Өнөөдрөөс дараах замыг түр хаана

Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Чингэлтэй дүүрэг хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.
Зам хаах хугацаа нь өнөөдрөөс буюу 2025 оны 06 дугаар сарын 08 өдөр 22:00 цагаас
Зам нээх хугацаа: Зургадугаар сарын 10 өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.
Сэтгэгдэл