горимын тохируулга хийдгээрээ онцлогтой. Диспетчерийн үндэсний төвөөс хэдий хэрийн цахилгаан эрчим хүч тус төвөөс авахаар байгаа захиалгаа өгдөг аж. Тухайлбал, эдийнх дээд тал нь 55 м/Вт-ыг гаргах хүчин чадалтай ч ДҮТ-өөс 40 м/Вт-ыг нийлүүлэх захиалга өгвөл тохируулга хийж өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл, сэнсний далбаа нь 90-0 хүртэл чадлаа зохицуулдаг онцлогтой.

Нано нарны панелл нэг к/Вц үнэ буурахад нөлөөлдөг


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.29] 2024-10-13 18:04:28

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!

Нүүрс бол хор [202.131.236.22] 2024-10-10 12:00:46

Шатаасан нүүрсний үнснээс ямар их хүнд металл хор ялгардаг, үүнээс болж ямар их хүн хорт хавдар, хатгалгаагаар өвддөггүй монгол хүүхэд байхгүй болсон. хүүхдийнхээ хатгалгаан хэмнэсэн тогны мөнгөө төлдөг. Эрүүл мэнд чухалуу? хямд тог чухалуу? Нүүрс баячуудын гол мөнгөний эх үүсвэр. Ард түмнийг нүүрснээс хамааралтай байлгах бодлого. Нүүрсний утаанаас үүдэлтэй уушигны өвчин монгол хүний гений түвшин нөлөөлж байгаа талаар ОУ-ын уушигний эрдэмтэд хурал цуглаандаа жишээ болгох түвшинд очисоныг мэдэх хүн байхгүй. Ийм л ядуу харанхуй бүдүүлэг байна даа.

Үнэгүй эрчим хүч [202.131.236.22] 2024-10-10 11:53:30

Үнэгүй юмуу хямд зүйл хэзээ ч шийдэл болдоггүй. Монголчуудын сэтгэхүй яагаад ийм үнэгүй зүйлд нугасгүй ядуу сэтгэлгээтэй болсон бэ. Үнэгүй зүйлд дуртай бол Ядуу хэвээрээл байна. Байрны бүх айл тогондоо нэг хүний гар утасны төлбөрөөсөө ч бага мөнгө төлдөг. Тогоо бодит үнээр нь зарахгүй байгаа болхоор хэдэн станц нь өрөндөө баригдаад заримдаа цалингаа ч тавьж чадахгүй болно. Өрийн сүлжээтэй. Тог хямд болхоор хэмнэх талаар бодохгүй. Тог хямд болхоор Нохойны үүрээ хүртэл тогоор халаадаг өлөнгийнхөн байна.

Зочин [202.131.236.22] 2024-10-10 11:46:18

5 жилийн дараа гэхэд нүүрс авдаг улс байхгүй болно. Нүүрсний цахилганаар үйлдвэрлэсэн бараанд илүү татвар авдаг байх зохицуулалт дэлхий даяар гараад эхэллээ. Бид нар нүүрсээ 50 жилийн ирээдүй гэж бодоол хоцрогдоол. Нүүрсээ ухаад байгаль орчиноо түйвээгээд, дээр нь цахилгаанд өгөх мөнгөнөөсөө их зардал амьсгалын замын өвчиндөө төлөөд тэрийгээ цахилгааны зардалаа хэмнэсэн гэж ойлгоод хөөрхийдөө. нүүрс шийдэл биш гэдгийг дэлхий хэлээп байхад бидний монголчууд нүүрсээ хулгайлна, нүүрсээ түлнэ, ард түмнээ ядуу мунхаг харанхуй байлгах л бодлого явуулах юмаа.

Иргэн [103.212.116.20] 2024-10-10 10:17:04

Үнэ хөнгөлөлттэй учир иргэд гэрээ сайн дулаалах хүсэлгүй. Үнэ нэмэхгүй бол салбар татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас авдаг. Эрчим хүчний мафи хүчтэй байна, гол санаа нь үнэ бага байгаа нөхцлийг мафи өөрт ашигт байдлаар хэрэглэж ирсэн. Үнээ нэмж байж нүүрснээс сална. Үнээ нэмж сэргээгдэх эрчим хүчийг иргэд ААН ашигладаг болно. Шахмал түлшнээс болж нас баралт өндөр байна. УБ Дэлхийн Хамгийн бохир хот. Салбарын мафийг устгах, үнэ нэмэгдэж хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт гаднаас, дотоодоос хөрөнгө оруулалт орж ирнэ.

Зочин [66.181.161.129] 2024-10-10 09:19:29

Өчнөөн сайхан байгалийн баялагтай, нүүрсний өчнөөн уурхайтай хэрнээ өвөл болохоор л эрчим хүчний алдагдал гээд байнга ярих юмаа. Энэ их ордынхоо 1 ээр нь станцуудаа түлшээрээ хангаж болдоггүй юм уу. Дандаа л гадны зээл тусламж гуйж явахаар.

иргэн [202.70.34.115] 2024-10-08 07:24:38

Үнэ нэмэх бол эхлээд ажил олгогч нар хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэх бодлогыг хэрэгжүүлэх ёстой, Ингэж үнийн өсөлтөөр ард түмний амьдралыг улам УЛ руу хийж болохгүй шүү МАН минь ээ..................

электрик [202.70.34.115] 2024-10-08 07:13:05

сэргээгдэх эрчим хүчийг хэт өндөр үнэлж буцаан олголт өгдөг хуулийг яаралтай шинэчлэх шаардлагатай гэж Тавинбэх сайд хэлсэн дээ...........................

