МАН-ын Удирдах зөвлөлөөс Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлөөс Гомбожавын Занданшатарыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар дэмжлээ Ийнхүү түүнийг одоо тус намын Бага хурлаар шийдвэрлүүлэх аж.
УИХ-ын дарга асан Гомбожавын Занданшатарын хувьд:
2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд Гадаад харилцааны сайд
2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2024 оноос ЕТГ-ын даргаар ажиллаж байна.
Тэрээр УИХ-ын дарга байх хугацаандаа, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх шийдвэрийг гаргуулж байсан, мөн Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авсан, Гадаадын иргэдэд газрыг 100 жилээр олгох хуулийн төслийг зогсоосон нь ард иргэдийн дэмжлэгийг хүлээж байжээ. Тэрээр ЖДҮ зээл авч байгаагүй, мөнгө санхүүгийн хэрэгт холбогдож байгаагүй, МАН дотроо нэр цэвэр, улс төрийн туршлагатай гэсэн нөхцлүүд нь түүнийг МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжих гол шалтгаануудын нэг аж.
Сэтгэгдэл
зочин [202.21.120.62] 2025-06-09 17:56:30
Ажлын амжилт хүсье
Zochin [98.169.215.70] 2025-06-09 17:43:45
Насаараа Монгол төрд байсан байна. Хөгжсөн үү. МАН-ын Эби л байна. Монгол хөгжих хувь заяа алга аа. Ямар үйлийн үотэй юм бэ дэ.
Зочин [202.9.46.168] 2025-06-09 16:54:47
Тэр жил шал согтуу нум сум харваж байгаа нь энэ гэж ухаан мэдээгүй амьтан улсын наадам бузарласан үхээрийн шаар шүү энэ сэг. Цаашлаад яривал түүний хогийн бузар үйл барагдахгүй ээ ...
Зочин [103.57.94.187] 2025-06-09 14:39:29
Зөв хүнийг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлжээ. Занданшатарт баяр хүргэж амжилт хүсье.
зочин [202.131.225.227] 2025-06-09 13:38:08
Монгол төр ЖДҮ-ийн зээл аваагүй, бохир мөнгөтэй холбогдоогүй гэдэг ЦОР ГАНЦ ШАЛГУУР-тай болжээ.
зочин [202.21.120.62] 2025-06-09 13:08:31
зөв сонголт баяр хүргэе