Албадан гаргах ажиллагаанд санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэжээ

Гадаадын иргэн харъяатын газраас албадан гаргах ажиллагаанд саад учруулж, Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн Шведийн Хаант Улсын иргэн Cambaza Celeste-г хуяглан хүргэж, харьяалах улсын хууль, хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.
Тус иргэн нь өөрийн харьяалах улсдаа гэмт хэрэгт холбогдож байсан ба Монгол Улсаас гарч явахаас удаа дараа зайлсхийж, төрийн албан хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэх, хэл амаар доромжлох, биед нь халдах, тээврийн хэрэгслээс зугтаах зэргээр үйл ажиллагаанд нь санаатай саад учруулж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй үйлдлүүдийг удаа дараа гаргасан байна.
Иймд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад хоёр жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [124.158.104.201] 2025-06-11 01:30:07
2 жил ч багадна
Зочин [202.9.46.44] 2025-06-10 17:58:27
Монгол цагаачлалын орон биш, тэр америк руу нь хөөж явуулаа.
Zochin [45.117.32.118] 2025-06-10 13:51:25
Kanjo dureeree mun bn