Зочин [122.201.31.152] 2024-10-06 13:07:31

Эрчим хүчний ойлголт тэг. Тэгсэн мөртлөө сурвалжлагч хийнэ. Үнэ чухал. 2019 онд эрчим хүчний сайд чухал тогтоол гаргасан байдаг. Салхины станц нийт хүчин чадлын 40 хувьтай тэнцэх хэмжээний хураагууртай байх үүрэгтэй. Үүнийг зайлшгүй хийх шаардлагатай. Тэгэхгүй бол нар, салхи асар их савалгаатай байдаг юм.

Зочин [103.212.116.215] 2024-10-06 10:31:09

Өвлийн улиралд иргэдийнхээ цахилгаан хэрэглээг баялагийн сангаас гардаг байвал зүгээрсэн. ИХ сайн үр дагавартай шүү.

Зочин [202.131.234.123] 2024-10-07 17:51:44

баялагийн санг баялаг бүтээх зүйлд зориулж хадгалж хэрэглэдэг юм даа.

Зочин [66.181.187.90] 2024-10-06 10:16:42

Гадаад улс орнууд эрчим хүчнийхээ үнийг буулгахын төлөө ажиллаж байна

Зочин [66.181.187.90] 2024-10-06 10:14:20

Нээрээ л үнэ нэмээд өөрчлөлт гарахгүй юм байна. Эрчим хүчний үүнэ нэмэгдсэний маргааш нь л б Хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Ард түмний амьдрал хэцүүднэ. Ингээл засаг төрөөс хариуцлага нэхэгдэнэ дээ. Өөр зохицуулалт зөндөө байгаа шүү

Зочин [139.5.218.233] 2024-10-05 00:37:34

Цахилгаан дулааны үнэ нэмээд дээрдэхгүй улам л доройтно харин ч бодитоор хямдруулж буулгах хэрэгтэй алдагдал алдаагаа зөв олох олон боломж байгаа даа

Huts muu parazit dandaa unegui yum idej uusaar sursan ork [59.153.85.67] 2024-10-06 08:32:54

Piz da

Зочин [202.126.91.252] 2024-10-04 23:56:30

Хойд солонгос биднээс дээр байнаа.хариуцлага алдсан Этгээдийг шударга шийтгэж байна. Авилгал,хээл хахууль байхгүй юм шиг байнаа.

Иргэн [202.126.91.252] 2024-10-04 23:51:45

Энэ засагт бүтээж байгаа ажил бага байна.бордюраар Оролдох хэрэг байгаа юм уу? Гоё хүрээтэй зам бидэнд хэрэг байгаа юмуу???

Зочин [95.156.68.248] 2024-10-04 23:20:05

Одоо хэдхэн компанид бид хэрэглээгүй байж сэргээгдэх эрчим хүчний мөнгө гэж илүү мөнгө төлж байж дахин нэмж яадаг юм. Тэр хэдэн компанийн суртал ухуулга шүү энэ. Зүгээр та өөрийн төлж буй цахилгааны төлбөрөө хар тэнд татвар биш нэг товчилсон үгтэй нэмэгдэл байгаа. Тэр бол сэргээгдэх эрчим хүчний компаниудад төрөөс өгч буй татаас, нэмэх тусам та бид илүү төлбөр төлөх болно

иргэн [202.21.126.195] 2024-10-04 15:07:44

Эрчим хүчээр хангаж чадахгүй байнга тасладаг мөртлөө иргэдээс илүү мөнгө авахгүй бол эрчим хүч тасалдаад байгаа юм шиг ааш авир гаргаж байгаа МАН АН ХҮН 3 ич дээ.Биднийг л ядуу байлгавал та нарын ажил сайн болоод Монгол улс хөгжих гээд байна уу.Хатуухан хэлэхэд яг ингэж л ард иргэддээ хандаж байгаа шүү энэ ЗГ энэ 3 нам.Ахиж бүү энэ 3 намаас сонго орон нутгийн сонгуулиар өөр шинэ хүмүүс гаргаж жаахан салхи оруулж тунгалаг болго Монголчууддаа.

Зочин [59.153.85.67] 2024-10-06 08:35:10

Yu hutsaad bgaa ork guilgachin be?

Зочин [202.131.225.53] 2024-10-04 14:59:48

үнээ чөлөөлж хүртээмжээ нэмэгдүүлэх цаг болсоон

Зочин [124.158.122.51] 2024-10-04 13:09:49

харин тийм ээ

Зочин [202.179.24.47] 2024-10-04 12:47:29

НҮҮРСЭН ДАЛАЙН ХӨВӨӨНД ЭРЧИМ ХҮЧГҮЙ ДААРЧ ХӨРӨӨД ХӨЛДӨХ ГЭЭД КИВТЖЭЭДЭГ МАНАЙХ ШИГ УЛС БӨМБӨРЦӨГТ БАЙХГҮЙ ЭЭЭ

Зочин [202.131.234.123] 2024-10-07 17:53:01

алтан дээр суусан гуйланчид гэдэг байснаа. муу засаг муухай засаглагчидийн балгаар алтаа гаргаад улам өрөнд орж байна шүү дээ.

Зочин [202.179.24.47] 2024-10-04 12:45:44

ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ҮНЭ НЭМНЭ Л ГЭХИЙН. БАЙХГҮЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ НЭМЭХ ХЭРЭГ ҮҮ..


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.